Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан

LiveСонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан

Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан

 

 

13 : 49
2025-2-4

"40 мянган айлын халаалтыг цахилгаанаар шийдэх дэд бүтцийг шийдсэн"

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Бид өчигдөр хэлэлцсэний хүчинд хэдэн хүн нас барсан тоог гаргаж чадлаа. Маргаангүй боллоо. Үүнтэй адил бүх асуудлыг эргэлзээгүй болгох ёстой. Хариуцлага гэхээр хэн нэгнийг шоронд хийх талаар бодож байна. Эхлээд хэн хаана ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Манай яам, нийслэл ийм алдаа гаргаснаа зөвшөөрөх хэрэгтэй. Эрчим хүчний яам эх үүсвэргүй байж айлуудыг цахилгаанаар хангана гэж дэмжсэн гэдгээ зөвшөөрснөөр хариуцлага эхэлнэ. Бүх байгууллага 15 жил алдаа хийсэн нь үнэн. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлш, нийт төсөв, ажилтны тоо хэмжээг хэлж өгөөч. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль гэж байдаг. Энэ мөнгийг хаашаа зарцуулсан бэ?

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-"Тавантолгой түлш" ХХК 2018 оноос хойш нийт 2.7 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Тодруулбал, 2020 онд 478 мянган тонн, 2021 онд 554 мянган тонн, 2022 онд 547 мянган тонн, 2023 онд 504 мянган тонн, 2024 онд 510 мянган тонн түлш үйлдвэрлэсэн. Зургаан жилийн хугацаанд 18 мянган хүн ажилласан. 2018 онд 94 хүн, 2019 онд 2522 хүн, 2020 онд 4213 хүн, 2021 онд 3604 хүн, 2022 онд 3117 хүн, 2023 онд 3061 хүн, 2024 онд 1853 хүн ажиллаж байна. Нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 320 тэрбум төгрөгөөр түлш борлуулсан, ЭТТ компаниас 1.3 их наядын татаас татсан. Агаар орчны үндэсний хорооноос 67 тэрбум төгрөг, нийслэлээс 38 тэрбум төгрөг авсан.

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх:

-Шөнө эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр буурдаг. Тийм учраас үүнийг ашиглан бид гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар шийдэж байгаа нь зөв шийдэл. Хэрэглээний балансыг тохируулж байгаа. Бид зарим үед экспорт хийх хэмжээнд зохицуулдаг байсан. Төрөөс санхүүг нь даасан учраас том дэмжлэг болсон. Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэхтэй холбоотой дэд бүтцийг шинэчлэх бүх төсөл, тооцоо манайд байгаа. Дотоодын санхүүгээ тооцоолж, асуудлаа шийдэж ирсэн. Бид 40 мянган айлыг цахилгаанаар шийдэх дэд бүтцийг шийдсэн. 

11 : 45
2025-2-4

"Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчилсөн"

Агаарын бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна. Улаанбаатар хотын уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг даалгасан ч биелэлт нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцлов. Тайланд нь хоршооны малчдад зориулж 32.5 тэрбум төгрөгийг журмын дагуу санхүүжүүлсэн гэж дурдсан байна. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байгааг онцолж байна. 

2016 оны агаарын чанарын стандартыг батлахдаа хүхэрлэг хий, азотын давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг 2007 онд мөрдөж байсан стандартаас нэмж, өөрчилсөн байна. Ингэснээр хүхэрлэг хийн агууламж 2016 оны стандартаар 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж Монголын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 2.4 дахин өндөр байна. Нарийн ширхэгт тооцонсорын 2016 оны жилийн дундаж агууламж Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд Монголын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр хэвээр байжээ. 

Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Тухайн төсөв захирагчид нь өөрсдийн хэмжээнд танилцуулж байсан. Ямар нэгэн босго тоотой байхгүй бол дүгнэлт хийж, ирээдүйг төлөвлөх боломжгүй байсан гэдгийг шинжээчид онцлов. 

Бодитой тоотой болгох шаардлага үүсч, аудитаар баталгаажсан, утааг бууруулахад зарцуулсан төсөв байх шалгуурыг тавьжээ. Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд, Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүн дээр "Тавантолгой түлш" ХХК-д 2021-2023 онд хийсэн аудитаар баталгаажсан дүн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн, Цэвэр агаар төсөл 2021-2023 оны тайлангаар баталгаажсан дүн гэх мэт бусад тоон мэдээллийг нэгтгэсэн байна. 

Илэрсэн зөрчил нийт дүнгээр 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан байна. Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал, зөрчил арилгуулах таслан зогсоох 143.6 тэрбум төгрөгийг 55 албан шаардлага, ажлын үр нөлөө үр ашгийг сайжруулах, арилгах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байна. 

Үндэсний аудитын газрын 2014 оны гуравдугаар сарын 25-ны 3/462 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилий эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүгийн тайлан 2022, 2023 оны гуравдугаар сарын 15-нд хязгаарлалттай дүгнэлт өгч байжээ. Энэ компани 2018-2021 оны санхүүгийн тайлангийн өөрчлөлтгүй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс, тоосонцорыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ гэмт хэргийн шинжтэй байсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны албан бичгээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Мөн ЭТТ компаниас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байсан.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учраас аудитын байгууллагаас албан бичиг хүргүүлсэн. 

Цэвэр агаар төслөөс айл өрхүүдэд 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт, 159 айл нь төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан төлөгдөөгүй. Энэ хөрөнгө Дэлхийн банкны зээлийн хөрөнгө бөгөөд улсын өр болж, татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. 

Шинжээч агаарын бохирдлыг бууруулах төсвийг зориулалтын бусаар зарцуулсан жишээг түүвэрлэн танилцуулав. 

Тэрбээр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлсэн, агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулах, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний "Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай" А/1332 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 са төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байна. 

10 : 51
2025-2-4

Утааны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бод 1 цагийн өмнө 103.212.162.190

тэгээд эцсийн эцэст агаарын бохирдолгүй утаагүй угаартуулаагүй болж хувирах шивдээ ийм сонсгол нэртэй
юм хиймээргүй юм баына

Avatar

зочин 46 минутын өмнө 66.181.189.226

Сайжруулсан түлш зохих үр дүнгээ өгсөн,Хотын агаарыг харьцангуй цэвэр болгосон,Хэрэв энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол хотын агаар одоо ямар хүнд болох байсныг төсөөлөхөд ч бэрх, Зарим хүмүүс сайжруулсан нүүрсийг зохих журмаар хэрэглээгүй, хариуцлагагүй хандсаны улмаас утаанд хордож бүр амиа алдахад хүрсэн юм биш үү, Хотын утааг бууруулах талаар хүмүүс санал бодлоо уралдуулах нь зөв,Дутагдлыг яаралтай засах хэрэгтэй,Гэхдээ үүнийг хэт туйлшруулж улс төрийн тэмцэлд ашиглаж болохгүй

Avatar

болд 1 цагийн өмнө 103.212.162.190

утааны сонсгол гэж хөгийн юм болж бөйна утаатаа бай гэртээ агааржуулагч ав гэх шиг тэхээр утаа буурах юм шиг яриад байна зуух буулгах хордуулаад байгаа түлшээ бууруулах талаар ярьсангүй

Avatar

бүгд 2 цагийн өмнө 103.57.93.218

АЛБАН ТУШААЛД НҮДЭЭ УХАЖ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ХҮРЭЛСҮХ ГАДАА ТАПЧИГТАЙ ГАРСАН ХҮНЭЭР ДАЛИМДУУЛЖ КОВИДЫН ҮЕД ХАРИУЦЛАГААС ЗУГАТАЖ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙГЭЭ НОТОЛСОН ХУЛГАЙЧ 700 ХҮН УГААРТУУЛЖ АЛСАНЫХАА ТӨЛӨӨХАИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ. ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙТ Л НҮҮРСИЙГ ХОРЬЖ ШАХМАЛ ТҮЛШ ГЭДЭГ ХОР ХЭРЭГЛҮҮЛЖ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭСЭН ЯЛТАН ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.255

Мнгол хүний дэргэд бөөрнд нь бнга х***а манж зулбасаг хог шаарыг наадг. х***а манж арга тэр хог шаар хэрэггүй юмнд цаг хугацаа нь үрх. Аймшгийн атгаг санаатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж