Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй

Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй

Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд нэгдүгээр шугамын ажлыг нийслэлийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр ажлын хүрээнд хэрэгжүүлэх трамвай төслийн эхний шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Бид трамвай явах эхлэл цэг дээр ирээд байна. Эндээс авто замын голын ногоон байгууламжийн хэсгээр трамвайг явуулахдаа одоо байгаа авто замын эгнээг хязгаарлахгүйгээр шугамыг барих зорилт дэвшүүлж байгаа. Эхний шугамын олон улсын нээлттэй тендерийг ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа яаравчлан зарлана. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр явуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” хэмээн онцоллоо.

Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцдог. Нийслэлийн зүгээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгээд байгаа юм. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар метро төслийн тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсний эхлэл болгож, Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тогоо 5 минутын өмнө 43.242.243.23

метро нь трамвай болоод дараа нь бродюр болно

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 180.149.80.134

Уулзвар дээр ялгаагүй түгжрэх юм бол тусгай замын автобус чинь тарамбайнаас чинь 10 дзахин хямд биз дэ.

Avatar

зочин 43 минутын өмнө 66.181.189.226

Зам бөглөрөөд байхад юун таранбай вэ,Эрүүл үү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.30

Адилхан л машин замын нэг эгнээг авах тул түгжрэл улам гаарна. Харин метро эсвэл скай трэйн байвал машины замтай огтолцохгүй түгжрэлийг багасгана

Avatar

НЯмБАД 2 цагийн өмнө 202.126.89.124

ЯАРМАГАС ХАР ХОРИН ОРХОД СУРЬШИЛЫН БҮСГҮИ ТҮГЖРЭЛГҮИ ТУЛ ДҮЖИН ТЭВЭРЭ БОЛИОЧЭЭ АВТОБУС МАШИН 15 МИНУТ ЯВНА НАРГИ ОЛИМПИИН ГЗРНИ ДАГУ ТАВЬ СУДАЛ

Avatar

erguu sdakudiin anguuch 27 минутын өмнө 202.21.109.34

erguu mal mine chi 15minut ywuulaad bgaarai hutsna biz, uhsnii chin narnii guur olymp zuv bich gyltaisan har alaa

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 79.127.178.75

Bojiinoo

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.166.134

тусгай замаар явахгүй бол трамвай дахиад л түгжрэл үүсгэнэ ш дээ
машин замаар явдаг биз дээ, шал дэмий сэдэх юм даа, энэ хэдэн дуракууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж