Тэмдэглэл: Трампын тарифын амбиц ба ЭРВЭЭХЭЙН ЭФФЕКТ!

Тэмдэглэл: Трампын тарифын амбиц ба ЭРВЭЭХЭЙН ЭФФЕКТ!

Тэмдэглэл: Трампын тарифын амбиц ба ЭРВЭЭХЭЙН ЭФФЕКТ!

Түүх сөхвөл, дөчин жилийн өмнө, 1985 онд Роналд Рейган хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө цаг агаарын улмаас ёслолын арга хэмжээгээ Капитолын ордон дотор хийж байжээ. Рейганы "Make America Great Again” уриа болон Рейганомикс хэмээх эдийн засгийн бодлогыг Д.Трамп давтан хуулбарлаж байна. Харизм, хандлага, үзэл бодол, шашин шүтлэг талаасаа Роналд Рейган, Доналд Трамп хоёрт адил төстэй зүйл цөөнгүй аж.

Вашингтоны жиндүү салхитай, үүлэрхэг хөх тэнгэрийн дор, уламжлалт эвентүүдээ эвдэн тангараг өргөсөн Дональд Трамп тэр өдөртөө хэд хэдэн захирамж гаргаж, тив, дэлхийд багагүй шуугиан тарьсан билээ.

Америк дэлхийн улс орнуудын ноён оргилд байх ёстой гэх үзэл баримтлалаа анх 2017 онд Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолоороо зарлаж асан тэрбээр ахин Цагаан ордны эзэн болохдоо энэ үгтэйгээ эргэн ирэлт /comeback/ хийсэн юм. Түүний тангаргийн үгний товч утга нь “Америкийн алтан зуун өнөөдрөөс эхэлнэ. Авлигад идэгдсэн улс төрийг эцэслэж, манай улс хүч чадал, хөгжил цэцэглэлтийн цоо шинэ хуудсыг эхлүүлж байна”. Үүгээрээ тэрбээр олон улсын геополитикт шинэ нөхцөл үүсгэсэн төдийгүй АНУ болон дэлхий нийтийг Трампын үг-үйлдэл хоёр талцуулахад хүргэсэн.

Төрсөн ахынх нь охин Мэри Трампын оноож нэрлэснээр “Дэлхийн хамгийн аюултай хүн” болох Дональд Трампын шүтэн бишрэгч Монголд ч цөөнгүй, гол дэмжигчид нь Оросын фанатууд, Мизесийн либертари үзэлтнүүд, босоо, хэвтээ хөхчүүд. Гол нь Трамп ялбал дэлхийн гуравдугаар дайн дуусна гэсэн ойлголттой, хүлээлттэй байсан билээ.

2024 онд дэлхийн 64+1 улсад улс төрийн сонгууль явагдсаны нэг нь Монголын парламентын сонгууль. Монгол Улс дөрвөн жилд нэг удаа төрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог. Зунаар, зургадугаар сард болдог Монголын парламентын сонгуульд зүүнтнүүд ялалт байгуулсан ч, тэдний урилгаар улс төрийн гурвал хамтарч засгийн эрх барих болсон юм.

Дэлхийн геополитикт голлох нөлөөтэй, дэг журамд чухал үүрэгтэй нь мэдээж АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаа байв. Сунгаанд БНН-аас нэр дэвшсэн Дональд Трамп 312 электорат оноогоор ялалт байгуулсан юм.

Америк зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрнө гэж тангараг өргөсөн өдрөө огцом мэдэгдэл хийсэн Трамп өдгөө дэлхийг жинхэнээсээ бужигнуулж байна.

Хэрэвзээ, Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол сюрпириз багатай, Жо Байдены засаглалын бодлого ирэх дөрвөн жил үргэлжлэх байсан нь лавтай. Гэвчиг Дональд Трампын шуугиан тарьсан шийдвэр, захирамжуудаас харахад АНУ-ын засаглалын бодлого орвонгоороо өөрчлөгдөх нь, дэлхий нийтийг бүхэлд нь донсолгох нь тодорхой байна.

Харин Монголын хамтарсан Засгийн газар цоо шинэ хандлага бүхий ардчиллын хоёр дахь давалгаа буюу шинэ 30 жилийг эхлүүлснээ зарлаж, Монголын эдийн засгийг хурдтай хөгжүүлэхээ амлаж буй ч засаглалын бодлогод эрс шинэчлэлт хийхгүй нь нэн ойлгомжтой болсон.

АНУ-Монгол хоёр стратегийн түншлэлийн харилцаатай, тус улсад 30 гаруй мянган монгол ажиллаж амьдардаг аж. АНУ-Монголын харилцаанд багаүй хувь нэмэр оруулсан улстөрч бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаад найман жилийн хугацаанд АНУ-д долоон удаа айлчилсан байдаг.

Тогтолцооны хувьд Монгол хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалтай. Эрх мэдлийн энэхүү хуваагдал нь ихэнхдээ институци хоорондын зөрчил үүсгэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх цэргийг командлаж, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлдөг гэдгээрээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй адил эрхтэй.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиараа цэрэг армийн ерөнхий командлагчийн бүх эрх мэдлийг гартаа авдаг. Гадаадад улс орноо бүрэн төлөөлдөг. Ялгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны засгийн газраа тэргүүлдэг бол Монголын гүйцэтгэх засаглалын эрх мэдэл УИХ-д олонх суудал авсан намд шилждэг.

Гээд жижиг улсын удирдагчийн зовлон жижиг, том улсын удирдагчийн зовлон том байна гэж үгүй. Том гүрнүүд тоглоомын дүрэм тогтоохын төлөө, жижиг улсууд их гүрнүүдийн идэш, хоол болохгүйн төлөө тэмцдэг.

Гурав дахь эхнэрээрээ словен гаралтай цагаач бүсгүйг сонгосон Дональд Трамп хууль бус цагаачдын хүүхдүүд болон түр хугацааны визээр ирсэн эцэг, эхээс төрсөн хүүхдүүдийн АНУ-ын иргэн болох эрхийг хязгаарлах санал гаргаж, “Колумб улсыг хууль бус цагаачдаа хүлээж авахгүй бол хатуу тариф, хориг арга хэмжээ ногдуулна” хэмээн сүрдүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх шүүхийн маргаан дагуулж буй юм.

Манай шүүх засаглалаас ялгаатай нь АНУ-ын шүүх Үндсэн хуульдаа захирагддаг бол Монголын шүүгчид өргөсөн тангарагтаа бус томилсон хүндээ үйлчилдэг.

Дональд Трампын анхны захирамжийг АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын холбооны шүүх түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь хувь хүний биш хууль засагладаг болохыг харуулсан үйл явц юм.

АНУ-ын Үндсэн хуульд тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бүх хүүхдийг автоматаар Америкийн иргэн гэж үзнэ гэж хуульчилсан байдаг аж.

Дэлхий дээрх цор ганц глобал гүрний удирдагчийн хувиар АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үг-үйлдэл АНУ-д төдийгүй улс орон бүрт тодорхой эффект үзүүлж эхэлсэн.

Америкийг агуу гүрэн болгох мөрөөдлөө биелүүлэхийн тулд холбооны албан хаагчдыг цомхотгох болсон нь онгоцны ноцтой ослууд шил дараалан гарахад хүргэсэн гэж буруутгагдаж буй юм. Үүнийг л эрвээхэйн нөлөө буюу butterfly effect гэдэг.

Найман жилийн өмнө, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөхдөө Д.Трамп “Америкт үйлдвэрлэснийг худалдан ав, америкчуудыг ажилд ав гэсэн хоёрхон энгийн дүрмийг бид баримтлах болно. Бид эд баялгаа буцааж авах болно. Бид мөрөөдлөө буцааж авах болно” гэж байв. Энэ талаарх түүний comeback: 2025 оны хоёрдугаар сарын 1-нд гаргасан  Канад, Мексикээс импортлох бараа бүтээгдэхүүнд 25, Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулах захирамж. Угтаа улс орны сүр хүч эдийн засагтаа байдаг аж.

Экспорт нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас, импорт нь Эрээнээс хамааралтай Монголын эдийн засагт Трампын тарифын нэмэгдэл хэрхэн нөлөөлөх вэ?!….Гэдэгт бид бэлэн байх ёстой.

Butterflу effect 1: Монголын нийт худалдааны 63 хувь нь, нийт экспортын 90 хувь нь Хятадаас шууд хамааралтай. Тиймээс АНУ-Хятадын худалдааны зөрчил урд хөршийн үйлдвэрлэлийг удаашруулсан нөхцөлд Монголын нүүрсний экспортын орлого багасна, зэсийн үнэ унана.

Butterfly effect 2: Дэлхийн тарифын дайн Монголын уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг сааруулж болзошгүй. Нэн ялангуяа барууны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах шийдвэрээсээ ухарвал Засгийн газрын 14 M төсөл нурах эрсдэлтэй.

Butterfly effect 3: Валютын ханш, инфляцийн нэмэгдэл бодит эрсдэл мөн. Монгол импортлогч улс. Гаднаас инфляци импортлох нь төгрөгийн ханшийг сулруулж, гадаад өрийн дарамтыг нэмнэ.

Гэх мэтчилэн бүхний тэргүүнд Америк гэх Д.Трампын амбиц, тарифын дайн их гүрнүүдийн дунд орших Азийн Монголд эрвээхэйн эффект үзүүлэх нь гарцаагүй!

Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр багшийн хэлсэнчлэн “Идэвхтэй гадаад бодлого бол  батлах хамгаалах хүч болдог”  гэвэл том гүрнүүдийн том “зодоон”-оос эрсдэл багатай гарах гарц нь Монголын хувьд олон хэмжээст, идэвхтэй дипломаси бодлого юм. Тэр мөртөө жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ардчилал. Гээд Монголын ардчилал үүлэн чөлөөний нар төдий биш л байгаасай билээ!

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 1 минутын өмнө 103.212.118.149

Нямсүрээн, эхлээд монгол хэлээ дараа нь англи хэлээ сайн сур, тэгээд мэдээ мэдээлэл тоо баримт сайн унш ойлгодог бол хамгийн сүүлд сэтгүүлч мэргэжлээр сур. Тэгж байж улс төрийн өгүүлэл бичихийг оролд. Чиний бичсэн юмыг уншихаар чиний чадварыг өрөвдөж нулимс гарах юм.

Avatar

Төрийн татвар 1 минутын өмнө 202.21.116.66

Монгол улс татварын дарамтаа болчих, бид хийе бүхнийг импортлоод байх албагүй.

Avatar

Зочин 6 минутын өмнө 66.181.176.183

таны бичлэгийг амтархан уншдаг шүү. .
таньдаг эрүүл энхийг хүсье.
спортоор хичээгээрэй.

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 202.9.40.255

Трампын өөрийннхн бодлго маш зөв.,бодлго.

Avatar

123 34 минутын өмнө 202.21.115.165

Америкийг агуу гүрэн болгох мөрөөдлөө биелүүлэхийн тулд холбооны албан хаагчдыг цомхотгох болсон нь онгоцны ноцтой ослууд шил дараалан гарахад хүргэсэн гэж буруутгагдаж буй юм. Үүнийг л эрвээхэйн нөлөө буюу butterfly effect гэдэг. Цомхотгож эхлээгүй, судалгаагаа хийж байна. ёо жахан юм унш дэхүү. Ийм юмнууд өөрсдийгөө мэддэг гээд юм бичээд байдаг болхоорл монгол хөгждөггүй байхдөө

Avatar

Бадарч тахар 34 минутын өмнө 103.57.92.99

Залуу авгайтай Трамп 110 хүрэх байх оо !

Avatar

Зочин 35 минутын өмнө 172.56.162.64

Монголд үүсэж эхэлсэн ардчилалыг дотоодын авилгалчид бүрэн устгасан шүү дээ

Avatar

ард 36 минутын өмнө 202.55.188.106

Трамп яаах вэ. Манайх чинь дотоод доо авилга хээль хахууль, хулгайд идүүлсэн хөгжилгүй, Том гүрнүүдэд дарамтлуулсан хулчгар хулгайч төрийн түшмэлүүдтэй эв нэгдэлгүй ийм орон болчихоод байна.

Avatar

Нэргүй 42 минутын өмнө 103.57.95.87

Трампад монгол дахь суурин гужаа хуацяо нар трампад их харшилтай бүр үзэн яддаг

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.160.114

Трамп бүгдийг нь ялнаааа .. Эхнээсээ ялагдлаа хүлээн зөвшөөрөөд эхэлсэн ..Панамын ерөнхийлөгч Хятадтай байгуулсан урт хугацааны гэрээгээ цуцалхаа мэдэгдсэн байна лээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.179.15.226

.. эргэн ирэлт хийсэн юм биш эргэж ирсэн юм гэж бичээчээ. Энэ нэг …лт хийлээ нр гсн юмаа болиочээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.62

Элбэгдоржыг хамгаалж өмгөөлдөг занөг өвгөн бол Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж