Сонсгол: Түр хороо байгуулж, хариуцлага тооцох ёстой

LiveСонсгол: Түр хороо байгуулж, хариуцлага тооцох ёстой

Сонсгол: Түр хороо байгуулж, хариуцлага тооцох ёстой

 

 

14 : 42
2025-2-4

Н.Тавинбэх: Халаалтаа цахилгаанаар шийдсэн айлын тоо огт буураагүй

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх:

-Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний гэрээтэй 196 мянган хэрэглэгч байна. Улирлын чанартай бус, тогтвортой 138 мянган хэрэглэгч байна. Эдгээр айл өрх шөнө хэрэглэсэн эрчим хүчээ үнэ төлбөргүй хэрэглэж байгаа. Засгийн газар төлбөрийг төлж байгаа. Нэмэгдсэн үнээр хүчдэлийн түвшингээс хамаарч, сард 110-240 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэж байна. Халаалтад үнэгүй хэрэглэх боломж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор халаалтаа цахилгаанаар шийдсэн айлын тоо огт буураагүй. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-Компанийн борлуулах өртгийг 150 мянгаар тогтоосон бол одоо 598 төгрөгөөр үйлдвэрлэлийн өртөгтэй байна. ЭТТ компаниас 1.4 их наядын өр авлага үүсгэж, нэмэгдэж явсан. Анхнаасаа татаас хэлбэрээр явах байсан. Энэ асуудлыг ТУЗ-д шийдэх үүрэг өгсөн. Нийслэл рүү шилжихэд өр авлагын асуудлыг шийдсэн байх ёстой. Харин компанийн менежментийн хувьд нийслэлээс хариуцаж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Нэг оролцогч угаартаж нас барсан эхний асуудал дээр тагнуулын байгууллага дүн шинжилгээ хийсэн гэж хэлсэн. Одоо Монголын тагнуулын газар угаартаж нас барсан 100, 700 гаруй гэсэн иргэдийн тоог нягтлах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга яаралтай хуралдаж, шалгуур үзүүлэлтээ тодорхой болгох ёстой. Тийм учраас хасч болохгүй монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор аюул занал учруулж байгаа ангиллыг гаргаж, үе шаттай төсөв гаргаж өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хэн нэгний хар толгойтой хариуцлага ярихгүй бол бид энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үеийн үед ярьсаар байх болно. Зам тээврийн яаман дээр энэ асуудлаар ажиллаж л байсан. Тухайн үед энэ чиглэлээр олон ажил хийлээ гэж боддог байсан бол алдаа дутагдал гарч байна. Хариуцлага тооцож, алдаагаа засдаг системтэй байх ёстой. Засгийн газар, УИХ өөрсдөө хариуцлагатай байх ёстой. С.Одонтуяа сайд энэ олон албан тушаалтнуудтай битгий хариуцлага тооц гэлээ. Юу  гэсэн үг вэ. Саяны гаргаж ирсэн асуудал дунд олон мөнгө төгрөгийн асуудал явж байна. Толгойг нь илээд өнгөрөх үү. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Үндэсний хороо, УИХ холбогдох хууль журмыг баталж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцдог бүх заалт орж, бүх төсвийг батлаад өгвөл хариуцлага хүлээхэд бэлэн байна. Одоо аль алин  ч байхгүй. Хууль эрх зүйн орчин дутуу байна. Хариуцлага хүлээх эсэх нь байхгүй байна. Агаарын чанар хэмждэг багаж  нь нэг тэрбум төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн хугацаанд хоёрхон багажийн төсөв батлуулж чадсан. Бусдыг нь гадаадын хөрөнгө оруулалтаас гуйгаад явж байна. Маш олон түлшний үйлдвэр бий болж байхад улсын татаасгүй хаагдсан. Сэргээгдэх эрчим хүчний хууль эрх зүйн байдлаа эргэн харах хэрэгтэй. Түр хороо байгуулагдаж, асуудлыг нухацтай ярих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Энэ асуудал 30 жилийн алдаатай төрийн бодлого, хээл хахуулийн хор уршиг дээд цэгтээ хүрсний илэрхийлэл. Ард түмний нуруун дээр одоо бууж байна. Тийм учраас дахин алдаа гаргаж, давтаж болохгүй. Цаашдаа яах ёстой вэ. Эрчим хүчний асуудлаа шийдэж, гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэх хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн шинэ санал санаачлагыг дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд утаанд 1.7 их наядыг цацсан байна. Ажлын хэсэг дүгнэлт хийж, байнгын хороо, УИХ танилцуулан, түр хороог байгуулах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

-Төр иргэн хүнд амьдрах таатай нөхцөл бүхий боломжуудыг санал болгох ёстой. Энэ бүх асуудал төр иргэндээ сонголт хийх боломж олгоогүйгээс үүдэлтэй. Төр өөрөө туршилт баталчихаад иргэнд зуух нь байгаа эсэхийг үзээгүй. Үхсэний хохь, амьдын зол гэдэг хатуу үг бий. Угаартаж нас барсан ард иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох хэрэгтэй. Гэтэл үхсэн хүн юм хэлэх биш гэсэн хандлагатай ажиллаж байна. Иргэдийн амь насанд төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. 

Тэглээ гээд бетонон балгас байгуулах ёстой юм бэ. Гэр хороолол, хашаандаа амьдарч болохгүй гэж. Иргэн хүн газар дээрээ сайхан амьдрах боломжийг нь олгох хэрэгтэй. Монголд мөнгө байгаа ч зөв ажилд зарцуулж чадахгүй байгаа. Сайжруулсан түлш дээр 300 орчим тэрбум төгрөг бол энэ бүхний бодит илрэл. Хариуцлага хүлээх ёстой хүн нь энд суух ёстой. Хэдэн зуун хүн амь насаа алдаж, 300 тэрбум төгрөгийн алдаа гарчихаад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Бид хоёр сарын хугацаанд их ажил хийх гэж зорилоо. Богино хугацаатай байлаа. Утаа дуусахаас өмнө хийх шаардлагатай гэж зарим иргэд шахаж байлаа. Иргэн Мөнгөнхишигт талархаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 126 УИХ-ын гишүүнтэй болж бодлогын асуудлаа танхид ярьдаг болсон. Сонсголыг бэлдэх хугацаанд олон асуудал ажиглагдсан. Энэ бүх бухимдал хоосон зүйлээс гараагүй. Иргэдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй байгааг 70 гаруй эрдэмтдийн судалгаа, олон улсад хэвлэгдсэн мэдээллийг ил гаргасан .

Бид түүхий нүүрснээс татгалзсан нь том дэвшил шүү. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол энэ их өвчлөл, хорт хавдрын тоо нэмэгдэх байсан. Авлигын утаа боллоо. "Тавантолгой түлш" ХХК-ийн хоёр үйлдвэр дээр технологийн алдаа гарч, барьцалдуулагчаа сольсон. Чийгшил давсан бол буцааж хатаадаг байсан бол өнөөдөр ямар болсон байна вэ. Зүүн бүсийн түлшний үйлдвэрт гэхэд дулаан оронд ашигладаг утаагаар халаах технологи ашиглаж, ямар их нунтаг болсон түлшийг үйлдвэрлэж байна вэ. Энд өөр зүйл ярих ямар ч утга байхгүй. Стандартыг технологитой тааруулж хийдэг зөрчил илэрлээ. Үйлдвэрлэлийн технологийн дэвшлүүдийг хэрэгжүүлмээр байна. Таван газартай байсныг хоёр газар болгож цомхотгосон байна лээ. Баахан дарга нарыг суулгадаг болсон байна лээ. Нийслэлээс том ахиц дэвшлийг хүлээж байна. Энэ бүгдийг хийх ёстой. Эрчим хүчний бие даасан тогтолцоог бүрдүүлэх ёстой. Дэлхийн банкнаас 2017-2019 онд хоёр сая ам.долларын зээл авч, Багануурын нүүрсийг шингэн газ болгох ажлыг хийсэн. ТЭЗҮ-г хийж, байгаль орчны үнэлгээг нь хийж, бүх төслийг дуусгаж Засгийн газарт хүлээлгэж өгсөн байхад мартсан сууж байна. Бүхэл бүтэн 2 сая ам.доллараа мартаад сууж байна. 

Ажлын хэсгийн гишүүддээ талархаж байна. Шинжээч нарыг бие даан ажиллахад хичээн ажилласан. УИХ-ын Тамгын газрын ажилчдад баярлалаа. Бид шинэ форматыг гаргаж, дэд дөрвөн хэлэлцүүлэгт 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Ерөнхий хяналтын сонсголын гол зорилго бол энэ. Төрийн албан хаагчдадаа баярлалаа. 

Хийж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Яаж утаагүй болох вэ. Эрүүл мэндэд ямар их хортой байна вэ. Өнөөдөр дэлхий даяараа хорт хавдартай тэмцэх өдөр. Дэлхийн улс орнууд хорт хавдартайгаа тэмцэх өдрөө зарладаг өдөр. Бид энэ өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хуралдлаа. Сонсголыг МҮОНРТ болон бусад хэвлэл мэдээллээр дамжууллаа. Хяналтын сонсголд өөрийн гэсэн дэгтэй. Өдөр болгоны сонсгол 30 минутаас 2 цаг сунгалаа. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Монгол Улс утаагүй болохын төлөө нэгдэж ажиллая. 

13 : 49
2025-2-4

"40 мянган айлын халаалтыг цахилгаанаар шийдэх дэд бүтцийг шийдсэн"

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Бид өчигдөр хэлэлцсэний хүчинд хэдэн хүн нас барсан тоог гаргаж чадлаа. Маргаангүй боллоо. Үүнтэй адил бүх асуудлыг эргэлзээгүй болгох ёстой. Хариуцлага гэхээр хэн нэгнийг шоронд хийх талаар бодож байна. Эхлээд хэн хаана ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Манай яам, нийслэл ийм алдаа гаргаснаа зөвшөөрөх хэрэгтэй. Эрчим хүчний яам эх үүсвэргүй байж айлуудыг цахилгаанаар хангана гэж дэмжсэн гэдгээ зөвшөөрснөөр хариуцлага эхэлнэ. Бүх байгууллага 15 жил алдаа хийсэн нь үнэн. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлш, нийт төсөв, ажилтны тоо хэмжээг хэлж өгөөч. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль гэж байдаг. Энэ мөнгийг хаашаа зарцуулсан бэ?

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-"Тавантолгой түлш" ХХК 2018 оноос хойш нийт 2.7 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Тодруулбал, 2020 онд 478 мянган тонн, 2021 онд 554 мянган тонн, 2022 онд 547 мянган тонн, 2023 онд 504 мянган тонн, 2024 онд 510 мянган тонн түлш үйлдвэрлэсэн. Зургаан жилийн хугацаанд 18 мянган хүн ажилласан. 2018 онд 94 хүн, 2019 онд 2522 хүн, 2020 онд 4213 хүн, 2021 онд 3604 хүн, 2022 онд 3117 хүн, 2023 онд 3061 хүн, 2024 онд 1853 хүн ажиллаж байна. Нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 320 тэрбум төгрөгөөр түлш борлуулсан, ЭТТ компаниас 1.3 их наядын татаас татсан. Агаар орчны үндэсний хорооноос 67 тэрбум төгрөг, нийслэлээс 38 тэрбум төгрөг авсан.

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх:

-Шөнө эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр буурдаг. Тийм учраас үүнийг ашиглан бид гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар шийдэж байгаа нь зөв шийдэл. Хэрэглээний балансыг тохируулж байгаа. Бид зарим үед экспорт хийх хэмжээнд зохицуулдаг байсан. Төрөөс санхүүг нь даасан учраас том дэмжлэг болсон. Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэхтэй холбоотой дэд бүтцийг шинэчлэх бүх төсөл, тооцоо манайд байгаа. Дотоодын санхүүгээ тооцоолж, асуудлаа шийдэж ирсэн. Бид 40 мянган айлыг цахилгаанаар шийдэх дэд бүтцийг шийдсэн. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Бид нэг зүйлийг шийдээд бусдыг нь хаяж болохгүй. Жишээлбэл, түлшээ зайлшгүй сайжруулах хэрэгтэй. БНХАУ-д 154 хагас коксын үйлдвэр ажиллаж байна. Зуух гэхээр нийслэл тооллого хийж 50 мянган айлын зуух шаардлага хангахгүй байгаа гэх сураг гарч байна. Төлбөрийн чадваргүй айлуудаа яах юм бэ. 

Намайг 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо гэж байсан. Ажилладаггүй дэд хороог 2020-2024 онд татан буулгасан. Тэгэхээр бид өөрсдөө УИХ-ын бүтцийг ажиллуулахгүй байна. Түр хороо байгуулагдлаа гэхэд буруутанг хайхдаа 20 хувь, шийдэл дээрээ 80 хувиа зарцуулсан байна. Нүүрсний сонсгол гэж сүртэй юм хийсэн ч үр дүн гараагүй. Нийт 67 тэрбум төгрөгийг агаарын бохирдлын төлбөр гэж авч, улсын төсөвт оруулж байна. Татварын хуульд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн. Усны төлбөрий 35 хувь, ан амьтны нөөц ашигласны 50 хувийн төлбөр Байгаль орчны санд ордог. Үүгээрээ эргээд энэ чиглэлийн ажиллагаанд ашигладаг. Гэтэл татвар авчихаад эргээд агаарын бохирдолдоо зарцуулахгүй болохоор нэг тэрбум төгрөгийн харуулаа авч чадахгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Дулаалгын асуудал ач  холбогдолтой. Өнгөрсөн жил нийслэлээс 150 байрны гадна фасадны дулаалга, 158 байрны дээврийг зассан. Энэ жил 40 тэрбум төгрөгийг орон сууцны фасадны дулаалгад төсөвлөсөн. Нийт эрчим хүчний 18 хувийг хэмнэх боломжтой. Гэрийн дулаалга дээр 9000 гаруй албан хаагчдыг 14 хоногийн өмнө гэр хорооллын айлуудаар оруулж, нөхцөл байдалтай танилцаж, судалсан. Үүний хүрээнд нийслэлийн 50 гаруй мянган айлын зуухны битүүмж алдагдаж, угаартах эрсдэлтэй байна. Нийт 72884 айлд дулаалга зайлшгүй шаардлагатай гэж гарсан. Нийт 7000 айлын гэрийг дулаалахад тэдний хэрэглэж байгаа 5000 тонн нүүрсийг 3175 тонн болгож бууруулах боломжтой. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-Манай компани 2018 оноос хойш зөвхөн мидлинг ашиглаж байгаа, ямар нэгэн түүхий эд солиогүй. 

Ажлын хэсгийн гишүүн М.Ганхөлөг:

-Ерөнхий сонсгол ерөнхий болдог гэх ойлголт төрүүлэх вий. Айлуудыг угаар мэдрэгчээр бүрэн хангаж болохгүй байна уу. 79 мянган айл алсын зайн мэдрэгчтэй байгаад байгаа юм бэ. 51 мянган айл нь эрсдэлтэй байсаар байна. Энэ асуудалд хариулт өгөөч.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Бид 2020 оноос 200 мянган айлд угаар мэдрэгч тараасан. Нэгдсэн хяналтын системтэй болж дараагаар нь дуудлагыг хянадаг болсон. Энэ системдээ 2023 онд 7800, 2024 онд 8666 угаар мэдрэгчийг нэмэлтээр холбосон. Нийт 79010 өрх ухаалаг системд холбогдсон. Системийн өөрийнх нь ачааллаас хамаарч эрсдэлтэй айлууд байсаар байна. Бид 2025 онд 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг авч, нэмэлтээр суурилуулна. Газад холбогдож байгаа 52.389 айлд газны мэдрэгчийг байршуулна. Ингэснээр 182.399 өрхөд ухаалаг угаар мэдрэгч байршуулж, нэгдсэн хяналтаар хянаад явна. 

Хоёр удаа тендер зарлаж, "Инцилект техник" гэдэг компани шалгарсан. Ухаалаг төхөөрөмжийн нэгж бүр нь 150 мянган төгрөгөөр нийлүүлсэн байна лээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Аудитын дүгнэлтээр гарсан бодитой нийт 147 зөрчил алдаа илэрсэн. Сонсголын хүрээнд нарийвчлан судлах боломж байхгүй. Гишүүд та бүхэн бүрэн эрхийнхээ хүрээнд 32-оос дээш гишүүний гарын үсэг цуглуулж, түр хороо байгуулан ажиллаж болно. Сэдэв их тодорхой байх ёстой. Том хүрээнд байвал асуудлаа нэгтгэх боломжгүй байдаг шүү. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Түр хороо байгуулж, хариуцлага тооцох ёстой. Сонсгол зохион байгуулаад дуусгаж болохгүй. Сонгуульд нөлөөлөх мөнгө тараасан бол төрийн эрхийг хууль бусаар авахтай холбоотой асуудал хөндөгдөх ёстой. Заавал түр хороог байгуулах ёстой. Тогтолцоотой холбоотой асуудлыг олон жил ярилаа. 

11 : 45
2025-2-4

"Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчилсөн"

Агаарын бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна. Улаанбаатар хотын уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг даалгасан ч биелэлт нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцлов. Тайланд нь хоршооны малчдад зориулж 32.5 тэрбум төгрөгийг журмын дагуу санхүүжүүлсэн гэж дурдсан байна. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байгааг онцолж байна. 

2016 оны агаарын чанарын стандартыг батлахдаа хүхэрлэг хий, азотын давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг 2007 онд мөрдөж байсан стандартаас нэмж, өөрчилсөн байна. Ингэснээр хүхэрлэг хийн агууламж 2016 оны стандартаар 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж Монголын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 2.4 дахин өндөр байна. Нарийн ширхэгт тооцонсорын 2016 оны жилийн дундаж агууламж Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд Монголын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр хэвээр байжээ. 

Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Тухайн төсөв захирагчид нь өөрсдийн хэмжээнд танилцуулж байсан. Ямар нэгэн босго тоотой байхгүй бол дүгнэлт хийж, ирээдүйг төлөвлөх боломжгүй байсан гэдгийг шинжээчид онцлов. 

Бодитой тоотой болгох шаардлага үүсч, аудитаар баталгаажсан, утааг бууруулахад зарцуулсан төсөв байх шалгуурыг тавьжээ. Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд, Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүн дээр "Тавантолгой түлш" ХХК-д 2021-2023 онд хийсэн аудитаар баталгаажсан дүн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн, Цэвэр агаар төсөл 2021-2023 оны тайлангаар баталгаажсан дүн гэх мэт бусад тоон мэдээллийг нэгтгэсэн байна. 

Илэрсэн зөрчил нийт дүнгээр 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан байна. Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал, зөрчил арилгуулах таслан зогсоох 143.6 тэрбум төгрөгийг 55 албан шаардлага, ажлын үр нөлөө үр ашгийг сайжруулах, арилгах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байна. 

Үндэсний аудитын газрын 2014 оны гуравдугаар сарын 25-ны 3/462 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилий эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүгийн тайлан 2022, 2023 оны гуравдугаар сарын 15-нд хязгаарлалттай дүгнэлт өгч байжээ. Энэ компани 2018-2021 оны санхүүгийн тайлангийн өөрчлөлтгүй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс, тоосонцорыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ гэмт хэргийн шинжтэй байсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны албан бичгээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Мөн ЭТТ компаниас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байсан.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учраас аудитын байгууллагаас албан бичиг хүргүүлсэн. 

Цэвэр агаар төслөөс айл өрхүүдэд 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт, 159 айл нь төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан төлөгдөөгүй. Энэ хөрөнгө Дэлхийн банкны зээлийн хөрөнгө бөгөөд улсын өр болж, татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. 

Шинжээч агаарын бохирдлыг бууруулах төсвийг зориулалтын бусаар зарцуулсан жишээг түүвэрлэн танилцуулав. 

Тэрбээр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлсэн, агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулах, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний "Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай" А/1332 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 са төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байна. 

10 : 51
2025-2-4

Утааны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЛС ТӨРЖИЛТӨӨС ЗАЛХАЖ БНА 2025-02-04 202.70.43.34

Монголд хий хоосон хийрхэл Улс төржилт Нийгмийн бүх шат давхаргад байнаа….”Захын хөгшин жавьжаараа шүлсээ урсган өөрийхөө мэдэхгүй Улс Төр Тив Дэлхий ярьсаар зүгээр суудаг” гэдэг үнэн шүү…..Компани Төсөл ААН Төр Хувь цөмөөрөө зүгээр л УЛС ТӨРЖИХӨӨС БИШ АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ…ӨӨРИЙН ХИЙХ АЖЛАА ХҮНЭЭС АСУУДАГ Л ХҮМҮҮС….

Avatar

Нэргүй 2025-02-04 202.70.43.34

Монголд хий хоосон хийрхэл Улс төржилт Нийгмийн бүх шат давхаргад байнаа….Захын хөгшин жавьжаараа шүлсээ урсган өөрийхөө мэдэхгүй Улс Төр Тив Дэлхий ярьсаар зүгээр суудаг…..Компани Төсөл ААН Төр Хувь цөмөөрөө зүгээр л УЛС ТӨРЖИХӨӨС БИШ АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ…ӨӨРИЙН ХИЙХ АЖЛАА ХҮНЭЭС АСУУДАГ Л ХҮМҮҮС….

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.190.250

Өнгөрсөн хугацаанд ҮАГ яагаад аудит хийгээгүй вэ? Эсвэл аудит хийсэн ч эдгээр зөрчлүүдийг илрүүлээгүй нууж хав дарсан юм уу?????

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.178.19

Агаарын бохирдлын ард сайд Тавинбэх бг, сайн шалга. Гэхдээ даам бн даа.

Avatar

одоо болсон 2025-02-04 122.201.31.98

энэ засаг одоо тараа арай дэндүү байна . ард түмэн үнэхээр элгээрээ мөлхөж байна. засаглаж чадахгүй юм байна . одоо болоо тар тар

Avatar

Зочин 2025-02-04 103.212.117.176

За даа Тавинбэх ч мэдээж тэгж л худлаа ярина. Цахилгаанаар халаадаг айлын тоо лав 2 дахин багассан байх шүү. Би лав сая төгрөг халаалтандаа төлж чхдахгүй. Тийм айлууд ер нь 90% байгаа. Энэ жил тал нь буцаад галаа түлдэг болсон. Ирэх эил үлдсэн тал нь болино. Одоо тэгээд хаймар шатааж байгаа нь үнэртдэг шүү. Тавинбэх, Чойжоо, Доржханд нарыг огцруулахгүй бол гэр хорооллынхон мөнгө хүрэлцэхгүйн улмаас, орон сууцныхан агаарын чанар муудсаны эсрэг босно доо. ХҮН-ий эсрэг намыг тараах хэрэгтэй

Avatar

зочин 2025-02-04 66.181.160.114

Тавинбэх тэнэгг байна .. Одоо бүгд галалдаг зуух тавих тухай бодож эхэлсэн …Маргааш нь шилчихнэ гэж бахйгүй шд1.. аажим аажмаар бүгд л шилжнээ ..

Avatar

Нэргүй 2025-02-04 59.153.114.117

Тавинбэх хулгайд хариуцлага тооцоочээ МАНАН Хүнэнцэрүүдээ.

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.116.141

УТАГАР ХЭДЭН ЗУУН ТЭРБУМАР ЛУИВАРДСАН ЛИВАРЧИДЫН ХӨРӨНГИГ ХУРАГАЧЭЭЭ

Avatar

Иргэн 2025-02-04 202.21.111.218

Энэ их зарцуулж буй мөнгөөрөө орон сууц аваад л олгоод гэр хорооллын цаад захаас нь байранд оруулаад явчихвал хумигдсаар байгаад нэг л өдөр дуусна шд. Зарцуулсан мөнгөний тоо одоо юу вэ, юу хэлээд баайгааг ойлгодог хүн байна уу

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.189.39

Тавинбэх аалз юу гэнэ үү…халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхийн тоо буураагүй . Энэ бол одоогийн төр засагт сууж байгаа хулгайчдыг нийтлэг дүр төрх

Avatar

ИРГЭН 2025-02-04 202.179.22.28

шахмал түлш хортой гэж шинжлэгддэгийг Таван толгой түлш ХХК мэдэж бгаа боловч нууцалдаг. Гаргасан тоо мэдээ нь бүгд худлаа шүү,иргэдийн толгойг эргүүлсэн юм хийж байгаа

Avatar

Нэргүй 2025-02-04 76.220.74.140

Бүх салбартаа цаг үрсэн гоншигносон ийм л дүр зураг харагдах юм. Дорвитой шийдвэртэй арга хэмжээ авч байгаа юм үнэхээр алга

Avatar

Нэргүй 2025-02-04 27.123.212.86

Цахилгааны үнийг төлж дийлэхэд бэрх болсон байна. Тэгэхээр цахилгаан халаалттай айлууд цахилгаан халаалтаа аль болохоор бага ашиглаж нүүрс түлэх замруугаа л орж байна даа.

Avatar

бод 2025-02-04 103.212.162.190

тэгээд эцсийн эцэст агаарын бохирдолгүй утаагүй угаартуулаагүй болж хувирах шивдээ ийм сонсгол нэртэй
юм хиймээргүй юм баына

Avatar

зочин 2025-02-04 66.181.189.226

Сайжруулсан түлш зохих үр дүнгээ өгсөн,Хотын агаарыг харьцангуй цэвэр болгосон,Хэрэв энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол хотын агаар одоо ямар хүнд болох байсныг төсөөлөхөд ч бэрх, Зарим хүмүүс сайжруулсан нүүрсийг зохих журмаар хэрэглээгүй, хариуцлагагүй хандсаны улмаас утаанд хордож бүр амиа алдахад хүрсэн юм биш үү, Хотын утааг бууруулах талаар хүмүүс санал бодлоо уралдуулах нь зөв,Дутагдлыг яаралтай засах хэрэгтэй,Гэхдээ үүнийг хэт туйлшруулж улс төрийн тэмцэлд ашиглаж болохгүй

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.178.242

bitisha

Avatar

болд 2025-02-04 103.212.162.190

утааны сонсгол гэж хөгийн юм болж бөйна утаатаа бай гэртээ агааржуулагч ав гэх шиг тэхээр утаа буурах юм шиг яриад байна зуух буулгах хордуулаад байгаа түлшээ бууруулах талаар ярьсангүй

Avatar

бүгд 2025-02-04 103.57.93.218

АЛБАН ТУШААЛД НҮДЭЭ УХАЖ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ХҮРЭЛСҮХ ГАДАА ТАПЧИГТАЙ ГАРСАН ХҮНЭЭР ДАЛИМДУУЛЖ КОВИДЫН ҮЕД ХАРИУЦЛАГААС ЗУГАТАЖ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙГЭЭ НОТОЛСОН ХУЛГАЙЧ 700 ХҮН УГААРТУУЛЖ АЛСАНЫХАА ТӨЛӨӨХАИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ. ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙТ Л НҮҮРСИЙГ ХОРЬЖ ШАХМАЛ ТҮЛШ ГЭДЭГ ХОР ХЭРЭГЛҮҮЛЖ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭСЭН ЯЛТАН ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.255

Мнгол хүний дэргэд бөөрнд нь бнга х***а манж зулбасаг хог шаарыг наадг. х***а манж арга тэр хог шаар хэрэггүй юмнд цаг хугацаа нь үрх. Аймшгийн атгаг санаатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж