Оросыг дэмжигч бүлгийн удирдагч дэлбэрэлтэд амиа алджээ

Оросыг дэмжигч бүлгийн удирдагч дэлбэрэлтэд амиа алджээ

Оросыг дэмжигч бүлгийн удирдагч дэлбэрэлтэд амиа алджээ

Украины зүүн нутаг дахь Оросыг дэмжигч хагас цэрэгжүүлсэн бүлгийн удирдагч Даваа гаригт Москвад болсон дэлбэрэлтэд өртөж, нас баржээ. Тодруулбал, Арбат батальоны дарга Армен Саркисян нь Москвагийн баруун хойд хэсэгт байрлах нэгэн орон сууцны үүдний танхимд болсон дэлбэрэлтэд өртөж, хүнд шархадсан байна. Түүнийг нисдэг тэргээр эмнэлгийн байгууллага руу шилжүүлж, эрчимт эмчилгээнд оруулсан боловч шархаа даалгүй нас барсан болохыг орон нутгийн хэвлэл мэдээлэв. Дэлбэрэлт болох үед Армен бие хамгаалагчийнхаа хамт байжээ. Зарим хэвлэлээр бие хамгаалагч нь шархадсан эсвэл мөн адил нас барсан гэж мэдээлж байгаа тул албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм. Уг хэрэгт Украины Аюулгүй байдлын алба холбоотой гэх хардлага байгаа ч тус албанаас дэлбэрэлтийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Украины Аюулгүй байдлын алба Арменыг гэмт хэргийн ахлагч гэж тодорхойлж байсан. Мөн Украины эсрэг түрэмгийлэлд Оросын өмнөөс хоригдлуудыг дайчилж, фронт руу илгээж байна гэж мэдэгдсэнээс гадна Армен 2014 оноос хойш олон улсад эрэн сурвалжлагдаж байгааг онцолсон юм. Армен мөн Украины оргосон ерөнхийлөгч асан Виктор Януковичийн ойр дотнын хүмүүсийн нэг байсан гэж яригддаг. Улмаар Москвагийн эрх баригчид Армены үхэлд Украин холбоотой гэж буруутгаж байна.

Дэлбэрэлт болсон байрны хажууханд амьдардаг 36 настай Олга Воронова "AFP" агентлагт болсон нөхцөл байдлын талаар хэлэхдээ, "Бид маш өндөр зэрэглэлийн хамгаалалттай. Зочин, гийчин ирэх үед нэвтэрч болох болохгүй гэдгийг хэлдэг. Бас хороололд нэвтэрдэг бүх машиныг харуулууд тэмдэглэж авдаг. Тиймээс яагаад дэлбэрэлт болсныг ойлгохгүй байна. Манай гэр бүл үнэхээр айж байна" гэжээ.

 

Арбат батальон ОХУ-ын Курск мужид үйл ажиллагаа явуулаад удаж буй. Армен нас барахаас өмнө Оросыг дэмжигч бүлгүүдийн эсрэг хэд хэдэн халдлага гарсан байдаг. Тэнгисийн цэргийн ахлах офицер Валерий Транковский, шоронгийн дарга Сергей Евсюков нар 2024 оны сүүлээр Орост эзлэгдсэн Украины бүс нутагт тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрсний улмаас нас баржээ. Мөн арванхоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчний өндөр тушаалын генерал болон түүний туслахыг Москвад Украины аюулгүй байдлын алба хөнөөсөн гэж Украины эх сурвалж "BBC"-д мэдээлсэн байдаг. Тиймээс энэ удаагийн хэрэг мөн адил захиалгат аллага гэж ажиглагчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 192.42.116.185

Манайд хулгар чихтэй нэг урвасан хулгайч байгаа даа.

Avatar

Нэргүй 2025-02-04 78.243.80.189

Украйн ч чанга хатуу боорцог юм аа.Аргагүй юм даа ЗХУ н уурга тархи нь байсан үндэстэн.Украйн нь удирддаг харин архи нь Иваныг удирдаг гэж хэлц үг бдаг бараг үнэн.

Avatar

зочин 2025-02-04 66.181.189.226

Яаж ч чадахгүй,аргаа барсан ,хүч нь мөхөсдсөн,сачий нь хүрэхээ байсан хүмүүс л бусдыг доромжилж суудаг, Хайран сайхан Украин орон сүйрлээ, Буцаж сэргэхээсээ өнгөрлөө, Эх орноо алдлаа, Эх оронгүй боллоо, Үл бүтэх этгээдүүдийг төрд гаргах нь ,үл бүтэх этгээдүүдтэй ойртож нөхөрлөх нь ямар аюулгай хортойг ил тод харуулж байна,Монголчууд үүнээс сургамж авах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.188.220

Эмээ уу,,,,,

Avatar

ЗОЧИН 2025-02-04 202.9.40.5

УКРАЙНЧУУД МУНДАГ ЮМ АА. ОРОСЫН 800 ГАРУЙ УСТГАХ ЁСТОЙ АЛБАН ТУШААЛТАНУУДЫН ЖАГСААЛТ БАЙДАГ. ЕР НЬ САМАР ЦӨМӨХ НЬ ЗОГСОЛТГҮЙ ЯВАГДДАГ.

Avatar

Зочин 2025-02-04 59.153.112.208

Шангаа хүртжээ.. Украинчууд сайн байна

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.187.111

aiaamaar unetei ondor zeregleliin baychuudiin horoolold bolson delberelt bna lee

Avatar

Дорж 2025-02-04 1.145.60.216

Тамд нэг х.улгайч, тeрорист армeн хэрэгтэй болж дээ!

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.189.226

Жинхэнэ терористүүд бол Украин монголын нацистүүд л б**х

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.188.220

Болждээ,,,,

Avatar

зочин 2025-02-04 66.181.189.226

Аль ч талын аллага хядлагыг зөвтгөж өөгшүүлж магтаж сайшаах хэрэггүй, Бүр жинхэнэ сүйрэл болно, Оросын тал барууны олон орны асар их хүчний эсрэг ганцаараа зогсож эх орноо хамгаалж байна, Украинтай залгаа 1000 гаруй км үргэлжлэх хил дээрээ НАТО-гийн цэргийн хүчийг бөөгнөрүүлж улс ороноо аюулд учруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байна,Үүийг оросын иргэдийн 90 гаруй хувь нь дэмжиж эх орноо хамгаалах үйлсэд гар бие оролцон нягтарч байна, Оросууд, бусад хэн ч бусдын боол болохыг хүсэхгүй

Avatar

өвгөн 2025-02-04 192.82.65.103

тэнэг илжиг монголоос зайлаарай

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.188.220

Эмээ уугаарай,,,,, орос ахтай оркоо,,,,,

Avatar

цахар 2025-02-04 103.168.34.133

Тэгвэл Финландтай залгаа 1000 гаруй км газраар НАТО-тай хиллэх болсноо юу гэх юм бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж