Сүхбаатар дүүрэгт дулааны шугам задарч, 234 дугаар цэцэрлэг, 69 дүгээр цэцэрлэг, 16 дугаар сургууль зэрэг дөрвөн аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болжээ. Шугам хоолойг засварлах ажлыг албаныхан хийж байгаа ч дулааныг өгч чадаагүй байна.
Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ын ахлах инженерийн өгсөн мэдээллээр, өнгөрсөн Баасан гаригт буюу нэгдүгээр сарын 31-нд дулааны шугам сүлжээнд тохируулга хийсэн. Тухайн өдөр дуудлагын дагуу шөнийн 00:00 цаг хүртэл ажилласан. Дулаан юунаас болж доголдсон гэхээр ойролцоох сургууль, цэцэрлэгүүдэд халаалт муу, тиймээс хүчдэлийг багаар өгөх зөвлөмж хүргүүлсээр байтал 69, 234 дүгээр цэцэрлэг өөрсдөө тус бүрийн узель дээрээ том хүчин чадалтай, зарцуулалт өндөртэй насос буцах шугам дээрээ тавьсан байгаа юм. Үүнээс болж 16 дугаар сургуулийн халаалтыг булааж, Ням гаригийн оройноос бүрэн халаалтгүй болсон.
Бид Даваа гаригийн өглөө 08:00 цагаас ирж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Одоогоор гэмтлээ олоод, гагнуур хийж эхэлсэн.
Дулааны шугам олон жилийн насжилттай удсан шугам. Шөнө олон удаа засварласан ч шугам даралт даахгүйгээр байн, байн хагарч засварлахад хугацаа их шаардаад байна гэлээ.
16-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨХӨӨС БУСАД БҮХ АНГИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛСЭН
Халаалтгүй цэцэрлэгүүд өнөөдөр ажиллаагүй байна. Харин 16 дугаар сургуулийнхан халаалтгүй байрандаа хичээллэж, өнөөдрөөс цахим хэлбэрт шилжсэн байна. Гэхдээ төгсөх ангийн сурагчид нь түрээсийн байранд сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа гэв.
Одоогоор халаалтыг өгөх болоогүй бөгөөд засварын ажил бүрэн дуусч байж халаалт эргэн хэвийн болно гэдгийг албаныхан мэдээллээ.
ЗОЧИН 2 минутын өмнө 103.212.117.252
Боловсролын сайд гэж нэг аймхай гөлөг байна. Бага ангийн сурах бичиг зохиож байгаа хүмүүс рүү Ярдаг нохой Адмоны Энхбатаа явуулчихаж . Тэр нь тэнд мөн самар байнаа Энэ мэт хувийн хэвшлийн наймаачин сайд Нөгүүдэлтэйгээ хавсраад боловсролыг унагах нь Энхбатыгаа зүйлуулж чадахгүй бол өөөрөө зайлаарай