186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

Тайландын түүхэнд байгаагүй хамгийн том романс залилангийн хэрэгт холбогдсон эмэгтэйг Тайландын Хат Яй олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Тайландын Мөрдөн шалгах төв товчооныхон 52 настай эмэгтэйг Бямба гаригт Малайзын онгоцноос буухад нь баривчилсан аж.

Тэрбээр Афганистанд ажиллаж байсан АНУ-ын армийн эмчийн хуурамч "LinkedIn" хаягийг ашиглан үндэстэн дамнасан компанийн Тайланд дахь салбарын санхүүгийн ахлах захирлыг хууран мэхэлж, компаниас нь 6.3 тэрбум батт буюу 186 сая ам.доллар залилжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн захирал болон Тайланд, Нигерийн 100 орчим иргэнийг баривчлах тушаал гарсан байна. Сэжигтэн эмэгтэйн нигер найз залуу нь Тайландад данс нээлгэх боломжгүй байсан тул түүнээс Тайландад данс нээлгэхийг хүссэн гэж мэдэгджээ. Тэд 2017 онд Малайзад танилцсан байна. Ингээд хоёр жил хамт амьдарсны эцэст нигер залуу Тайландад бизнес эрхэлмээр байгаа тул данс нээхийг эмэгтэйгээс хүсчээ.

Тухайн эмэгтэй нь 2022 онд мөн романс залилангийн хэрэгт холбогдож байв. Романс залилангаас гадна нууц нийгэмлэгийн гишүүн, гэмт хэргийн бүлгийн гишүүн, үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллагатай холбоотой, хувийн мэдээллийг хулгайлах замаар залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр тус эмэгтэйг эрэн сурвалжилж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BANGKOK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-02-04 66.181.167.254

романс залилан гэдгээ тайлбарлана уу ?

Avatar

Нэргүй 2025-02-04 202.55.188.42

Анухаэ эгчэд хэлмээр юм бна дааа 😂😂

Avatar

зочин 2025-02-04 66.181.179.55

Нигерчүүдийн залилан төгсөрчээ. Хүний нутгийн хулгайчид харь хүмүүсийг тархидаж, хулгай луйвар хийж байхад манай хэд ч дээ. Төрсөн газар шороо уул усаа хулгай хийж ухаж баяжлаа гэх. Манай хулгайч нарыг эцэг эхийгээ алаад аваад ир их мөнгө өгье гэвэл алаад ирэх ичгүүргүй лүднүүд.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-02-04 103.212.117.184

Романс гэж европ яруу найргийн нэгэн төрөл шүү. Харин "Роман" гэж нууц амрагийн холбоог хэлдэг дам нэр. Гэхдээ романс гэдэггүй. Роман гэдэг. Энд орчуулахдаа англи хэлний харъяалхаын тийн ялгалын нөхцөл "С"-ийг ойлголгүй монгол хэлэнд тэр чигээр нь буулгасан нь буруу утга гаргахад хүрэгсэн бололтой юу даа ?!

Avatar

Залруулга 2025-02-04 103.212.117.184

Англи хэлээр Латынь бичгээрээ бол "S" гэж байж таараа л даа.

Avatar

Нэргүй 2025-02-04 103.168.34.12

за чамаар дут яаж ийгээд ойлгож л байвал болоо

Avatar

Нэргүй 2025-02-04 122.201.31.222

манайх ч хар хүнээ гайхуулаад байдаг булиа фитнесс хүүхэн байдаг 1хbet эсвэл элдэв залилантай холбоотой байж бас магад

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.46.80

Монголд ч ийм залилан ил цагаан Фб, интернетээр явж байна. Яагаад хариуцлага хүлээхгүй хэрэг хийгээд байна.

Avatar

Зочин 2025-02-04 202.126.90.85

романс залилан гэдэг чинь юу гэсэн үг вэ

Avatar

Хуульч 2025-02-04 64.119.29.217

Хайр дурлал, хосын харилцаа дутагдсан сэтгэл зүйл дээр нь дөрөөлөн харилцаа тогтоох, итгэлийг нь олж авах

Avatar

Эрэл 2025-02-04 59.153.115.240

Нэг ёсны сэрэлийг чинь хөдөлгөж толгойг чинь эргүүлд бгаад мөнгийг чинь шаана гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-02-04 103.168.34.12

сэрэл хөдлөх ч бас хэцүү ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж