Путин "Eurovision"-ы орос хувилбарыг зохион байгуулна

Путин "Eurovision"-ы орос хувилбарыг зохион байгуулна

Путин "Eurovision"-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын дууны тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Оролцогч улс тус бүр нэг уран бүтээлчийнхээ дууг зохион байгуулагч холбоо руу илгээж, уг дууг Еврорадио сүлжээгээр дамжуулан санал хураалт явуулдаг аж. Өнгөрсөн жилийн хувьд Швейцарын дуучин Nemo "The Code" дуугаараа тэргүүн байрыг эзэлж байв. ОХУ уг олон улсын тэмцээнд оролцдог байсан ч 2022 оноос хойш хориг тавиулсан юм. Улмаар тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт "Eurovision"-ы орос хувилбарыг зохион байгуулах зарлигт гарын үсэг зуржээ.

Төрийн мэдлийн "ТАСС" агентлагийн мэдээлснээр, уг тэмцээнийг "Intervision" гэж нэрлэх бөгөөд энэ оны сүүлээр Москва хотод зохион байгуулагдана.

Зохион байгуулах хорооны даргаар ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко томилогдсон бол хяналтын зөвлөлийн даргаар дотоод бодлогын газрын дарга Сергей Кириенко ажиллахаар болжээ. Гэхдээ "Intervision" тэмцээнийг саяхнаас санаачилсан гэвэл эндүүрэл болно. Тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэхдээ, Латин Америк зэрэг 25 орны уран бүтээлчид уг тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ.

Мөн Путины олон улсын соёлын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой өмнө нь "BRICS"-ийн гишүүн орнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч 20 гаруй нь аль хэдийн баталгаажсан гэсэн юм.

ЗХУ-ын үед анхны "Intervision" хөгжмийн тэмцээн зохион байгуулалдаж байв. Тодруулбал, 1965-1968 оны хооронд, дараа нь 1977-1980 оны хооронд ЗХУ-ын "Eurovision"-д хариу "цохилт" өгөх зорилгоор болж байсан удаатай. Тиймээс "Intervision" нь шинээр гаргаж ирж буй тэмцээн бус эргүүлэн сэргээж буй зүйл юм. Дашрамд дурдахад, өмнө нь "Eurovision"-д Оросыг төлөөлж Алла Пугачева, Филипп Киркоров, Бяцхан Биг, Манижа нар оролцож байсан. Мөн 2008 онд дуучин Билан "Believe" дуугаараа Оросын цорын ганц "Eurovision"-ын ялагч болсон юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.114.117

Манай оркууд орно доо

Avatar

Б 5 минутын өмнө 202.131.225.197

Энэ жил хойд солонгосын тураалдаа орсон, шархадсан цэрэг хоол өгөөч гэдэг уянгын дуугаар түрүүлнэ.

Avatar

Дорж 15 минутын өмнө 1.145.60.216

Энэ жил Талибын бавгар сахалтай , Ака 47 үүрсэн, таавчиктай тeрорист дуучин паштун ардын дуугаар түрүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж