Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Юн Сук Ёл ус, цахилгаан таслах тушаал өгсөн байжээ

Бүрэн эрхээ түдгэлзүүлэгдсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлын мөрдөн байцаалт үргэлжилж буй. Даваа гаригт прокурорын албанаас Юн цэргийн онц байдал зарлах үеэрээ зарим хэвлэл мэдээллийн агентлагийн хэрэглээний ус, тог цахилгааныг таслахыг албаныханд тушаасан гэх баримт дэлгэжээ. Шүүх ажиллагааны бэлтгэл ажиллагааг хоёрдугаар сарын 20-нд явуулахаар эрх баригчид шийдвэрлэсэн бөгөөд энэ үед түүнийг гэм буруутай эсэхийг шүүж эхэлнэ. Юны хувьд бослого гаргасан хэргээр буруутгагдаж, цагдан хорих төвд байгаа юм.

Прокурорын яллах дүгнэлтэд мөн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлахаас өмнөхөн Үндэсний ассамблейн хууль тогтоогчид Юн ерөнхийлөгчийн эрхээ урвуулан ашиглана гэдгээс санаа зовниж байсныг дурдсан байна. Учир нь Юн цэргийн онц байдал зарлана гэдгээ албан ёсоор шийдэж, хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгдэж байжээ. Мөн 2025 оны засгийн газрын төсвийг өөрчлөх ямар ч боломж байхгүй гэж заналхийлж байсан гэв.

Улмаар хууль тогтоогчид хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана гэж хариу мэдэгдэж байсан тул онц байдал зарлах өдөр Юн ус, цахилгаан таслахыг сайд нарт тушаасан байна.

Яллах дүгнэлтэд мөн Юныг үндсэн хуулиар баталгаажуулсан ардчиллын үндсэн дэг журмыг устгахын тулд Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн гэж буруутгасан байна. Юны хувьд цэргийн онц байдал зарлах шийдвэрээ зөвтгөж байгаа юм.

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 202.126.88.188

mgl chuud daanch chadahguimdaa..medseer harsaan bj zugeer unguruuguud I buur 1 sejgiin

Avatar

Нэргүй 2025-02-04 122.201.31.35

Ардчилсан бус орон. Ямар ч байсан ерөнхийлөгчөө бариал хорьчихож чадаж байна даа.

Avatar

Нэргүй 2025-02-04 103.168.34.153

Манай Хэнтийн ах дүү 2 той ямар адилхан араншин гаргаа вэ.

Avatar

Нэргүй 2025-02-04 103.168.34.12

ер нь ажиглаад байхад аль ч улс орны сонгогчид хамгийн муу хүнийг парламентийн гишүүн, ерөнхийлөгчөөр сонгочихдогийн байна даа. Энэ нөхөр их дампуу нөхөр байсан байна лээ ядарсан хүнд яр нэмэр болов гэгчээр эхнэр нь залилангийн туйл юм биш үү. Их л хөгжилтэй мундаг улс гээд байдаг солонгос манай улсаас илүү гараад байх юм байхгүй юм байна дөө. Бас дээр нэмж хэлэхэд хүн амынх нь өсөлт үржилт нь зогссон гээд байгаан тэгэхээр мөхөж буй үндэстэн гэж ойлгоод байгаа шүү

Avatar

Зочин 2025-02-04 202.126.89.24

үхсэн ац чинь, дуугай найркаагаа хүртээд хэвт.

Avatar

Нэргүй 2025-02-04 158.59.146.30

xaxaxaxa, ats bhdaa yaahuu deee, xaxaxa

Avatar

Нэргүй 2025-02-04 76.220.74.140

Энэ eр нь үл бүтэх нөхөр байсан байна лээ.

Avatar

Өвгөн Балдан 2025-02-04 59.153.112.83

Солонгос улсын ерөнхийлөгч ямар шийдвэр гаргаж, зарим холбогдох албан тушаалтан яаж эсэргүүцэж, ард түмний зарим хэсэг хэрхэн талцан хуваагдаж Шүүх нь ямар шийдвэр гаргаж байгааг бид хөндлөнгийн байр сууринаас харж ажиглаж байгаа нь орчин үеийн хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг л харуулж байна даа. Өөрөөр гайтай ч юм алга, гавьяатай ч юм алга. Зугаатай л амьдарч байна. Америкийн Трамп ноён, Оросын Путин хэмээх ноён энэтэр бас л сонирхолтой байна шүү тээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж