Түүх сөхвөл, дөчин жилийн өмнө, 1985 онд Роналд Рейган хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө цаг агаарын улмаас ёслолын арга хэмжээгээ Капитолын ордон дотор хийж байжээ. Рейганы "Make America Great Again” уриа болон Рейганомикс хэмээх эдийн засгийн бодлогыг Д.Трамп давтан хуулбарлаж байна. Харизм, хандлага, үзэл бодол, шашин шүтлэг талаасаа Роналд Рейган, Доналд Трамп хоёрт адил төстэй зүйл цөөнгүй аж.
Вашингтоны жиндүү салхитай, үүлэрхэг хөх тэнгэрийн дор, уламжлалт эвентүүдээ эвдэн тангараг өргөсөн Дональд Трамп тэр өдөртөө хэд хэдэн захирамж гаргаж, тив, дэлхийд багагүй шуугиан тарьсан билээ.
Цаг агаарын мэдээ харахад Монголоос харьцангуй дулаахан боловч Вашингтонд дүн өвлөөр орсон хүйтэн бороо оройдоо цас болон бударч, ёслолын өглөө босоход мөстөн хоножээ. Өвлийн хүйтэнд, нялх ногоон зүлгэн дээр тогтсон мөсийг АНУ-ын ирэх дөрвөн жилийн улс төрийн бодлоготой адилтгаж болмоор. Эмзэг, хүйтэн, хахир…дүр зураг.
Америк дэлхийн улс орнуудын ноён оргилд байх ёстой гэх үзэл баримтлалаа анх 2017 онд Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолоороо зарлаж асан тэрбээр ахин Цагаан ордны эзэн болохдоо энэ үгтэйгээ эргэн ирэлт /comeback/ хийсэн юм. Түүний тангаргийн үгний товч утга нь “Америкийн алтан зуун өнөөдрөөс эхэлнэ. Авлигад идэгдсэн улс төрийг эцэслэж, манай улс хүч чадал, хөгжил цэцэглэлтийн цоо шинэ хуудсыг эхлүүлж байна”. Үүгээрээ тэрбээр олон улсын геополитикт шинэ нөхцөл үүсгэсэн төдийгүй АНУ болон дэлхий нийтийг Трампын үг-үйлдэл хоёр талцуулахад хүргэсэн.
Төрсөн ахынх нь охин Мэри Трампын оноож нэрлэснээр “Дэлхийн хамгийн аюултай хүн” болох Дональд Трампын шүтэн бишрэгч Монголд ч цөөнгүй, гол дэмжигчид нь Оросын фанатууд, Мизесийн либертари үзэлтнүүд, босоо, хэвтээ хөхчүүд. Гол нь Трамп ялбал дэлхийн гуравдугаар дайн дуусна гэсэн ойлголттой, хүлээлттэй байсан билээ.
2024 онд дэлхийн 64+1 улсад улс төрийн сонгууль явагдсаны нэг нь Монголын парламентын сонгууль. Монгол Улс дөрвөн жилд нэг удаа төрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог. Зунаар, зургадугаар сард болдог Монголын парламентын сонгуульд зүүнтнүүд ялалт байгуулсан ч, тэдний урилгаар улс төрийн гурвал хамтарч засгийн эрх барих болсон юм.
Дэлхийн геополитикт голлох нөлөөтэй, дэг журамд чухал үүрэгтэй нь мэдээж АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаа байв. Сунгаанд БНН-аас нэр дэвшсэн Дональд Трамп 312 электорат оноогоор ялалт байгуулсан юм.
Америк зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрнө гэж тангараг өргөсөн өдрөө огцом мэдэгдэл хийсэн Трамп өдгөө дэлхийг жинхэнээсээ бужигнуулж байна.
Хэрэвзээ, Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол сюрпириз багатай, Жо Байдены засаглалын бодлого ирэх дөрвөн жил үргэлжлэх байсан нь лавтай. Гэвчиг Дональд Трампын шуугиан тарьсан шийдвэр, захирамжуудаас харахад АНУ-ын засаглалын бодлого орвонгоороо өөрчлөгдөх нь, дэлхий нийтийг бүхэлд нь донсолгох нь тодорхой байна.
Харин Монголын хамтарсан Засгийн газар цоо шинэ хандлага бүхий ардчиллын хоёр дахь давалгаа буюу шинэ 30 жилийг эхлүүлснээ зарлаж, Монголын эдийн засгийг хурдтай хөгжүүлэхээ амлаж буй ч засаглалын бодлогод эрс шинэчлэлт хийхгүй нь нэн ойлгомжтой болсон.
АНУ-Монгол хоёр стратегийн түншлэлийн харилцаатай, тус улсад 30 гаруй мянган монгол ажиллаж амьдардаг аж. АНУ-Монголын харилцаанд багаүй хувь нэмэр оруулсан улстөрч бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаад найман жилийн хугацаанд АНУ-д долоон удаа айлчилсан байдаг.
АНУ бол Монголын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурийг эзэлдэг, Монголын ардчилал, тусгаар тогтнолд үгүйсгэх аргагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тогтолцооны хувьд Монгол хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалтай. Эрх мэдлийн энэхүү хуваагдал нь ихэнхдээ институци хоорондын зөрчил үүсгэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх цэргийг командлаж, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлдөг гэдгээрээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй адил эрхтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиараа цэрэг армийн ерөнхий командлагчийн бүх эрх мэдлийг гартаа авдаг. Гадаадад улс орноо бүрэн төлөөлдөг. Ялгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны засгийн газраа тэргүүлдэг бол Монголын гүйцэтгэх засаглалын эрх мэдэл УИХ-д олонх суудал авсан намд шилждэг.
Гээд жижиг улсын удирдагчийн зовлон жижиг, том улсын удирдагчийн зовлон том байна гэж үгүй. Том гүрнүүд тоглоомын дүрэм тогтоохын төлөө, жижиг улсууд их гүрнүүдийн идэш, хоол болохгүйн төлөө тэмцдэг.
Гурав дахь эхнэрээрээ словен гаралтай цагаач бүсгүйг сонгосон Дональд Трамп хууль бус цагаачдын хүүхдүүд болон түр хугацааны визээр ирсэн эцэг, эхээс төрсөн хүүхдүүдийн АНУ-ын иргэн болох эрхийг хязгаарлах санал гаргаж, “Колумб улсыг хууль бус цагаачдаа хүлээж авахгүй бол хатуу тариф, хориг арга хэмжээ ногдуулна” хэмээн сүрдүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх шүүхийн маргаан дагуулж буй юм.
Манай шүүх засаглалаас ялгаатай нь АНУ-ын шүүх Үндсэн хуульдаа захирагддаг бол Монголын шүүгчид өргөсөн тангарагтаа бус томилсон хүндээ үйлчилдэг.
Дональд Трампын анхны захирамжийг АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын холбооны шүүх түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь хувь хүний биш хууль засагладаг болохыг харуулсан үйл явц юм.
АНУ-ын Үндсэн хуульд тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бүх хүүхдийг автоматаар Америкийн иргэн гэж үзнэ гэж хуульчилсан байдаг аж.
Дэлхий дээрх цор ганц глобал гүрний удирдагчийн хувиар АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үг-үйлдэл АНУ-д төдийгүй улс орон бүрт тодорхой эффект үзүүлж эхэлсэн.
Америкийг агуу гүрэн болгох мөрөөдлөө биелүүлэхийн тулд холбооны албан хаагчдыг цомхотгох болсон нь онгоцны ноцтой ослууд шил дараалан гарахад хүргэсэн гэж буруутгагдаж буй юм. Үүнийг л эрвээхэйн нөлөө буюу butterfly effect гэдэг.
Найман жилийн өмнө, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөхдөө Д.Трамп “Америкт үйлдвэрлэснийг худалдан ав, америкчуудыг ажилд ав гэсэн хоёрхон энгийн дүрмийг бид баримтлах болно. Бид эд баялгаа буцааж авах болно. Бид мөрөөдлөө буцааж авах болно” гэж байв. Энэ талаарх түүний comeback: 2025 оны хоёрдугаар сарын 1-нд гаргасан Канад, Мексикээс импортлох бараа бүтээгдэхүүнд 25, Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулах захирамж. Угтаа улс орны сүр хүч эдийн засагтаа байдаг аж.
Экспорт нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас, импорт нь Эрээнээс хамааралтай Монголын эдийн засагт Трампын тарифын нэмэгдэл хэрхэн нөлөөлөх вэ?!….Гэдэгт бид бэлэн байх ёстой.
Butterflу effect 1: Монголын нийт худалдааны 63 хувь нь, нийт экспортын 90 хувь нь Хятадаас шууд хамааралтай. Тиймээс АНУ-Хятадын худалдааны зөрчил урд хөршийн үйлдвэрлэлийг удаашруулсан нөхцөлд Монголын нүүрсний экспортын орлого багасна, зэсийн үнэ унана.
Butterfly effect 2: Дэлхийн тарифын дайн Монголын уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг сааруулж болзошгүй. Нэн ялангуяа барууны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах шийдвэрээсээ ухарвал Засгийн газрын 14 M төсөл нурах эрсдэлтэй.
Butterfly effect 3: Валютын ханш, инфляцийн нэмэгдэл бодит эрсдэл мөн. Монгол импортлогч улс. Гаднаас инфляци импортлох нь төгрөгийн ханшийг сулруулж, гадаад өрийн дарамтыг нэмнэ.
Гэх мэтчилэн бүхний тэргүүнд Америк гэх Д.Трампын амбиц, тарифын дайн их гүрнүүдийн дунд орших Азийн Монголд эрвээхэйн эффект үзүүлэх нь гарцаагүй!
Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр багшийн хэлсэнчлэн “Идэвхтэй гадаад бодлого бол батлах хамгаалах хүч болдог” гэвэл том гүрнүүдийн том “зодоон”-оос эрсдэл багатай гарах гарц нь Монголын хувьд олон хэмжээст, идэвхтэй дипломаси бодлого юм. Тэр мөртөө жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ардчилал. Гээд Монголын ардчилал үүлэн чөлөөний нар төдий биш л байгаасай билээ! Энэ бол залбирал биш, энэ бол явах ёстой зам юм.
Вашингтонд Америкийн улс төрийнх нь гол орднууд байрладаг ч өнгө үзэмж гоётой, тайван дөлгөөхөн хот аж. Амьдрахад тохиромжтой АНУ-ын 12 том хотын нэг юм байна.
Өмнөх нийтлэлийг > https://news.mn/r/2779853/
Үргэлжлэл бий…
Мунхаг 2025-02-04 203.91.115.38
хүзүүгүйг яасан их магтан дуулна вэ. дэлхий дэх ганц глобөюал улс ч гэх шиг пялдаг юм аа.
Trump amerikiig estoi tseverlej bna. 2025-02-04 66.181.189.229
USAID gedeg baiguulagiig taraaj udirdah 200 ajiltaniig ajilaas halij haylaa. Ted olon ulsd turiin ergelt hiij jagsaal tsuglaan zohiiohod sanhvvjileh, bas eldev transjender, ijil hvisteniig demjij Peru ulsd 500 say, Kolombu ulsiin transjenderiig demjij 500 say geed amerikiin tatatvar tulugchiin mungiig ugdug yum bna.Bas hyatadiin Uhani oh surguuli sanhvv ugj COVID g taraasan geed l aimaar yum garlaa.Ukirainii bvh hevlel sait medeeleliig sanhvvjilj baisan odoo zogsoj olon sait hevlel haagdaj bnaa
Нэргүй 2025-02-04 103.57.92.180
битгий хэтрүүлж дөвчигнөөд бай. гэхдээ usaid үеээ өнгөрөөсөн
Trump amerikiig estoi tseverlej bna. 2025-02-04 66.181.189.229
amerikiin USAID geh gadaad oronuud tuslamj nereer turiin ergelt hiideg eldev hudulguun ijil hvisten gaj dontonguud demjij sanhvvjiluudag baiguulagiig haaj shalgalt oruulsan daa.Tend gehed peru ulsiin transjenderuud 500 say dollar , Kolombu ulsiih bas 500 sayaar sanhvvjilsan geed aimaar too bna.ukrainii bvh hevlel medeelel ene sangaas sanhvvjilj baisan zogsood ukrainii sait sonin haagdaj bna. hyatadiin Uhanii ih surguulig COVID ovchiniig sanhvvjilsan ilereed odoogoor 200 udirdah ajiltanii aji
Нэргүй 2025-02-04 89.40.183.181
Үргэлжлэл хэрэггүй дээ Нямсүрээн одоо больчих. Чиний эдийн засаг тэр дундаа Трампын нөлөөг бичнэ гэж юу байхав
Нэргүй 2025-02-04 202.9.41.62
Юмны үнэ өсөөд Трамп шийдвэрээсээ ухарсан
medehgui baij soliorood baih yumaa. 2025-02-04 66.181.189.229
Bitgii buraa hoo. Trump Mehsek , kanad neg sariin hugatsaa l ogj bnaa. nuguudul ni hildee anhaarch kanad neg terbum dollariin hiliin hamgaalalt shalgaltaa behjvvlen gej amalij trumpaas guilaa. harin mehsek uls 10000 tseregee hil deer abchirj huuli bus tsagaachidaa aban gej helee dee.. Trump say amerikiin hugjuliin angentlagiig tatan buulgaj bvh bulaig ilchilij bnaa. peru ulsd ijil hvisteniig demjehed 0.5 terbum dollar Kolombu uls bas 500 say geed buun bulai mungu uguultiig ilchileed bna.
Нэргүй 2025-02-04 103.57.92.198
ha ha. Mehsek , kanad . Ингэж бичиж байж мэдэмхий айн
hoorhi hurliiz ovgon booj vheh ni ee. 2025-02-04 66.181.189.229
Amerikiin ardchilsan namiin No lebirialuudiin buzar bulaig gantshan sain delhii dayr ilchilij onigoo bolgoj bnaa. udahgui asar ih medeeleliig il bolgoj ugunuu geed bnaa. chinii nuguu ardchilsan huuli es shudarga gedeg amerikiin buzar bulain arai dendvv yum bnaa hoo..
Ж.Онгар 2025-02-04 212.96.76.252
төрчид шүү
Ж.Онгар 2025-02-04 212.96.76.252
улс төхчид гэх үг орхигдсон байв
Ж.Онгар 2025-02-04 212.96.76.252
Ойлогомжтой бөгөөд оновчтой мэдээлэл дамжуулсан сэтгүүлч Нямсүрэнд баярлалаа. Манай санаа авахаар асуудлууд цөөнгүй хөөндөгдсөн бна гэж үзлээ.
зочин 2025-02-04 66.181.160.114
Хаа ха ..Трамп , Мексик Канад хоёрд тавьсан татвараа түр зогсоосон байна …Шейнбаум ,Трюдо хоёр утасдаад татвараа зогсоогоочдээ гуйжээнээ ..гээд л уйлж унжсан болтой .. Мексик бүр хар тамхии, цагаачдаа зогсоох зорьлогоор хилрүүгээ 10 000 цэрэг илгээсэн байна . Тэгийшдээээ ха ха …хайшаа зайлхав ….
F 2025-02-04 132.194.13.93
PIAV
Нэргүй 2025-02-04 66.181.182.139
Харрис үнэн хэлсэн байна. Америк тивд Гитлер төрөн гарлаа. Удахгүй АНУ Канад, Греланд, Панамыг эзэлж авна.
Нэргүй 2025-02-04 66.181.190.30
Рейган ЗХУ-ыг задалсан бол Трамп ОХУ-ыг задлана
Нэргүй 2025-02-04 103.57.95.87
Ванга шиг хэлэе трамп танай гужаа руу түлхүү фокуслаж гужааг мэрж эхэлнэ
Иргэн 2025-02-04 103.212.118.149
Нямсүрээн, эхлээд монгол хэлээ дараа нь англи хэлээ сайн сур, тэгээд мэдээ мэдээлэл тоо баримт сайн унш ойлгодог бол хамгийн сүүлд сэтгүүлч мэргэжлээр сур. Тэгж байж улс төрийн өгүүлэл бичихийг оролд. Чиний бичсэн юмыг уншихаар чиний чадварыг өрөвдөж нулимс гарах юм.
Нэргүй 2025-02-04 103.71.100.232
Зүгээр, Нямсүрэн сайн бичиж байна. Эрүүл сэтгэдэг цөөхөн сэтгүүлчдын нэг, сайхан ч бүсгүй. Муусайн новшнууд гаргаих хуцна, тэднийг үл тоох хэрэгтэй.
Төрийн татвар 2025-02-04 202.21.116.66
Монгол улс татварын дарамтаа болчих, бид хийе бүхнийг импортлоод байх албагүй.
Зочин 2025-02-04 66.181.176.183
таны бичлэгийг амтархан уншдаг шүү. .
таньдаг эрүүл энхийг хүсье.
спортоор хичээгээрэй.
Нэргүй 2025-02-04 202.9.40.255
Трампын өөрийннхн бодлго маш зөв.,бодлго.
123 2025-02-04 202.21.115.165
Америкийг агуу гүрэн болгох мөрөөдлөө биелүүлэхийн тулд холбооны албан хаагчдыг цомхотгох болсон нь онгоцны ноцтой ослууд шил дараалан гарахад хүргэсэн гэж буруутгагдаж буй юм. Үүнийг л эрвээхэйн нөлөө буюу butterfly effect гэдэг. Цомхотгож эхлээгүй, судалгаагаа хийж байна. ёо жахан юм унш дэхүү. Ийм юмнууд өөрсдийгөө мэддэг гээд юм бичээд байдаг болхоорл монгол хөгждөггүй байхдөө
Бадарч тахар 2025-02-04 103.57.92.99
Залуу авгайтай Трамп 110 хүрэх байх оо !
Зочин 2025-02-04 172.56.162.64
Монголд үүсэж эхэлсэн ардчилалыг дотоодын авилгалчид бүрэн устгасан шүү дээ
ард 2025-02-04 202.55.188.106
Трамп яаах вэ. Манайх чинь дотоод доо авилга хээль хахууль, хулгайд идүүлсэн хөгжилгүй, Том гүрнүүдэд дарамтлуулсан хулчгар хулгайч төрийн түшмэлүүдтэй эв нэгдэлгүй ийм орон болчихоод байна.
Нэргүй 2025-02-04 103.57.95.87
Трампад монгол дахь суурин гужаа хуацяо нар трампад их харшилтай бүр үзэн яддаг
зочин 2025-02-04 66.181.160.114
Трамп бүгдийг нь ялнаааа .. Эхнээсээ ялагдлаа хүлээн зөвшөөрөөд эхэлсэн ..Панамын ерөнхийлөгч Хятадтай байгуулсан урт хугацааны гэрээгээ цуцалхаа мэдэгдсэн байна лээ
Нэргүй 2025-02-04 202.179.15.226
.. эргэн ирэлт хийсэн юм биш эргэж ирсэн юм гэж бичээчээ. Энэ нэг …лт хийлээ нр гсн юмаа болиочээ.
Нэргүй 2025-02-04 202.9.41.62
Элбэгдоржыг хамгаалж өмгөөлдөг занөг өвгөн бол Трамп