Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын зарим айл өрх болон нийтийн тээврийн автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ одоогоор тус ажил эхлээгүй байна.
Оны өмнө Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сард батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ.
Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газын хэрэглээнд шилжүүлнэ гэж танилцуулж байв.
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөлд Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй. Өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж тусгажээ.
Нийтийн тээврийн бодлогын газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн автобусны нийт зардлын 40 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Хэрэв хийн түлшний хэрэглээг нийтийн тээврийн автобуснуудад хэрэглэвэл олдоц элбэг, үнэ хямд тусах боломжтой. Ингэснээр нэг талдаа эдийн засаг, нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй болно гэсэн юм.
Урьдчилсан тооцооллоор тав орчим тэрбум төгрөгөөр автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхээр тооцоолжээ.
Нэргүй 2025-02-04 66.181.187.163
тариф
Mongol 2025-02-04 202.9.47.62
Er ni Mongolchuud yaduu uls bish ee. Ene turiin mungiig yaj hamtaraad uugaad idchih ve gesen hulgaichuud l ih baina.
Сэтгэгдэл 2025-02-04 66.181.181.73
газ ч тэсэрч дэлбэрэхдээ дизель бинзенээс илүү хурдан тархалттай хөнөөл ихтэй биш үү айн???!
шалгуур үзүүлэлт дараах дараалалд байвал зохимжтой болов уу.
1. хүний амь насанд халтай юу? өөрөөр хэлбэл Аюулгүй байдлыг нэн тэргүүнд
2. Байгаль орчны ээлтэй байдал
3. Эдийн засгийн хэмнэлт.
иргэн 2025-02-04 202.126.91.111
юу хийж байгаагаа мэдэхгүй хүүхэд шиг аашлах юм. Анх авахдаа гаазаар ажилладаг хөдөлгүүртэй авах байсан юм шүү. Гэхдээ бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй, яаж гаазаар цэнэглэх вэ гэж. Цаашдаа бол цахилгаан хөдөлгүүртэйг авах хэрэгтэй л дээ.
Нэргүй 2025-02-04 122.201.25.60
Шинэ автобуснууд таван жилдээ утаа хаяхгүй шүү дээ. юугаа солиороод бга
босс 2025-02-04 45.117.35.34
Цавчаа гарахгүй байна бид нар яахийн
Zochin 2025-02-04 118.103.63.130
хайран мөнгө, 5 тэрбумаар цахилгаан автобус авчихаач
Нэргүй 2025-02-04 66.181.191.185
газан халаагуур, мотор нь дэлбэрсэн газтай холбоотой юү
Нэргүй 2025-02-04 139.5.216.154
тийм л юм бол анхнаасаа газан автобус авах нь яасын, хэний бизнес үү гэдэг асуулт шууд гарч ирж байна шүү.
ЗОЧИН 2025-02-04 66.181.182.114
ЦӨӨХӨН ГАЗАН АВТОБУС АВААД ӨВЛИЙН ИД ХҮЙТЭНД ТУРШААД ҮЗВЭЛ ЗҮГЭЭР БАЙХАА
Нэргүй 2025-02-04 103.168.34.212
ter tsahilgaan avtobus geed baisan hudlaa bolson uu
Нэргүй 2025-02-04 103.57.95.79
Эхлээд энэ мөнгөөрөө газан автобус аваад туршиж үзвэл дээргүй юү.
Нэргүй 2025-02-04 103.212.116.239
Аюулгүй байдал талаа бодвол энэ хэдээ явуулж дуусгаад шинэ газан автобус авсан нь дээр. Хуучнууд чинь дэлбэрч тэсрэх вий.
Нэргүй 2025-02-04 103.212.162.75
эртнээс төлөвлөсөн схемийн дагуу явж байна
Нэргүй 2025-02-04 66.181.185.30
дөнгөж саяхан хэдхэн сарын өмнө аваа биз д
Шууд газаар явдаг автобус авж болдоггүй юм уу
ugly 2025-02-04 202.131.233.50
P-nuud odoo bolildoo. Naad mongooroo ded butsiin ajilruugaa hii l dee.
Нэргүй 2025-02-04 66.181.168.82
хайран мөнгө. өвлийн 3 сардаа автобуснууд аюул тариад байгаа биш хэсэгтээ явуулаад хугацаа нь дуусна биз. тэр мөнгөөрөө хийн түлшний автобус авч байвал яасийм бэ, хөүдүүснүүд ээ
Нэргүй 2025-02-04 103.57.95.79
Анхнаасаа газаар явдаг автобус авахгүй дээ! Хотын захиргаа, нийтийн тээврийн газар гэж бодлогоо ядаж нэг хоёр жилээр харж чадахгүй…
Нэргүй 2025-02-04 59.153.112.253
12ond ярьж байсан одооч ярисаарл