Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2024 онд ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан нь таван жилийн дараах анхны томоохон айлчлал байв. Эл айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа чухал гэдгийг төрийн тэргүүн нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн энэ оны эхээр Путин Шинэ Дели хотноо айлчлахаар төлөвлөж буй нь сүүлийн арав гаруй жил дорвитой хамтраагүй хоёр орны харилцаа сэргэх шатандаа орсныг дахин батална гэлтэй.
Москва 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш барууны улс орнууд Оросын эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Үүнд дэлхийн бүхий л орныг нэгдэхийг уриалсан ч Шинэ Делигийн эрх баригчид татгалзаж, олон улсын хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар Орос Энэтхэгийн харилцааг барууны том гүрнүүд шүүмжлэх болсон билээ. Гэсэн хэдий ч барууны зах зээлээс арчигдсан Орос болон Энэтхэгийн эдийн засгийн хамгийн ажиллагаа өргөжин тэлэв.
Жишээлбэл, тус хоёр орны нийт худалдаа дайны өмнө ердөө 12 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2023 онд 65 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь Энэтхэг улс Оросын хоёр дахь том худалдааны түнш болсныг илтгэж байна.
Энэтхэгийн хувьд Оросоос түүхий нефть импортолдог. Улмаар Энэтхэгийн цахилгаан бараа, машин, механик хэрэгслийн экспорт нэмэгдэж байна. Хоорондын худалдааг улам нэмэгдүүлэхийн тулд Энэтхэгийн Төв банк Оросын компаниудад тусгай "Vostro" данс нээж өгч, мөнгөө хадгалах боломжийг нь олгоод буй. Энэ нь тус хоёр улсын импортын төлбөрийн асуудлын томоохон хэсгийг төвөггүй шийдэж өгсөн аж. Гэхдээ эдийн засгийн түншлэл жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр хүйтэн дайны үеэс эхлэлтэй Энэтхэг, Оросын харилцааны үндэс гэгддэг батлан хамгаалах түншлэл буурчээ.
Тодруулбал, Оросоос импортлох Энэтхэгийн батлан хамгаалах худалдан авалт 2009 онд 76 хувь байсан бол 2023 онд 36 хувь болтлоо буурсан аж.
Учир нь Шинэ Делигийн эрх баригчид цэрэг техникийн худалдан авалтаа төрөлжүүлэх зорилтынхоо хүрээнд Оросоос гадна АНУ, Франц зэрэг барууны орнуудаас худалдан авалт хийхийг хичээж байгаа юм. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Гималайн нуруу, Энэтхэгийн далай дахь Хятадын дайсагналтай холбоотой. Тиймээс Энэтхэг улс хамгийн сүүлийн үеийн цэргийн техникийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар хариу арга хэмжээ авах чадавхаа нэмэгдүүлэхийн хичээж буй. Үүнээс гадна Орос улс батлан хамгаалах дотоодын зардлаа бүхэлд нь Украинд зориулж буйгаас шалтгаалж Энэтхэгт нийлүүлэхээр төлөвлөгдсөн "S-400" пуужингийн сэлбэгийн импорт удаашрахад хүргэсэн байна.
СОРИЛТЫН ҮЕ
Олон улсын хориг арга хэмжээ Энэтхэг болон Оросын харилцааг хангалттай сорьжээ. Тухайлбал, Энэтхэгийн технологийн аварга "Infosys" 2022 онд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, "TATA" групп, "L&T" зэрэг томоохон олон улсын корпораци үйл ажиллагаагаа хязгаарлах шаардлагатай болсон юм. 2024 онд хориг улам чангарч, Энэтхэг Арктикийн "LNG-2" зэрэг хоригт орсон төслүүдээс "LNG" цаашид худалдан авах арга замгүй болсон гэдгээ мэдэгдэв. Цаашилбал, Жо Байдены засаг захиргаа шинэ засаглал эхлэхээс өмнө Оросын Газпромнефть, Сургутнефтегазын 183 хөлөг онгоц бүхий баррель нь 60 ам.доллараар үнэлэгдэх нефтэд хориг тавьсан. Энэ нь Энэтхэгийн импортод сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
Дараагийн сорилт нь Орос, Хятадын улам бүр нэмэгдэх харилцаа байв. 2020 оны үед Бээжин Москвагийн хамгийн том түнш болохын зэрэгцээ цэргийн хамтарсан бэлтгэл хийх хэлбэрээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэн байдаг. Мөн Хятад улс Оросоос "S-400" пуужингийн систем, СУ-35 сөнөөгч онгоцыг худалдаж авсан. Москвагийн шийдвэрт Бээжингийн ач холбогдол нэмэгдэж, Оросын эдийн засгийг тодорхой хэмжээгээр тогтвортой байлгахад тусалсан. Энэ нь Москваг Хятадаас улам бүр хамааралтай болгосон гэж ажиглагчид тайлбарлаж буй. Гэсэн хэдий уг түншлэл Оростой харилцах харилцаанд саад болохгүй гэдэгт эрх баригчид итгэлтэй байсан, байх ч болно.
Харин Энэтхэгийн бодлого боловсруулагчдын хувьд Москва цаашид Бээжинтэй харилцах харилцаагаа илүүд үзэх юм бол Энэтхэг, Оросын батлан хамгаалах түншлэл алдагдана гэдгээс эмээж байна.
Өмнө дурдсанчлан, Орос, Энэтхэгийн цэрэг техникийн импорт буурч байгаа ч зэвсгийг нь сонирхохгүй байна гэсэн үг биш юм. Энэтхэгийн зэвсэгт хүчин Оросын цэргийн техникт түшиглэсэн хэвээр байна. Үүнд "Т-72" ба "Т-90" танк; "СУ-30 МКИ", "МиГ-29", "МиГ-29К" сөнөөгч онгоц; "КА-31" нисдэг тэрэг; Адмирал Горшков нисэх онгоц тээгч; мөн Акула, Кило зэрэглэлийн шумбагч онгоц багтаж байна.
Саяхнаас Энэтхэгийн зэвсэгт хүчин дотооддоо үйлдвэрлэсэн "INSAS" винтовыг Оросын "АК-203" буугаар солилцож эхэлсэн байна. Хүйтэн дайны үеийн худалдан авалтад үзүүлэх нөлөөллөөс гадна Оросын цэргийн импорт нь илүү хямд, бага нөхцөлтэй, ашиглахад хялбар хэвээр байгаа юм. Энэ мэтчилэн, сайн тал байгаа учир Шинэ Дели 6000 километрийн тусгалтай Воронежийн радарын системийг 4 тэрбум ам.доллараар худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
Мэдээж хэрэг Путины айлчлал ойртож байгаа тул хоёр орны 23 дахь дээд хэмжээний уулзалтын хүрээнд уг худалдан авалтыг эцэслэх талаар хэлэлцэх нь баараггүй.
Цаашилбал, Путин, Моди нар Оросын Алс Дорнод, Арктик, Хойд тэнгисийн зам дахь хоёр талын худалдаа, хамтын ажиллагаа, Ченнай-Владивостокийн эдийн засгийн коридорын урсгалыг нэмэгдүүлэх талаар ярилцах бололтой. Үүнээс гадна уг эдийн засгийн түншлэл, хатын ажиллагааны зардлыг хэрхэн төлж барагдуулах, хоригт орохгүйгээр хэрэгжүүлэх талаар ярилцана гэж ажиглагчид таамаглаж байна. Мөн Оросын армитай гэрээ байгуулах нэрийдлээр хууртагдсан энэтхэгчүүдийг эх оронд нь буцаах, Украин дахь дайныг хэрхэн зогсоох талаар ярилцаж магадгүй юм.
СТРАТЕГИЙН АЛСЫН ХАРАА
Путины тооцоолсноор, Энэтхэгт айлчлах нь Оросын хувьд дипломат ялалт билээ. Учир нь Энэтхэг бол барууны хэд хэдэн орны аюулгүй байдал, эдийн засгийн гол түнш бөгөөд Москватай хамтрахад бэлэн хэвээр байна. Тиймээс нэг талаараа уг айлчлал нь Оросыг хориглох гэсэн барууны оролдого бүтэлгүйтэж буйг харуулж байгаа бол нөгөө талаараа Энэтхэгийн томоохон гүрнүүдтэй харилцах замаар олон туйлт дэлхийн дэг журмыг тогтоох амлалт биеллээ олоход тусалж байна.
1990-ээд оноос хойш Шинэ Дели барууны орнуудтай харилцаагаа сайжруулахыг урьтал болгож ирсэн. Тус улсын ихэнх элит барууны чиг баримжааг баримталдаг бөгөөд барууны зөөлөн хүч нь энэтхэгчүүдийн сонирхлыг татдаг. Гэсэн хэдий ч барууны орнууд Энэтхэг-Оросын харилцаанд гарч буй ахиц дэвшлийг үл тоомсорлож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд юу нөлөөлж байгааг хэтрүүлэн үнэлдэг аж. Үүний үр дүнд барууны хууль тогтоогчид Оросоос эрчим хүч худалдан авч буй Энэтхэгийг Москвагийн сан хөмрөгийг зузаатгаж байна гэж шүүмжилдэг билээ.
Улмаар Энэтхэгийн аж ахуйн нэгжүүдийн эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авахыг уриалаад байна.
Гэсэн хэдий ч Шинэ Делигийн үүднээс авч үзвэл, Энэтхэг улс олон улсын геополитикийн үйл явдал болон стратегийн бие даасан байдлын бодлогыг хэлэлцэн авч үздэггүй. Тус улс удаан хугацаанд төвийг сахисан, дотоодод ашигтай үйлдэл хийдгээрээ танигдсан юм. Тиймдээ ч Оростой харилцах харилцаа нь олон улсын гүүр болох амлалтад нь чухал гэж хэлж болно. Хамтын түншлэлээ нэмэгдүүлснээр Оросоос авах түүхий нефтийг боловсруулж баруунд худалдаалах боломж Энэтхэгт бий болохоос гадна цэргийн олон талт чадварыг нэмэгдүүлнэ. Тиймдээ ч өөрчлөлтийг үл харгалзан түншлэлийн ач холбогдлыг баталгаажуулахын тулд хамтын ажиллагааны шинэ чиглэлийг хайж байна.
Нэргүй 45 минутын өмнө 124.158.123.244
Моди ерөнхий сайд болохоосоо өмнө АНУ-д нэвтрэх хориотой байсан шиг санагдаж байна. Тэр нь Орост хандахын нэг үндэс болсон буй заа.
шар 2 цагийн өмнө 66.181.164.23
Хятад гэдэг лууны өөдөөс АНУ одоо энэтхэг гэдэг нохойг сайн тэжээж тэнхрүүлэх хэрэгтэй дээ тэгж байж хүчний тэнцвэр тогтоно
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.53
Мэдээллийг олон эх сурвалжаас авч харьцуулж байж бичих хэрэгтэй л дээ. Энэ тэнэг хүүхэн дандаа барууны нэг талын мэдээллийг гүүглээр орчуулж тавьж байх юм. Оросыг "барууны зах зээлээс арчигдсан" гэнэ үү??? Харин Орост хориг тавьж, Оросоос хямд хийн түлш авахгүй болсноор баруун европын орнууд эдийн засгийн ямар хямралд орчихоод байгааг энэ маанаг хүүхэн мэдэх ч үгүй дурсах ч үгүй.
зочин 2 цагийн өмнө 66.181.160.114
НОХОЙ долоо.. Одоо Трамп Энэтхэгт нэг ширүүхэн анхааруулга өгхөд л гөлөг болно
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.53
Энэтхэгийг а**с-ын өмнө бөхийнө гэж бодоо юу ккк. Тэнэг л байна даа