Сурагчдын амралт эхлэх үеэр иргэдийг цэвэр агаарт ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан билээ.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс уг санал асуулгатай холбогдуулан "Сүхбаатарын талбай – Скай ресорт", "Офицеруудын ордон – Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус иргэдэд үйлчилж эхэлсэн.
Тэгвэл Офицеруудын ордон Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 "Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж" чиглэл нь зорчигч урсгал багатай, мөн Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Х:22 үйлчилгээг 2025 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс зогсоожээ. Иймд иргэд Х:4 "Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлэхийг анхаарууллаа.
бөх 51 минутын өмнө 202.70.34.115
хөдлөх хугацаа: хэдэн цагт явдаг уу?