Найз залуу нь Оросын тагнуул байсныг мэдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2025.02.04-нд нийтлэгдсэн

Найз залуу нь Оросын тагнуул байсныг мэдээгүй гэв

Найз залуу нь Оросын тагнуул байсныг мэдээгүй гэв

Оросын тагнуул хийсэн гэх хэргээр буруутгагдаж буй эмэгтэй шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө, цагдаа найз залуугийнхаа ажилд тусалж байна гэж бодож байсан гэжээ. Тодруулбал, тагнуул гэж сэжиглэгдэж буй Ваня Габерова найз залуу болох Бисер Жамбазовыг Интерполын хууль ёсны ажилтан гэж андуурч, хууртагдсан болохоо мэдэгдсэн юм. Өдгөө 30 настай Габерова, 33 настай Катрин Иванова болон 39 настай Тихомир Иванчев нар бүгд Лондон хотод амьдардаг бөгөөд тагнуулын зорилгоор хуйвалдаанд оролцсон гэж буруутгагдаж буй. Тэдний хувьд үүнийг няцааж байгаа юм.

Харин Лондон хотод оршин суудаг 43 настай Жамбазов, 46 настай Орлин Руссев нар Оросын талд тагнуул хийсэн гэж хэргээ хүлээжээ.

Их Британийн прокурорын байгууллага хэрэгт холбогдсон хүмүүсийг хэд хэдэн удаагийн давтамжтай тагнуул хийсэн гэж буруутгаж байгаа аж. Габерова мэдүүлэг өгөхдөө, Жамбазов өөрт нь Интерполын ажилтны үнэмлэх үзүүлсэн тул итгэсэн бөгөөд Вена руу томилолтод хамт явахыг хүссэн болохыг нь хэлэв.

Тэрбээр "Би хэд хэдэн удаа үнэмлэхийг нь хараад итгэсэн. Хүүхэд байхаасаа цагдаа болохыг хүсдэг байсан тул үнэхээр итгэж, тусламж хүсэх үед нь зөвшөөрсөн. Тэр намайг цагдаа болоход тусалж, таньдаг хүмүүстээ хэлнэ гэсэн. Венад очоод эрэн сурвалжлах сэтгүүлч Кристо Грозевыг авлига авсан эсэхийг тагнана гэж хэлсэн учир зөвшөөрсөн" гэжээ.

Прокурорын мөрдөн байцаалтын явцад Габерова, Жамбазов нар Венад очоод нэг нэгэндээ сэтгэлтэй болсон гэдэг нь тогтоогдсон.

Гэсэн хэдий ч Жамбазов бусад нэр дурдсан яллагдагчдыг ижил аргаар хуурч, Вена руу авч явдаг байсан нь тогтоогдсон. Шүүх хурал үргэлжилж буй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж