Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэнэ

Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэнэ

Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болсон юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно. Мөн “Хүрээ” амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо. Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана. Мөн нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.180.202

СБ хот гэж юу вэээ

Avatar

Нэргүй 2025-02-04 124.158.126.107

улам л олон хүн үйллүүлэх болж байна. тэр олон хүн машинаа хаана тавих вэ. машины зогсоолоо шийдэх хэрэгтэй ш дээ

Avatar

123 2025-02-04 202.21.109.20

ЮУ ЯРИАД БАЙНАА. ДҮҮРЭГ БИШ ЮУН СҮХБААТАР ХОТ ВЭ. ХОТ ДОТРОО ХУВААГДААД АХИАД ХОТ БОЛООД БАЙГААМУУ. ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН ЭНД ЕР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА УУ

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.255

Хужаад амьдраад бга юм уу хааша юм ямар эндүрцийн бэ?

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.189.96

ккк. Болдогсон бол Хятадаас Эрх зүйн хэм хэжээнд нь зөвшөөрөл авч чадвал монголоос бүр улаан баатараас хавьгүй илүү сайхан адаглаад л утаагүй, бүх юм элбэг дэлбэг үнэ ханш нь боломжий гээд бодчих

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.189.96

Ёо ёо.Бас насжил болсон гэж буулгаад газар дээр эрхтэн дархан өндөр шилэн байшин бариулах нь уу гэж айлаа.Ашгүйдээ. Энэ мэт УБ хотын түүхэн төрхийг харуулсан хуучин барилгуудаа нураахгүй л байгаасай. Их дээд сургуулиадыг санхүүгийн,худалдааы техникум шинэ нэршил нь коллежийг нүүлгэхгүй хотын түүхэн төрхөөр байлгаасай гэж хүсэж байна

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.255

х***а амьдраад бга юм уу хааша юм ямар эндүрцийн бэ?

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.255

Төриын алба нам төр битүү манж х***а зулбасгууд.

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.255

Хулгайч х***а манж гажиг шаарууд ялгүй мултрх ямар боломж бхгүй. Зүгээр ялаа үүрсн дээр шүү. Хүссн ч хүсээгүй ч үүрч л таара.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж