АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт царцаж, дотооддоо цомхотгол явуулсны дараа тус агентлагийн ирээдүйн талаарх таамаг олон өдөр үргэлжилсэн. Тодруулбал, Трамп өнгөрсөн долоо хоногт гадаад тусламжийг 90 хоног царцаах тухай тушаал гаргасан. Агентлагийн 60 орчим ахлах ажилтан энэхүү тушаалыг тойрч гарахыг оролдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Эцэст нь тус агентлагийг хаах шаардлагатай гэсэн шийдвэрт Дональд Трамп, Элон Маск нар санал нэгдэв. Энэ асуудлаар тэд хэд хэдэн удаа уулзжээ. Маскийн хэлснээр Трамп жил бүр олон тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн санхүүжилт олгодог агентлагийг хаахыг хүсч байгаагаа баталсан аж. Трампийн шийдвэртэй холбоотойгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн албан ёсны цахим хуудас Бямба гаригт нэвтрэх боломжгүй болж, "Х" хаяг нь ч идэвхгүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус агентлагийн Олон нийттэй харилцах алба бүхэлдээ чөлөөлөгдсөн байна.
Тэдний нэгдсэн шийдвэрийн өмнөхөн Трамп мэдэгдэл хийхдээ "Тус агентлагийг олон тооны радикал галзуучууд удирдаж байгаа. Бид тэднийг зайлуулж байна. Дараа нь шийдвэрээ гаргана" гэж байв.
Харин Маск АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг гэмт хэргийн байгууллага гэж тодорхойлжээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг 1961 онд ерөнхийлөгч Жон Кеннедигийн удирдлага дор байгуулжээ. Энэ нь ядуурлыг бууруулах, өвчин эмгэгийг эмчлэх, өлсгөлөн, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авахад зориулж жил бүр олон тэрбум ам.доллары дэлхий даяар түгээдэг АНУ-ын засгийн газрын хүмүүнлэгийн салбар юм. Нэг талаас энэхүү агентлагийг АНУ-ын зөөлөн хүчний үндсэн хэрэгсэл гэдэг.
АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийн ажилтнууд тус агентлагийн цахим баримт бичгүүдэд нэвтрэх эрхтэй болсныг эх сурвалж мэдээлж буй. Эндээс харвал Засгийн газрын үр ашгийн хэлтэс нь холбооны засгийн газарт эрх мэдлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.
Худлаа мэдээлэл 10 минутын өмнө 192.82.65.180
Харуулах боломжгүй.
Худлаа мэдээлэл 13 минутын өмнө 192.82.65.180
Харуулах боломжгүй.
Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.212
delhiin ulsuudad hort bodlogo yavuulj baisanaa zogsooj bna. mash zov alham.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.254
ямар юмны бусдад тустай байгуулга баых вэ шал худал newsmn та нар ямар учиртай байгуулга вэ ийм хуурамч мэдээлэл түгээж байдаг заза та нарт итгэж байхаар чөлөөт сэтгүүлч youtuber нарт итгийдаа
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.75
Трампын америк дэлхийгээс өөрийгөө тусгаарлаж эхэлж байна. Америкийн хүчирхэг байдлын үндэс дэлхийн бодлого явуулдагт байсан. Одоо амь амиа бодоорой гэдэг цаг эхэлж байх шиг байна. Хүчирхэг нь хүчгүйгээ дарангуйлдаг, хүчээр өөртөө захируулдаг цөвүүн цаг айсуй. Одоо хятад ямар бодлого баримтлахаас дэлхийн шинэ дэг журам хамаарах нь байна. Хятадын зөөлөн хүчний бодлого амжилтад хүрвэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Эсвэл эсрэгээрээ орос, хятад, америк 3 дэлхийг хувааж мэднэ.дошны атаманууд
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.59
Ямар юмных нь зөөлөн хүчний хэрэгсэл байх вэ дээ. Жинхэнэ ХОРТОЙ байгууллага