Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр /2025.02.03/ болсон.
Ажлын хэсгийн хуралдаанд Хүүхэд гэр бүл судлаач, доктор Х.Баавгай болон Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ нар Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм. Тодруулбал, судлаачид Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг судалж, 2004, 2010 оны суурь судалгааны ажлуудтай харьцуулан дүнгэлт гаргажээ.
Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагдсан байна.
Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 буюу 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулжээ. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 буюу 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэй байна. Хохирогчид бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн гэх хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд бүхий л хэлбэрт эмэгтэйчүүдийн өртөх байдал давамгайлж байна.
Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрчлөөс үүдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр болон нөхрийн, эцэг, эх болон хүүхдүүд , хадмууд болон хүргэн, бэрүүдийн хооронд үүсдэг байна. Cудалгаанд хамрагдсан эцэг, эхчүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй шийтгэлийн аргуудыг хавсран хэрэглэдэг аж. Мөн 1-14 насны хүүхдүүдийн 66.7 хувьд нь бие махбодын, 21.3 хувьд нь сэтгэл санааны шийтгэлийн аргыг хэрэглэжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.110.8
гэр бүлийн маргааныг мунхаг мулгуу эмэгтэйчүүд өдөөдөг байхад зөвхөн эрчүүдийг л буруутгаад байх юм. Гэр бүл зохиох хэрэг бну? Гэр бүлгүй бол улсын ирээдүй дуусна ш дээ
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.110.8
хүүхдийн эрх дэндээд бна. хүмүүжлийг нь яриачээ!!!
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.255
Хувхай хулгайч х***а манж зулбасгуудыг устга нам төр цэврлэ.