"It Ends With Us" жүжигчид нэгнээ шүүхэд өгчээ

"It Ends With Us" жүжигчид нэгнээ шүүхэд өгчээ

"It Ends With Us" жүжигчид нэгнээ шүүхэд өгчээ

"It Ends With Us" киног тойрсон цуурхал, маргаан гараад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Үүнийг улам дэгсдүүлж буй мэт жүжигчин Лайвли өнгөрсөн арванхоёрдугаар сард хамтрагч Бардонигийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд Балдониг бэлгийн дарамт үзүүлсэн, бие махбодыг нь шүүмжилсэн болон бусад худал гүтгэлэг тарааж байна гэж буруутгасан байв. Төд удалгүй Балдони шүүхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Лайвлигийн эсрэг хариу шүүхэд гомдол гаргажээ.

Тэдний өмгөөлөгчид Даваа гаригт Манхаттан хотын холбооны шүүхэд байр сууриа илэрхийлжээ. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэл гаргасан талуудын өмгөөлөл оролцдог тул Балдони, Лайвли нар ирээгүй байлаа. Цаг хагасын турш Балдони болон Лайвли нарын өмгөөлөгчид хоорондоо мэтгэлцэж, нэг нэгнийхээ үйлчлүүлэгчийг буруутгаж байв.

Лайвлигийн өмгөөлөгч Майкл Готтлиб шүүхийн танхимд хэлэхдээ, "Шүүх танхимд энэ асуудал яригдах ёстой болохоос биш хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулах шаардлаггүй" гэж шүүгч Жуд Льюис Лиманд хандан хэлжээ.

Мөн тэрбээр Балдонигийн өмгөөлөгч Брайан Фредманыг буруутгаж, Лайвлигийн өгсөн ярилцлагуудын талаар хэтэрхий дөвийлгөн шүүмжилж байна гэж мэдэгдсэн байна. Үүнийг өмгөөлөгч Фредман үгүйсгэж, Болданигийн өмгөөлөгч Готтлиб санаатайгаар хэвлэл мэдээлэлд шүүхийн талаар мэдээлэл өгөхийг хориглох тушаал буулгахыг хичээж байна гэж шүүмжилжээ. Мөн үйлчлүүлэгч Болдани нь Лайвлигийн худал мэдүүлгээс болж нэр хүнд, санхүү, сэтгэл санааны хүнд байдалд орж байна хэмээн онцолсон байна.

Коллин Гуверын бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээсэн "It Ends With Us" кино наймдугаар сард нээлтээ хийсэн. Мөн хамгийн их ашиг орлого олж чадсан кино юм.

Хэдийгээр санхүүгийн амжилтад хүрсэн ч Балдони, Лайвли хоёрын хооронд хүчтэй маргаан үүссэн тухай цуу яриа кино гарахаас өмнө эргэлдэж эхэлсэн байдаг.

Өмгөөлөгчдийн маргааныг сонсохоос залхсан шүүгч Лиман мэдэгдэлдээ, нэхэмжлэл гаргасан талууд олон нийтийн шүүмжлэлийг хүртэхүйц хангалттай их маргаанаа дэлгэсэн гэв. Түүнчлэн, хэрэв хэвлэл мэдээллээр нэгнийгээ буруутгасан мэдэгдэл цацсаар байвал шүүх хурлыг 2026 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулахаас өөр арга байхгүй гэж зэмлэсэн байна. Мөн нэхэмжлэл гаргагч талуудын өмгөөлөгчдийг хэвлэлд мэдээлэл өгөхийг хориглох 3.6 хуулийг хэрэгжүүлнэ гэж заналхийлсэн юм.

Гэсэн хэдий ч өмгөөлөгч нар бууж өгсөнгүй. Балдонигийн өмгөөлөгч Фредман кино зураг авалтын үеэр Лайвлигийн илгээсэн бүх зурвасыг олон нийтэд дэлгэж, хэн гол буруутан болохыг батална гэжээ. Үүнийг эсрэг тал няцааж, санаатайгаар гүтгэлгийн кампанит ажил явуулж байна гэв. Үүгээр Даваа гаригийн сонсгол маргаанаар дууссан бөгөөд талууд шүүх хурлын товыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар үндсэн шүүх хурлын тов гараагүй ч шүүгч Лиман энэ долоо хоногийн сүүлээр мэдэгдэнэ гэжээ.

Дашрамд дурдахад, жүжигчин Балдони эрэгтэй гол дүрийг бүтээхийн хажуугаар найруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж