Трамп Канад, Мексикт 30 хоногийн хугацаа олгов

Трамп Канад, Мексикт 30 хоногийн хугацаа олгов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Трамп Канад, Мексикт 30 хоногийн хугацаа олгов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаа өнгөрсөн Бямба гаригт зарласан. Үүнээс болж канадчууд АНУ руу хийх аяллаа цуцалж, америк архи, согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүүнийг бойкотлож эхэлжээ. Трамп албан тушаалаа хүлээж авахаасаа ч өмнө татварын талаар мэдэгдэж байсан. Гэсэн ч соёл, газар зүйн хувьд АНУ-тай маш ойрхон байдаг улсын хувьд эдийн засгийн дайныг цочирдож хүлээж авч байгаа аж.

Энэ талаар Канадын хилийн Виндзор хотын дарга Дрю Дилкенс хэлэхдээ "Трамп дэлхийн дэг журмыг өөрчлөхийг хүсч байх шиг байна. Хамгийн ойрын холбоотноосоо эхлэхэд бэлэн байгаа хүн бусад улсад юу хийх бол. Детройт, Виндзорыг холбосон гүүрээр өдөр бүр 400 сая канад доллар буюу 272 сая ам.долларын худалдаа явдаг" гэжээ.

Трампийн шийдвэрийн хариуд Канад улс америк бараанд 107 тэрбум ам.долларын татвар ногдуулсан. Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хүмүүсийг эх орноосоо худалдан авалт хийж, эх орондоо амрахыг уриалсан байна.

Энэ мэтчилэн улс хооронд үл ойлголцол үүсээд буй тул Дональд Трамп Даваа гаригт Канад, Мексикт татвар ногдуулах үйл явцыг 30 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийгээ тэр эдийн засгийн эцсийн хэлэлцээр байгуулах боломжтой эсэхийг шалгах 30 хоногийн хугацаа гэж нэрийдэж байна.

Харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.

ЭХ СУРВАЛЖ: AP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 37 минутын өмнө 66.181.164.23

Зөвөө зөв хийж чаддаг улс аргагүйшдээ ингээд даналзаад сууж байх нь бид бол баас арчдаг цаасаа ч урдаас зөөдөг дөө, хэрэглэгч орны зовлон бол байнгын валютын гачигдал үнэийн хөөрөгдөл инфляц өөр юу ч алга даа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.197

Трампыг 100% дэмжинэ

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.160.114

Шейнбаум , Трюдо хоёр утасдаж гуйсан ..Хоюулаа нөхцөл байдлыг сайжруулах амлалт авсан .. Шейнбаум бүр дотоодын хилийн хяналт шалгалтаа сайжруулхын тулд 10 000 цэрэг илгээсэн … Тайваны төр засаг ,Америкруу үйлдвэрээ нүүлгэж байгаа кампанууддаа дэмжлэг үзүүлхээ зарлаж байна !!!
Ернь бол бүх улс Америкд бараагаа зарж байж л хөгждөг…Эцсийн эцэсд Америкийн эсрэг хэнч яачиж чадахгүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.245.210

Трамп үл бүтэх нөхөр Хоосон өөрийгөө рекламдах гэсэн богин зайны хүн

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.255

Дайн-саад бх юм бхгүй бодлого нь зөв шдэ манжлаад атгаг муу үг- гаргж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж