Сирийн хойд хэсэгт Даваа гаригт машин дэлбэрснээр дор хаяж 20 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний олонх нь эмэгтэйчүүд байжээ. Цагаан дуулгатнууд буюу Сирийн иргэний хамгаалалтын мэдээлснээр Манбиж хотын өмнөд захын төв замаар явж байсан тухайн машиныг тэсрэх бодисоор дүүргэсэн байжээ. Машин дэлбэрэх үед хажуугаар нь хөдөө аж ахуйн 30 ажилтан тээвэрлэсэн ачааны машин өнгөрч явсан байна. Нас барагсдын тоог эхлээд 15 гэж мэдээлсэн ч одоогийн байдлаар 20 болж нэмэгджээ.
Энэ үйл явдал нь Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагаснаас хойших хамгийн том халдлага болж байна. Түүнчлэн энэ дэлбэрэлт нь Сирийн шилжилтийн засгийн газар болон Сирийн Ардчилсан хүчин хооронд хэлэлцээ хийх үеэр болсон.
Сирийн Ардчилсан хүчний командлагч энэ халдлагыг үндэсний эв нэгдэлд заналхийлсэн гэмт хэрэг гэж буруутгав. Харин Туркт төвтэй Сирийн Исламын зөвлөл дэлбэрэлтийн ард Сирийн Ардчилсан хүчнийг байгаа гэж мэдэгджээ. Ассадын дэглэм нуран унаснаас хойш Сирийн үндэсний арми Евфрат мөрний баруун хэсэгт орших газар нутгийг эзлэхийн тулд довтолгоо эхлүүлсэн. Тус бүс нутгийг Сирийн Ардчилсан хүчин 2016 оноос хойш хяналтдаа авсан байжээ.
Манбиж дүүрэгт гурван өдрийн дотор хоёр ч халдлага гарч байна. Өмнөх халдлага нь Бямба гаригт гарсан бөгөөд энэ үеэр дөрвөн хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ.
Нэргүй 2025-02-04 202.70.38.50
Ирак яалаа америк эзлээд яг адил одоо байнга л дэлбэрнэ элс үндэстэнийг устгах мохоох барууны соёл
Нэргүй 2025-02-04 192.42.116.185
ороzууд ISIS ыг явуулждээ одоо уурласан уураа Сирийн энгийн иргэдэд гаргахаа мэдэлгүй яахав.
Нэргүй 2025-02-04 78.243.80.189
Оросууд бгааг тогтоосон адгийн иванууд.
Нэргүй 2025-02-04 103.9.88.154
Махан толгой усан гүзээ минь яана даачи
Нэргүй 2025-02-04 202.70.38.50
Орос байгаагүй боол чи боол байх байсан түүхээ унш Нэргүй