76:1

126:1 МАНАН-г үүсгэгч

126:1 МАНАН-г үүсгэгч

NEWS.MN сайт үүсгэн байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон гишүүдийг үсгийн дарааллаар нь танилцуулдаг "76:1" булан хөтөлж ирсэн.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон учраас бид "126:1″ булангаа эхлүүлээд байгаа. "126:1" булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 11 тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг танилцуулж байна.


УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг улс төрд унаж, босохын аль алиныг үзсэн улстөрч гэж тодотгож болно. Ардчилсан нам дахь “Алтан гадас” фракцыг тэргүүлж байхдаа Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болж, шинэчлэлийн Засгийн газрыг удирдсан.

Түүнийг Ардчилсан намын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд ч гэж тодотгох нь бий.

УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 11, ИЗНН хоёр, бие даагч гурван нэр дэвшигч ялалт байгуулснаар шинэ парламент бүрдсэн түүхтэй. Гэвч энэ сонгуульд Ардчилсан нам Засгийн газраа дангаар байгуулах хэмжээнд суудал авч чадаагүй тул эвсэхээс өөр арга байсангүй, эцэст нь Н.Алтанхуяг Шударга ёс эвслийг хамтрагчаа болгосон түүхтэй. Хоёр жил гаруй хугацаанд Ерөнхий сайдаар ажилласны эцэст УИХ дахь МАН-ын бүлэг огцруулах санал дахин гаргаж, намын нөхөд нь дэмжсэнээр шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Тэр үеэс МАНАН-тай тэмцэх улс төрийн тэмцлээ эхлүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн “2004 онд байгуулагдсан эвслийн Засгийн газар руу Ардчилсан нам дахь “Алтан гадас” фракцынхнаа хамгийн олноор нь чирж орсон хүн бол Н.Алтанхуяг. МАНАН-гийн Засгийн газар байгуулагдах анхны суурийг тавьсан байтлаа одоо МАНАН-тай тэмцэнэ гэж шударга царайлах нь утгагүй” гэж шүүмжлэх нь бий. Эвслийн Засгийн газарт тэрбээр Сангийн сайдын алба хашсан.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн үймээний дараа Ерөнхий сайд асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргаж, Ардчилсан намд урилга өгөхөд хүлээж авсан хүн нь Н.Алтанхуяг.

Дангаараа Засгийн газар байгуулах суудлыг одоогийн МАН УИХ-ын сонгуулиар авсан ч хамтрах шийдвэрийг хүлээн авснаараа Н.Алтанхуяг буруудаж байв.

Тухайн үед “Алтан гадас” фракцынхаа хүчээр Н.Алтанхуяг Ардчилсан намын даргаас огцрох савлагааг тэсч гарсан.  МАН, Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт тэрбээр Тэргүүн Шадар сайдын алба хашсан юм.

Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхээ дуусгаж чадаагүй шалтгааныг тэрбээр МАНАН-д тохож ирсэн ч сайдын албыг фракцууддаа бялуу болгон хувааж өгсөн нь эцэстээ хэрчүүлэх шалтгаан нь болсон гэж тайлбарлах хэсэг ч бий. Мөн фракцуудаа зангидах чадвар дутсан тухай ч шүүмжлэл  дагадаг.

Засгийн газрыг төрлийн алба болгосноороо бас бурууддаг. Учир нь, хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Хүргэн хүү ч хүчийг үзүүлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шалгалт хийж, МАН-ын угшилтай олон ч хүнийг гудамжинд гаргаж байв. Ардын намынхан ч зүгээр суусангүй, хүргэнийх нь ар хударгаараа амжуулж буй бизнесийг нь ухаж явсаар эхнэрийнх нь нэр дээрх “Говь повер” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан Өмнөговь аймгийн Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялсан болохыг тогтоож, мэдээлэл хийн дуулиан тарьж байв. Учир нь, Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах үеэрээ энэ бүхнийг амжуулж, 17 тэрбумыг “Говь повер” компани руу шилжүүлж авсан байдаг. Хожим нь Г.Дэнзэн энэ хэргийн улмаас Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгагдаж, шүүхээс ял сонссон юм.

Харин энэ хэрэг явдлыг Н.Алтанхуяг гишүүн “Зохиомол хэрэг. Н.Алтанхуяг ба түүний ойр тойрныхон, найз нөхдийг хуулийн шударга бусын хонгилоор чирсэн” гэж өмгөөлсөн.

Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлэн ажилласан 2.3 жилийн хугацаанд танхим 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын зах зээлээс амжилттай босгож чадсан.

Энэ мөнгөө аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, нийслэлийн автозамуудыг өргөтгөх. Цементийн үйлдвэр байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах,  үндэсний үйлдвэрүүдээ өөд татах ажлуудыг хийсэн.

Хоосон тал байсан Нисэх, Яармагийн дэнжид “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны томоохон хотхонууд сүндэрлэсэн нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн  Засгийн газрын эхлүүлсэн ажил. Бага, дунд орлоготой айл өрхийг хямд үнэтэй орон сууцаар хангах боломжтойн бодит жишээг харуулж чадсан. ТЭЦ-IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн, Амгалан дулааны станцыг байгуулсан гээд тоочвол хийсэн ажил олон. Гэвч Ардын намынхан “Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсыг өрөнд оруулсан” гэдэг  PR хийсээр ирсэн, одоо ч хийсээр л байгаа.

Чингис бондын зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж, улмаар шүүхээр хэргийг нь хэлэлцэхэд “Засгийн газрын тогтоолоор гүйцэтгэсэн ажилд буруутгаж шүүж байна. Хонгилын шүүгч нартай үзэлцэнэ” гэж байр суурь илэрхийлсээр анхан шатны болон давж заалдах шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэвч прокуророос эсэргүүцэл бичиж, энэ хэрэг Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэх шатанд буцсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дахин шалгуулах болж буй. Улсын дээд шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийн талаар тэрбээр “Өнгөрсөн гурван жил Н.Алтанхуягт Хөгжлийн банкны гэх хэрэг духан дээр нь наагаад чирсэн. Одоо дахиад гурван жил Хөгжлийн банкны хэргээр чирэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй амарсайхандаа жаргачих юм болов уу” гэдгээр хийчихэв үү.

Хоёр шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд “Хахууль авсан асуудал алга. Засгийн газрын тогтоолоор буруутгаад байгаа нь болохгүй” гэж үзсэн.

Улсын дээд шүүх нарийн ширийн юмаа үзээд цагаатгах байх гэтэл дахиад явуулах нь. Дарамталж л байгаа хэрэг. Ингээд байвал алалцсан ч яах вэ дээ гэж бодогдож байна.

Юун ч эрт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлддэг юм бэ дээ” гэж мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицыг тэрбээр аль эрт өвөртөлж, 2016 онд энэ тухайгаа зарлаж байв. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сунгаанд намаасаа гарч ирж чадаагүй, Х.Баттулга нэр дэвшиж өрсөлдөн ялалт байгуулсан.  Ойр тойрныхон нь төдийгүй өөрөө ч АТГ-аар уяатай явах болсоноос болсон уу, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажилласныг нь хэргээ л “янзлуулах” гэж Х.Баттулгыг бараадлаа гэх хэл аманд оруулсан. Нэг жил орчим хугацаанд зөвлөхөөр ажиллаад чөлөөлөгдсөн. Ажлаа өгсөн шалтгаанаа тэрбээр “Х.Баттулгатай үзэл бодол таараагүй тул явсан” гэж тайлбарладаг юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх амбиц өвөртлөн зүтгэж байна. Харин түүнд “тохсон”  Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг энэ хугацаанд хэрхэн өрнөх, нам нь түүнд итгэл хүлээлгэж Ерөнхийлөгчид сойх уу гээд олон асуулт бий.

Улс төрөө хийхийн хажуугаар бизнесээ ч өөд нь татаж ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн АТГ-т гаргасан 2023 оны хөрөнгө орлогыг сонирхвол жилийн орлого нь 386 сая төгрөг бол 635 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 196 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй.

Хадгаламжиндаа 7.6 сая төгрөгтэй. “Хаан жимс эм би ти” ХХК”, “Увс байгаль”ХХК, “Мах экспорт” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
  • 1981 онд МУИС биофизикч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
  • 1990-1992 онд Монголын Социал Демократ намын нарийн бичгийн дарга
  • 1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
  • 1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
  • 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
  • 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
  • 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
  • 2008-2014 онд Ардчилсан намын дарга
  • 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
  • 2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 22 минутын өмнө 103.212.118.21

тэтгэвэр маш гоё зохино их хуурамч дүр тэй хүн бналээ

Avatar

Зочин: Манай аугаа их чөлөөт хэвлэлүүд мандтугай 1 цагийн өмнө 103.212.117.27

Саяхан Оросын Курск мужийн Поречное тосгонд Украйны цэргүүд 22 энгийн иргэдийг хөнөөөгөөд байшингийн подвальд цогцсыг нь бөөгнүүлж орхиод явжээ. Амьд байхад нь тогоор цохиулах зэргээр таамааалжээ.Тэдний дотор өвгөд, эмгэд, 8 эмэгтэй байсан байна.Энэ гэмт хэргийг 5 цэрэг үйлджээ.2-ыг нь оросууд баривчилжээ. Харин энэ талаар манай АУГАА ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛҮҮД ДУУГҮЙ байна.

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 119.40.98.26

Оросууд нь хэргээр өөрсдөө алсан байсан

Avatar

Даваа 2 цагийн өмнө 103.57.95.252

тэтгэвэртээ гармаар сан, нээх худлаа хүн санагддаг

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Өөрөө МАНАН-гийн гэг маанаг нь байж түүнтэйгээ тэмцэ ж ёстой харагдаач !

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.71.100.232

Нээг их шударга хүн болж жүжиглэдэг гар. Жонхуутай яг адилхан луйварчин. Гэтэл жонхуу нь бас л ард түмэндээ байгалийн баялагаас 50% өгнө гээд хөдөөгүүр толгой угаагаад явж байгаа. Монголын хуулийнхан үнэхээр новшийн авилгачид учраас эд нар гаарсаар байна.

Avatar

өөө 17 минутын өмнө 66.181.164.23

30 жил МАН даа хүчиндүүлээд ханахгүй байна уу эргүү Үхэрээ эсвэл МАны хаа суганы үс цүнх баригч нь юмуу тийм бол болгоомжтой байгаарай цаадуул чинь ашиглаж байгаад нэг л өдөр оронд чинь нухдаг шдээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж