186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
186 сая долларын романс залиланд холбогдсон эмэгтэйг баривчилжээ

Тайландын түүхэнд байгаагүй хамгийн том романс залилангийн хэрэгт холбогдсон эмэгтэйг Тайландын Хат Яй олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Тайландын Мөрдөн шалгах төв товчооныхон 52 настай эмэгтэйг Бямба гаригт Малайзын онгоцноос буухад нь баривчилсан аж.

Тэрбээр Афганистанд ажиллаж байсан АНУ-ын армийн эмчийн хуурамч "LinkedIn" хаягийг ашиглан үндэстэн дамнасан компанийн Тайланд дахь салбарын санхүүгийн ахлах захирлыг хууран мэхэлж, компаниас нь 6.3 тэрбум батт буюу 186 сая ам.доллар залилжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн захирал болон Тайланд, Нигерийн 100 орчим иргэнийг баривчлах тушаал гарсан байна. Сэжигтэн эмэгтэйн нигер найз залуу нь Тайландад данс нээлгэх боломжгүй байсан тул түүнээс Тайландад данс нээлгэхийг хүссэн гэж мэдэгджээ. Тэд 2017 онд Малайзад танилцсан байна. Ингээд хоёр жил хамт амьдарсны эцэст нигер залуу Тайландад бизнес эрхэлмээр байгаа тул данс нээхийг эмэгтэйгээс хүсчээ.

Тухайн эмэгтэй нь 2022 онд мөн романс залилангийн хэрэгт холбогдож байв. Романс залилангаас гадна нууц нийгэмлэгийн гишүүн, гэмт хэргийн бүлгийн гишүүн, үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллагатай холбоотой, хувийн мэдээллийг хулгайлах замаар залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр тус эмэгтэйг эрэн сурвалжилж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BANGKOK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 39 минутын өмнө 202.126.90.85

романс залилан гэдэг чинь юу гэсэн үг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж