Автобуснуудыг 5 тэрбумаар хийн түлшинд шилжүүлж магадгүй

Автобуснуудыг 5 тэрбумаар хийн түлшинд шилжүүлж магадгүй

Автобуснуудыг 5 тэрбумаар хийн түлшинд шилжүүлж магадгүй

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын зарим айл өрх болон нийтийн тээврийн автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ одоогоор тус ажил эхлээгүй байна.

Оны өмнө Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сард батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ.

Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газын хэрэглээнд шилжүүлнэ гэж танилцуулж байв.

Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөлд Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй. Өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж тусгажээ.

Нийтийн тээврийн бодлогын газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн автобусны нийт зардлын 40 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Хэрэв хийн түлшний хэрэглээг нийтийн тээврийн автобуснуудад хэрэглэвэл олдоц элбэг, үнэ хямд тусах боломжтой. Ингэснээр нэг талдаа эдийн засаг, нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй болно гэсэн юм.

Урьдчилсан тооцооллоор тав орчим тэрбум төгрөгөөр автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхээр тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 5 минутын өмнө 66.181.182.114

ЦӨӨХӨН ГАЗАН АВТОБУС АВААД ӨВЛИЙН ИД ХҮЙТЭНД ТУРШААД ҮЗВЭЛ ЗҮГЭЭР БАЙХАА

Avatar

Нэргүй 6 минутын өмнө 103.168.34.212

ter tsahilgaan avtobus geed baisan hudlaa bolson uu

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 103.57.95.79

Эхлээд энэ мөнгөөрөө газан автобус аваад туршиж үзвэл дээргүй юү.

Avatar

Нэргүй 31 минутын өмнө 103.212.116.239

Аюулгүй байдал талаа бодвол энэ хэдээ явуулж дуусгаад шинэ газан автобус авсан нь дээр. Хуучнууд чинь дэлбэрч тэсрэх вий.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.162.75

эртнээс төлөвлөсөн схемийн дагуу явж байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.185.30

дөнгөж саяхан хэдхэн сарын өмнө аваа биз д

Шууд газаар явдаг автобус авж болдоггүй юм уу

Avatar

ugly 2 цагийн өмнө 202.131.233.50

P-nuud odoo bolildoo. Naad mongooroo ded butsiin ajilruugaa hii l dee.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.168.82

хайран мөнгө. өвлийн 3 сардаа автобуснууд аюул тариад байгаа биш хэсэгтээ явуулаад хугацаа нь дуусна биз. тэр мөнгөөрөө хийн түлшний автобус авч байвал яасийм бэ, хөүдүүснүүд ээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.79

Анхнаасаа газаар явдаг автобус авахгүй дээ! Хотын захиргаа, нийтийн тээврийн газар гэж бодлогоо ядаж нэг хоёр жилээр харж чадахгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж