АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаа өнгөрсөн Бямба гаригт зарласан. Үүнээс болж канадчууд АНУ руу хийх аяллаа цуцалж, америк архи, согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүүнийг бойкотлож эхэлжээ. Трамп албан тушаалаа хүлээж авахаасаа ч өмнө татварын талаар мэдэгдэж байсан. Гэсэн ч соёл, газар зүйн хувьд АНУ-тай маш ойрхон байдаг улсын хувьд эдийн засгийн дайныг цочирдож хүлээж авч байгаа аж.
Энэ талаар Канадын хилийн Виндзор хотын дарга Дрю Дилкенс хэлэхдээ "Трамп дэлхийн дэг журмыг өөрчлөхийг хүсч байх шиг байна. Хамгийн ойрын холбоотноосоо эхлэхэд бэлэн байгаа хүн бусад улсад юу хийх бол. Детройт, Виндзорыг холбосон гүүрээр өдөр бүр 400 сая канад доллар буюу 272 сая ам.долларын худалдаа явдаг" гэжээ.
Трампийн шийдвэрийн хариуд Канад улс америк бараанд 107 тэрбум ам.долларын татвар ногдуулсан. Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хүмүүсийг эх орноосоо худалдан авалт хийж, эх орондоо амрахыг уриалсан байна.
Энэ мэтчилэн улс хооронд үл ойлголцол үүсээд буй тул Дональд Трамп Даваа гаригт Канад, Мексикт татвар ногдуулах үйл явцыг 30 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийгээ тэр эдийн засгийн эцсийн хэлэлцээр байгуулах боломжтой эсэхийг шалгах 30 хоногийн хугацаа гэж нэрийдэж байна.
Харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Нэргүй 2025-02-04 78.243.80.189
Хятадад 10% гэхэд хятадууд маш их дургүйцэж байхад оросууд монголд 40-60% хувийн татвартай дээр нь маш дээрэнгүй.Тэгэхээр бидний дайсан уу,нөхөр үү бодох асуудал.Оросуудтай дайсагнасан бид хохирох ч тэд саад хийдэг ч бид бүх зүйлээр өөрсдийгөө хийж хангаж ,хоорондоо эвтэй үeд тэдний тоглоомын гадна үлдээнэ.Энэ дайнаар орос задарч чадвал Монгол олон улстай хиллэж сонголттой болох 100 жилд нэг тохиолдох нэг боломж гэж хардаг даа.
medehgui baij soliorood baih yumaa. EvroAziin holvoonii tatvar l orosd baidag yuma. Mongold zoriulsan yum bhgui ee 2025-02-04 66.181.189.229
Za say chi metiin hujaa hurliizd evroaziin holvootoi tatbargui geree baiguulan gehed mongoliin vildverlegchidiig hyamd baraa orj ireed unganaa geed l zuvshuuruugui baij odoo yugaa buraad bna. EvroAziin holvoond kazakstan Armen Belorussia Uzbekstan Tadjikstan oros ulsuud ordog ch dee.Ted negdsen tatvariin sistemtei shu.Oros ter sistemeer avdag.gants mongold tusgai tatvar baihgui shu. Ingej hudala yriad nemergui shuu.
Нэргүй 2025-02-04 66.181.189.226
Монголд барууны хандлагатай,орос хятадыг үзэн ядагч хүчин их нөлөөтэй, Бүр төр засгийн эрх хэмжээнд гарч томордог,Хоёр хөрштэй харилцах харилцаа хүндэрч байгаа нь бидний өөрсдийн буруу, Хэн өөрийн дайснуудтай ойртож нягтрах юм, Харин ангид ,хол хөндий байхыг л бодно биз дээ, Ойрын үед нацистүүдэд талархах,оросыг үзэн ядах ухуулга сурталчилгаа эрс өсч,бүр хэтэрч дэндэж байгаа, Энэ мэт зүйл биднийг сайн зүйлд хүргэхгүй, Хоёр хөрш биднээр дутахгүй
өөө 2025-02-04 66.181.164.23
Зөвөө зөв хийж чаддаг улс аргагүйшдээ ингээд даналзаад сууж байх нь бид бол баас арчдаг цаасаа ч урдаас зөөдөг дөө, хэрэглэгч орны зовлон бол байнгын валютын гачигдал үнэийн хөөрөгдөл инфляц өөр юу ч алга даа
Нэргүй 2025-02-04 202.131.225.197
Трампыг 100% дэмжинэ
зочин 2025-02-04 66.181.160.114
Шейнбаум , Трюдо хоёр утасдаж гуйсан ..Хоюулаа нөхцөл байдлыг сайжруулах амлалт авсан .. Шейнбаум бүр дотоодын хилийн хяналт шалгалтаа сайжруулхын тулд 10 000 цэрэг илгээсэн … Тайваны төр засаг ,Америкруу үйлдвэрээ нүүлгэж байгаа кампанууддаа дэмжлэг үзүүлхээ зарлаж байна !!!
Ернь бол бүх улс Америкд бараагаа зарж байж л хөгждөг…Эцсийн эцэсд Америкийн эсрэг хэнч яачиж чадахгүй
Нэргүй 2025-02-04 202.131.245.210
Трамп үл бүтэх нөхөр Хоосон өөрийгөө рекламдах гэсэн богин зайны хүн
Нэргүй 2025-02-04 66.181.177.181
hooson bish dndaa boditoi daatstai shiidveruud gargatsan baival yaahuu erguu mal minee ee
Нэргүй 2025-02-04 202.9.40.255
Дайн-саад бх юм бхгүй бодлого нь зөв шдэ манжлаад атгаг муу үг- гаргж.