Л.Бямбаханд: Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдана

Л.Бямбаханд: Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдана

Л.Бямбаханд: Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдана

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн гаргаж буй бодлого шийдвэр Монгол Улсад цаашлаад дэлхийд ямар нөлөө үзүүлэх, цаашид тус улсын төлөв хэрхэн өөрчлөгдөх талаар олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа


-АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны дайныг эхлүүллээ. Олон улсын харилцаа судлаач хүний хувьд түүний энэхүү шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-Трампийн татвар ногдуулж буй шийдвэр бол түүний өөрийнхөө хүссэн бодлогын үр дүнд хүрэхэд ашигладаг нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, импортын татварт тариф ногдуулж энэхүү бодлогоороо далайлгаж хүссэн шийдвэртээ хүрдэг арга барил нь гэж хэлж болно. Яагаад ийм шийдвэр гаргадаг вэ гэхээр АНУ Мексик, Хятад, Канад улстай худалдааны алдагдалтай ажилладаг. АНУ илүү их эдгээр улсуудаас авдаг. Тэгэхээр энэ алдагдлаа бууруулах зорилготой. Мөн хар тамхины хууль бус эрэлт үүсээд байгаа. Сүүлийн үед АНУ-д “fentanyl” буюу эм тарианд хэрэглэдэг синтетик хар тамхины эрэлт үүсч хууль бус наймаа дэлгэрсэн. АНУ-д хар тамхинаас болж жилд 100 мянга гаруй хүн амь насаа алдаж байгаагийн 80 орчим хувь нь дээр хэлсэн “fentanyl” гэх бодист донтож амь насаа алдаж байгаа. Уг бодисыг Хятад улс маш хямд үнээр худалдаалж, Мексик, Канадын хилээр дамжуулж америкийн зах зээл рүү оруулж байгаа. Үүнийг хил дээр хяналтгүй оруулж хууль бус худалдаа үүсч байна гэж үзэж байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Тиймээс үүнийг шийдвэрлэх зорилго бас байгаа.

Ерөнхийдөө эдгээр орнууд импортын татварын тарифыг болиулахыг хүсвэл Трампийн хэлсэн зүйлсийг биелүүлэх шаардлагатай. Тэгэхээр өөрийн хүссэн бодлогын үр дүнд хүрэх зорилготой шийдвэр гэж харж байна.

 

"ТРАМП УЛСТӨРӨӨС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТООЦОЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГАДАГ"

-Канад болон Мексик, Хятад улсууд уг шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа. Трамп хүссэн үр дүндээ хүрч чадах болов уу?

-Трампийн уг шийдвэр чөлөөт худалдааг боомилсон шийдвэр болж байгаа. Тиймээс эдгээр улсууд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс учраас тус байгууллагад гомдлоо гаргана. Гэхдээ дэлхийн худалдааны байгууллага олон талт механизмтай. Тиймээс тухайн байгууллагын хариу шийдвэр гаргах үйл явц удаан буюу олон сарын дараа гардаг. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа Хятад улсын бараа бүтээгдэхүүний импортын татварт тариф ногдуулж байсан шүү дээ. Үүний хариуд Хятад бас хариу арга хэмжээ авч импортын татварт тариф тавьж байсан. Гэхдээ хоёр улсад ашигтай байгаагүй. Тухайн үед Трамп бодлогын үр дүнд хүрсэн. Ерөнхийдөө Трампийн тарифаар далайлгах бодлого нэлээд амжилттай хэрэгжиж зохих хэмжээнд үр дүнд хүрдэг. Үүнийг Колумба улсын шийдвэрээс бас харж болно.

-Монгол Улсын импорт, экспортын зах зээл нь Хятад улсаас хараат гэж хэлж болно. Хятад улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсон байгаа. Энэ үед татварын тариф ногдуулж байгаа нь Монгол Улсад нөлөөлөх үү?

-Монгол Улсын хувьд экспортын зах зээл нь Хятад улсаас хамааралтай гэж хэлж болно. Монгол Улсын БНХАУ-д экспортолдог нүүрсний дийлэнх хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг. Хятад улсад үл хөдлөх хөрөнгө уналтад орж үүнийг дагаад гангийн үйлдвэрүүд ганхаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх сул тал бий. Гэхдээ эдийн засагчид илүү эдийн засаг талаас нь хэлэх байх.

Ямартай ч хоёр том гүрний худалдааны дайн бол тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж харж байгаа.

Гэхдээ Трамп бодлогын үр дүндээ хүрчихвэл худалдааны дайнаа зогсоодог талтай. Мөн Трампийн бас нэг онцлог нь өөрөө бизнесийн салбараас гаралтай болохоор улстөрийн үнэ цэнээс илүү эдийн засгийн үнэ цэнийг тооцож шийдвэрээ гаргадаг онцлогтой.

-Татварын тарифаас гадна онцлох хэд хэдэн шийдвэрүүд байна л даа. Тухайлбал, цагаач иргэдийг гаргах, шинээр төрсөн хүүхдэд иргэншил олгох тухай гэх мэт  шийдвэр хэр үр дагавартай вэ?

-Түүний гаргаж буй эдгээр шийдвэр АНУ-д ажиллаж амьдарч байгаа цагаач иргэдэд их хүнд шийдвэр болж байгаа. Нийгэмд нь хоёр зүйл яригдаж байна. Нэгдүгээрт, Америк улсын эдийн засаг сайн байгаа нь цагаачдын хөдөлмөр дээр тогтож байгаа. Бусад Европын орнуудын хөгжил зогсонги байдалд орж буй нь цагаачдыг нэвтрүүлдэггүй бодлоготой нь холбоотой. Америкийн хувьд эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж байгаагийн гол шалтгаан нь хүн амд байнга нөхөн төлжилт хийж буй цагаачид. Тэдний хямд хөдөлмөрөөр эдийн засгаа тогтвортой барьдаг гэсэн үг.

Гэхдээ нөгөө талд нийгэмд үүсч буй дотоод аюулгүй байдлын асуудалд цагаачдыг буруутгаж байгаа. Учир нь цагаачидтай холбоотой олон нийгмийн асуудал үүсдэг.

Тухайлбал, мансууруулах бодистой холбоотой хэрэг, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь хууль бус цагаачдыг зогсоох шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байх. Мөн сүүлийн жилүүдэд латин гаралтай америк хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүн ам зүйн бүтцэд нөлөө орж байгаа зэрэг асуудлаас үүдэж эдгээр шийдвэрүүдийг гаргахад нөлөөлсөн. Иргэншлийн асуудал нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна. Учир нь Америкийн газар нутагт төрсөн бол тус улсын иргэн байна гэж Үндсэн хуульдаа заасан байдаг. Тэгэхээр АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хязгаарлах уг шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Конгрессын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.

"МОНГОЛ БҮХ ТҮВШИНД НЭЭЛТТЭЙ, ТЭНЦВЭРТЭЙ ГАДААД БОДЛОГЫН ЗАРЧИМ БАРИМТЛАХ НЬ ЗӨВ"

-Доналд Трампийн эрх барих дөрвөн жилийн хугацаанд Монгол, Америк хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт гарна гэж харж байна вэ?

-Трампийн хувьд аливаа улс оронтой гэрээ хэлцэл хийхдээ Америкт ямар ашигтай гэдэг байр суурийг чухалчилдаг. Тиймээс бид Америкт ашигтай боломжийг санал болгох шаардлага үүснэ. Бүгд найрамдах намын хувьд илүү хүчинд тулгуурласан бодлого баримталдаг. Тус намыг гарсан жилүүдэд цэргийн зардал нэлээд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалах салбартаа илүү хөрөнгө оруулалт оруулдаг. Мөн дэлхийн улс орнуудтай харилцахдаа геостратегийн байрлалыг хардаг. Тэгэхээр Монгол Улсыг геостратегийн үүднээс сонирхох байх гэж бодож байна. Учир нь 2004 оноос хойш Америк улстай 14 жилийн хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байсан. Үүний дараа Трампийн ерөнхийлөгч байх хугацаанд  буюу 2018 онд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Түүний дараа 2019 онд буюу жил  хүрэхгүй хугацаанд хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүнээс харахад шууд бизнесийн ашиг харагдаагүй байж болно. Гэхдээ геостратеги, цэрэг стратегийн хувьд Монгол Улсыг сонирхож байгаагаа харуулсан гэж үзэж байна.

-АНУ-тай найрсаг харилцаатай байснаар хөрш хоёр улсын Монгол улсад үзүүлэх нөлөө яаж өөрчлөгдөх вэ?  

-Монгол Улс тусгаар улс гэдэг утгаараа гадаад бодлогоо өөрсдөө бие даан явуулах эрхтэй. Нэг улсыг түших нь өрөөсгөл юм байна гэдгийг өмнөх туршлагуудаасаа харсан. Тиймээс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ утгаараа гуравдагч хөрштэй хамтын ажиллагааг зохих салбарт өрнүүлж байгаа. Ингэхдээ хоёр хөршийнхөө эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байхаар харилцааныхаа тэнцвэрийг хадгалж гадаад бодлогоо хэрэгжүүлж байна. Цаашдаа ч энэ бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ингэхийн тулд хоёр хөршдөө хардлага төрүүлэхгүйн тулд гуравдагч хөрштэй харилцаж байгаа харилцаа ил байлгах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хөшигний ард нууц хэлэлцээр хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд нээлттэй, тэнцвэртэй гадаад бодлогын зарчим баримтлах нь зөв.

-Трамп Орос-Украины дайныг зогсооно гэж амласан. Энэхүү амлалтаа биелүүлж чадах болов уу?

-Сонгуулийн компанит ажлынхаа үеэр нэг өдрийн дотор энэхүү дайныг зогсооно гэж мэдэгдэж байсан. Хамгийн сүүлийн мэдээллээр зургаан сарын дотор зогсооно гэсэн байна лээ. Америкт зургаан сарын хугацаанд тус дайныг зогсоох боломж, бодлогын хөшүүрэг байгаа. Яагаад гэхээр Украиныг гол санхүүжүүлж зэвсэг техникээр хангаж, дэмжлэг үзүүлж байгаа гол улс нь Америк. Тиймээс энэхүү бодлогын хөшүүргээ ашиглаж Украинд шахалт үзүүлэх боломжтой. Газар нутгийн хувьд Украин-Орос улстай тохиролцсоны үндсэн дээр тус дайныг зогсоох боломж бүрдэнэ. Тэгэхээр нэлээд хүнд хэлэлцээр болно байх.

-Трампийн эрх барих дөрвөн жилийн хугацаанд Америк улс хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ. Дэлхийд том гүрэн хэвээрээ байж чадах уу?

-АНУ дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийд үүссэн аюулгүй байдлын халуун цэгт Америк очиж шийдвэрлэдэг байсан бол одоо зөвхөн өөрт хамааралтай асуудалд оролцдог болж байгаа. Тэгэхээр ирэх дөрвөн жилийн хугацаанд америкийн оролцоо нэлээд хумигдана. Америкийг нэн тэргүүнд тавьж дотооддоо илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, америкт ашиггүй хэд хэдэн /ЮНЕСКО, ДЭМБ/ байгууллагаас гарсан. Улмаар эдгээр байгууллагуудаас дэмжлэг авдаг байсан орнуудад энэ бодлого нэлээд хүнд тусах байх. Учир нь энэ байгууллагуудад америкийн оруулдаг байсан хөрөнгө оруулалт байхгүй болж байгаа гэсэн үг.

Ерөнхийдөө АНУ цаашид өөрт ашигтай технологийн салбар болон боломжит төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулна. Ирэх дөрвөн жилд дэлхийд Америкийн оролцоо хумигдаж илүү хаалттай зожиг бодлого хэрэгжүүлнэ гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Analyst 2025-02-04 202.165.84.52

Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдах нь угаасаа 1 жилийн өмнөөс тодорхой болсон. БРИКС ийн тээлт үүнийг баталж байгаа. Доллар навс унах нь гарцаагүй болчихоод байна. Mainstream media бол үүнийг мэдээлэхгүй. Харин independent journalist ууд болон олон эх сурвалжтай мэдээ авдаг хүмүүс үүнийг аль эрт мэдсэн. Мөнхийн хөрш Орос Хятдтайгаа л хэл амаа ололцоод хамтын ажиллагаагаа сайжруулахаас өөр замнал байхгүй Монголын хувьд. Энэ 2 улсын эсрэг турхирч юм бичдэг хүмүүс бол жинэхэн Монголын дайсан.

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.187.163

дураараа тариф хэлж хулхидна

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.187.163

Чөлөөт худалдаанд тогтсон тариф байхгүй

Avatar

Undram 2025-02-04 88.183.144.162

Chi ooriigoo l sudal avgai min

Avatar

Нэргүй 2025-02-04 59.153.115.146

kkkkkkk duraaraa husaj bainaa ain

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2025-02-04 66.181.189.229

Evrop tsagaach avahgui baigaa geed hugjuhgui baigaa genee. Estoi mederel hvvhen bainaa. Harin ter tsagaachid chin evropoor dvvren bolood evrop mihuj baihad chin. Ter irsen haltar arabuud haruud pakistan metiin ulsiin irged ajil hiih sonirholgui zalhuu archaagui hvmvvs baij zuvhun mungu abch amidarah sonirholtoi shuu. yg mergejiltei ajiltan irdeggui yumaa.deer hvmvvnleg enerenhvi niigem geed baahan ovchin zovlontoi hvmvvs avbaad ted halamjaar amidarch bnaa..Trumpiin zuv shu.Ter dampuursan amerik

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.40.226

Хаха тэр хөгшин өвгөнии өвөртөн ороод үзсэн эм шиг хуцаж өгч байнадааа

Avatar

Ж.Онгар 2025-02-04 212.96.76.252

Санаа өвахаар асуудал дэвшүүлжээ энэ эмэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.162.18

Америк дэлхийн цагдаа хийдэг бхад дэлхий нийт үнэмлэхүй энх тайван байдлыг эдэлсэн учир хөгжлийн өндөр түвшинд хүрсэн

Avatar

Нэргүй 2025-02-04 59.153.114.112

АЙМААР ЮМАА.Бүх юм мэднэ

Avatar

мөнх 2025-02-04 103.137.14.214

Худлаа глобал юм яриад л. Нөгөө монголын мянганы саннийн санхүүжилт, usaid -ын ажил юу болсон бэ гэдгийг яриач. Энэ нь бидэнд арай ойрхон ойлгогдоно ш дээ

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.162.75

Олон улсын тусламжийн хөтөлбөрүүдийг зогсоосон

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.116.254

тусламж биш байсан жинхэнэ аймшиг байсан

Avatar

Өвгөн Балдан 2025-02-04 59.153.112.83

Трамп өвөө нэг юм хийнэ дээ. Сем ах Трампад амжилт хүсэх нь зөв байх. Харин энэ улс орон судлаач бүсгүй Худалдааны дайн гэдэг үгийг болгомжтой хэрэглээсэй гэж хүсэх байна. Олон улс орны хоорондох худалдааны харилцааг юу юугүй дайн самуун гээд байвал жирийн хүмүүс айж сандарч мэднэ шдэ. Худалдааны харилцаанд өрсөлдөх, харилцан буулт хийх, эдийн засгийн хориг арга хэмжээ авах энэтэр бол энгийн харилцааны механизм. Залуу судлаачид амжилт хүсье.

Avatar

зочин 2025-02-04 66.181.160.114

Трамп ялнааа !!!… Насан туршаа бүгдийг нь ялсаар ирсэн …!!!

Avatar

Ажиглагч 2025-02-04 103.168.34.232

АН-аас эмэгтэй нэр дэвшигчдийг ялж гарч ирсэн байдаг санагдаж байна: Хиллари Клинтон, Канадад Харгис. Жо Байдалд бол ялагдсан

Avatar

өөө 2025-02-04 66.181.164.23

Америк Япон Солонгос гм өндөр хөгжилтэй орнуудад бид зөвхөн жорлон угаах гэж л очдог,

Avatar

Нэргүй 2025-02-04 202.9.41.62

ЭЛБЭГДОРЖОО АВЬЯА ЗӨНӨГ ТРАМПАА.БИД НААД ХҮНЭЭС БАЯЛГАА АВМААР БАЙНАА. ЗӨНӨГ ХҮҮР ЧИНЬ ЗООГ МООГОНД УРИАД ЗӨНӨЦӨН п***а ЧИНЬ

Avatar

Нэргүй 2025-02-04 202.70.43.34

Маниус шиг дорой буурай орны иргэдэд Их Гүрнүүдийн зодоон ч падлийгүй бхдооо….хажуунаас хараад л суудаг бхдоо сонирхоод ч яадын

Avatar

Нэргүй 2025-02-04 202.70.43.34

Америк, Япон мэт орнуудтай бид ямар ч харилцаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж