“Роснефть”-ийн удирдлагыг солилоо

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ийн удирдлагыг солилоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев есдүгээр сарын 4-нд “Роснефть”-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Эдуард Худайнатовыг томилох захирамж гаргалаа. Оросын нефть олборлогч томоохон компаниудын захирлуудын зөвлөл 5-ны ням гаригт хуралдаж, шинэ удирдлагаа баталсан байна. “Роснефть”-ийн ерөнхийлөгч асан Сергей Богданчиковын гэрээний хугацаа зургадугаар сарын 29-нд дууссан юм. Нефтийн салбарт Сергей Богданчиковын “Роснефть”-ийг удирдсан 12 жилийн хугацаа нь бүхэл эрин үеийг тодорхойлж чадна хэмээн шинжээчид дүгнэдэг билээ. Нефть олборлолтын хурд эрчимтэй нэмэгдэж түлш үйлдвэрлэгч компаниуд болон “ЮКОС”-ийн үндсэн активийг худалдан авсан байна. Гэхдээ Эдуард Худайнатов нефть хийн  салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд Газпромын салбаруудыг удирдаж байсан юм. 2009 оны нэгдүгээр сараас “Роснефть”-ийн тэргүүн дэд захирлыг албыг хашиж байсан түүнд тус компанийг хөгжлийн шинэ шатанд гаргана гэсэн найдлагыг тавьж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж