Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглох шийдвэр гарчээ. Үүнтэй холбоотойгоор хог хаягдлыг тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Энэхүү шийдвэрийг дүүрэг, хороодын Засаг дарга нар хариуцан ажиллана. Дахивар хог авах савуудыг байршуулж, ангилан ялгасан хогийг зориулалтын машинаар шөнийн цагаар тээвэрлэнэ. Уг шийдвэрийг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлж эхэлнэ. Зарим иргэд машины цонхоор тамхины ишээ хаях, зориулалтын бус газар хог тавьж байгаа мэдээллийг иргэд хороо, дүүрэгтээ мэдэгдэж хамтарч ажиллах шаардлагатай. Олон нийтийн газар биеэ зөв авч явах, олон нийтийг урилж байгаа юм. Мөн цэцэрлэг, сургуулийн боловсролын хөтөлбөрт хогоо хогийн саванд хаях зэргийг оруулахаар ажиллаж байна" гэв.
Хамгийн гол нь хог хаяхыг хориглосон шийдвэр гаргаж, иргэдээс мэдээлэл цуглуулж, мөн автозамын ачаалалтай уяалдуулж шөнийн цагаар хог хаягдлыг тээвэрлэнэ гэж байгаа ч уг шийдвэрээ тогтмол хэрэгжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.
Улаанбаатар хотыг хогноос нь салгахын тулд нийслэлийн удирдлагуудын санаачилж, хэрэгжүүлсэн ажил цөөнгүй. Гэвч үр дүн авчирсан нь ховор. Тэртээ 2013 онд л гэхэд өрх бүрд үнэгүй уут тараах шийдвэр гаргаж, тус ажилд гурван тэрбум төгрөг зарцуулж байсан удаатай. Нийслэлд өдөрт дунджаар 3000 тонн хог гардаг гэсэн албан бус тоо бий. Жил бүр хогны хэмжээ нэмэгдэж байна. Айл өрхүүдийн байрны төлбөр дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дулаан, ус, хогны төлбөр бичигддэг болсон. Гэвч хог ачихгүй байна гэх иргэдийн гомдол тасрахгүй байгаа юм.
Удаан хугацаанд хог ачаагүйгээс шалтгаалан овоолон тавьсан хог нь салхинд хийсэж, иргэд нэгнийхээ хогон дээр хогоо авчирч тавьсаар удахгүй хогийн цэг үүсэх нь.
Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр хот тоглож суухынхаа оронд аль дүүрэг, хорооныхон хогоо ачихгүй байгаад хяналт тавьж, мөн тогтсон нэг өдөр хог ачиж байх хэрэгтэйг иргэд хэлж байна. Өнөөдөр нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй байгаа аж. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийгээгүй. Хогийн машин хангалтгүй байгаа учраас хог тээвэрлэлт муу байдаг талаар дүүргийн удирдлагууд хэлдэг. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гардаг талаар учирлаж байв. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болдог гэнэ. Тиймээс нийслэлээс үүнд анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамааран шинэ техник худалдан авдаг талаараа сонгууль бүрийн өмнө ярьдаг.
Тодруулбал, 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан аж. Үүний дараагаар 2021 онд хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгчээ. Харин дүүрэг тус бүрээр авч үзвэл Хан-Уул дүүрэг дангаараа 2021-2024 онд 55 хогны машин авсан. Гэхдээ цаана нь 30 машины хүлээлт байгаа. Тэгж байж дүүргийн хог тээвэрлэлт хэвийн болно гэж үзэж байгаа аж.
Нэг хогны машин ойролцоогоор 1.5 тэрбум, бага оврын машин 40 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг өмнө нь зарласан хогны машин худалдан авах тендерийн санхүүжилтийн дүнгээс харж болно.
Ингээд тооцохоор хог ачиж, тээвэрлэхийн тулд зарцуулсан төсвийн мөнгөний зах зух харагдана. Гэхдээ өндөр үнээр хогны машин нийлүүлсэн ч өнөөдөр нийслэлийн хог дундарсангүй. Тиймээс хамгийн гол нь хогоо хуваарийн дагуу тогтмол ачдаг тогтолцоог бий болгоход нийслэлийн удирдлагууд анхаарах шаардлагатай байна.
















Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2025-02-05 66.181.180.202
хог.саваа ангилж тавиачэээ.хог ухдаг хүмүүсээ болиулаачээ
Мананхүн 2025-02-05 202.9.47.45
1,5 тэрбум төгрөгний үнэтэй хогны машин гэж ямар машин байдаг байнаа, bentley юмуу rolls royce биш биз дээ
Болд 2025-02-05 202.179.18.94
Монголчууд харуй бүрий болсон хойно хогоо гаргаж хаядаггүй уламжлалтай л юмсан ХОГОО ХЭЗЭЭ ХАЯХЫГ НЬ ХҮРТЭЛ заадаг болж дээ
И 2025-02-05 66.181.161.141
хориглох, торгох гэхээсээ хогийг саваа хүртээмжтэй багтаажтай үзэмжтэй болнооч ! Ангилах л бүр хол бх шиг. Зуслангийн бүсд бараг гэрлийн шон болгоны доор хог. Учир нь хогийн сав алга. Майхан толнойн зуслан Чингэлтэй талдаа 2 амтай. 1 аманд нь хогийн савтай. Нөгөөд нь болон Сухбаатар дүүрэгт харьяалалтай талда 1 ч байхгүй. Бүх гудамж, шонгийн доор хог хаястай. Нөгөөхий нь нохой тараачихна. Хог, зэрлэг нохойгоо ч шийдчихэж чадахгүй ХОТ – НЯНБААТАР. СБД-н дарга байсан авга Их хурлын гишүүн болсныг
Нэргүй 2025-02-05 66.181.182.34
Монголчууд хогноосоо хол амьдрах соёлтой хэвшилд суралцтал өдий ! Ямар ч хууль шийдвэр гаргасан нэмэргү й, хогон дотроо л хөглөрч байх дуртай, залхуу л******д !
Зочин 2025-02-05 43.242.241.151
Байрны гадаах зам талбай шөнө битүү машин парклагддаг. Хогийн цэгтээ хүрч чадах уу?
Иргэн 2025-02-05 66.181.191.178
Зуслангийн хогийн цэг нь айл, өрхүүдээс зайтай байдаг ба цагийн хуваариар хогоо хаях ямар ч боломжгүй шүү. Асуудлаа судлаж шийдвэрээ гарга аа.