Эмэгтэй үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал дуусч, шилдгүүдийг тодруулах ёслол өнөөдөр/2025.02.03/ UG аренад боллоо. Уг арга хэмжээг Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл нээсэн юм.
Эхний шагнал буюу улирлын шилдэг “Зургаа дахь тоглогч”-оор багийн тоглогч М.Сэргэлэн тодорлоо. Тэрбээр ярихдаа “Эхний жилдээ энэхүү шагналыг гардан авсандаа баяртай байна. Энэ шагналыг авахад тусалсан багийн хамт олон болоод дасгалжуулагч нар, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигч гээд бүгдэд нь баярлалаа” гэлээ. Түүний хувьд дээд лигт 15 тоглолтод оролцож 8.5 оноо 3.3 самбар 1.9 оновчтой дамжуулалт дунджилж байна.
Дараагийн шагнал буюу улирлын “Амжилт нь ахисан тоглогч” шагналын эзнээр Омни Хүлэгүүд багийн тоглогч Т.Үлэмж тодров. Тэрбээр өнгөрсөн улиралд 2.7 оноо, 5.3 самбар, 0.8 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол энэ улиралд 15 тоглолтод 8.0 оноо, 7.4 самбар, 1.1 оновчтой дамжуулалт дунджилжээ. Шагнал авсныхаа дараа тэрбээр хэлсэн үгэндээ тэрбээр баг хамт олондоо болоод гэр бүлдээ мөн дасгалжуулагчдаа хандаж талархсанаа илэрхийллээ.
Харин 2024-25 оны улирлын “Шилдэг шинэ тоглогч”-оор АОДЭ М Винкс багийн залуу тоглогч Б. Гэрэлмаа тодорсон аж. Тэрбээр энэ улиралд 15 тоглолтод 9.6 оноо, 3.7 самбар, 2.8 оновчтой дамжуулалт дунджилж байгаа үзүүлэлтэй.
Оны “Шилдэг шинэ тоглогч” болсон Б.Гэрэлмаагийн хувьд шагнал авсан бусад тоглогчдодоо баяр хүргээд баг хамт олон, дасгалжуулагч хэцүү үед тусалж дэмждэг байсан гэр бүл найзууддаа баярлалаа гэв.
Тэгвэл улирлын “Шилдэг хамгаалан тоглогч” шагналын эзнээр Аравт багийн тоглогч Б.Өнөрзаяа тодорлоо. Тэрбээр энэ улиралд 15 тоглолтод 9.8 оноо, 4.2 самбар, 3.3 оновчтой дамжуулалт, 3.8 бөмбөг таслалт дунджилжээ. Шагнал гардан авсандаа түүний хувьд маш их баяртай байгаа нь нулимсаа барьж ядан хайртай дотны хүмүүс болоод багийн хамт олондоо талархлаа илэрхийлж буйгаас нь илхэн.
Эцэст нь “Улирлын үнэ цэнтэй тоглогч”-ийг тодруулсан. Энэ улирлын шилдгээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Ариунцэцэг шалгарлаа. Тэрбээр улиралд 18.6 оноо, 9.2 самбар дунджилж байгаа бөгөөд MVP шагналыг хоёр дахь удаагаа авч байгаа нь энэ.
Шагнал гардуулах үйл ажиллагаа дууссаны дараа сэтгүүлчид өгсөн ярилцлгандаа дараах зүйлсийг ярив.
Б.Ариунцэцэг: Би энэ шагналыг авах ёстой хүн мөн үү биш үү гэдэгтэй их эргэлздэг байсан. Хоёр дахь удаагаа авч байгаа минь тэр эргэлзээг үгүй хийлээ. Би энэ шагналыг авахын тулд маш их хөдөлмөрлөсөн мөн найз нөхөд, гэр бүлтэйгээ байх хугацаанаасаа татгалзаад зөвхөн сагсан бөмбөг гэдэг зүйлээр хичээллээд маш их золиос гаргасан болохоор энэ амжилтад хүрсэндээ баяртай байна. Бид энэ жил аварга авна гэдэгтэй итгэлтэй байна.
Wwww 2025-02-03 103.57.93.206
yun 1xbet be lzda naad logogoo arilgaach
Нэргүй 2025-02-03 202.131.234.123
эзнээ олоогүй тэнэсэн шагнал байна даа.
Амжилт 2025-02-03 103.57.93.74
Аварга болно гэдэг хэцүү ч нулимстай өдрүүдийг мартав.
Нэргүй 2025-02-03 103.168.34.19
ЭД НАР ЧИНЬ ЦАРАЙ МУУТЫН ТУЙЛ ЯЙЖИЙСАН ЮМНУУД БАЙДАГ ЮМ БАЙНА
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-03 202.9.40.255
Уих зг нам төр хулгайлж эзлсн х***а манж зулбасгуудыг устга.