Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2025.02.04-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Бүрэн эрхээ түдгэлзүүлэгдсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлын мөрдөн байцаалт үргэлжилж буй. Даваа гаригт прокурорын албанаас Юн цэргийн онц байдал зарлах үеэрээ зарим хэвлэл мэдээллийн агентлагийн хэрэглээний ус, тог цахилгааныг таслахыг албаныханд тушаасан гэх баримт дэлгэжээ. Шүүх ажиллагааны бэлтгэл ажиллагааг хоёрдугаар сарын 20-нд явуулахаар эрх баригчид шийдвэрлэсэн бөгөөд энэ үед түүнийг гэм буруутай эсэхийг шүүж эхэлнэ. Юны хувьд бослого гаргасан хэргээр буруутгагдаж, цагдан хорих төвд байгаа юм.

Прокурорын яллах дүгнэлтэд мөн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлахаас өмнөхөн Үндэсний ассамблейн хууль тогтоогчид Юн ерөнхийлөгчийн эрхээ урвуулан ашиглана гэдгээс санаа зовниж байсныг дурдсан байна. Учир нь Юн цэргийн онц байдал зарлана гэдгээ албан ёсоор шийдэж, хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгдэж байжээ. Мөн 2025 оны засгийн газрын төсвийг өөрчлөх ямар ч боломж байхгүй гэж заналхийлж байсан гэв.

Улмаар хууль тогтоогчид хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана гэж хариу мэдэгдэж байсан тул онц байдал зарлах өдөр Юн ус, цахилгаан таслахыг сайд нарт тушаасан байна.

Яллах дүгнэлтэд мөн Юныг үндсэн хуулиар баталгаажуулсан ардчиллын үндсэн дэг журмыг устгахын тулд Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн гэж буруутгасан байна. Юны хувьд цэргийн онц байдал зарлах шийдвэрээ зөвтгөж байгаа юм.

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж