НОСК ачааллаа дийлэхээ больж, нийслэл шинэ компани байгуулав уу?

НОСК ачааллаа дийлэхээ больж, нийслэл шинэ компани байгуулав уу?

НОСК ачааллаа дийлэхээ больж, нийслэл шинэ компани байгуулав уу?

Утааны сонсгол өнөөдөр /2025.02.03/ хоёрдох өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара агаарын бохирдлыг бууруулах хүрээнд нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажлын нэг болох орон сууцжуулалт, дэд төвүүдийн тухай асуудлыг хөндсөн. Тэрбээр "Хотын дарга яагаад ерөнхий хяналтын сонсголд оролцохгүй байгаа юм бэ. Надад хотын дахин төлөвлөлттэй холбоотойгоор хохирсон олон зуун иргэний өргөдөл, гомдол байна. Үүнд хариулт авмаар байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Харин түүний асуултад нийслэлийг төлөөлж Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хариулт өгсөн юм.  Тэрбээр "Нийслэл энэ жил 20 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тендерээ өнөө маргаашгүй зарлахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил бид Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн ажилд анхаарч байна. Мөн Ханын материалд үргэлжлүүлэн ажиллана. Хохирсон иргэдийн асуудал өмнө нь Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ дээр байдаг байсан. Гэсэн ч ачааллаа дийлэхээ больсон учраас “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийг нийслэл дээр сарын өмнө байгуулсан. Тус компани Нарантуяа гишүүний хэлсэн асуудлуудыг шийдвэрлээд явна. Мөн Ногоон нуур болон Шинэ яармаг дээр нийт 1548 айлын газрыг нийслэл худалдан авч байгаа. Үүн дээр мөн тус компани анхаарч ажиллана" гэсэн юм.

Тодруулбал, нийслэл бонд гаргаж Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвүүдэд нийт 20 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Хэрвээ 20 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулбал дахин 70 мянган айлын орон сууц барих газрыг чөлөөлөх боломжтой гэсэн тооцоо судалгаа хийгээд байгаа юм. Гэсэн ч тус ажлыг хариуцсан НОСК ачааллаа дийлэхээ больж, иргэдийн гомдол саналыг шийдвэрлэхийн тулд дахин шинэ компани байгуулсан аж.

УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ" ХХК-НИЙ ЗАХИРЛААР З.ТӨМӨРТӨМӨӨГ ТОМИЛЖЭЭ

Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг шинээр байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.

Энэхүү байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс /2025.01.07/ гаргаж, тамга тэмдгийг гардуулан өгсөн.

Харин НОСК-ийг 2015 оны наймдугаар сард байгуулж байсан бөгөөд нийслэлийн дэд төвүүд, суурьшлийн бүсийг хөгжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үүрэг бүхий байгууллага юм.

НОСК-ийн Үндсэн чиг үүрэг:

  • Газар, дэд бүтэц, орон сууцны зах зээл, өрхийн орлого, орон сууцны талаарх иж бүрэн судалгааг тогтмол явуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
  • Иргэд, олон нийтэд компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, орон сууцны талаарх нэгдсэн мэдээллийг хүргэх, сурталчлах, иргэдийг чадавхжуулах, сургах ажлыг зохион байгуулах;
  • Олон нийтийн байгууллагуудыг хөгжүүлэх, дэмжих, бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Оршин суугчдын санаачилсан газар дахин зохион байгуулах, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжих;
  • Нийслэлээс орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох талаар санал боловсруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлт, татаас, тусламж, урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
  • Орон сууцны төлөвлөлт, барилгажилтад байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, материалыг нэвтрүүлэх, барилгын салбарын дэвшилтэт технологийн мэдээлэлд үндэслэн барилгын өртгийг хямдруулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллах;
  • Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх ипотекийн зээлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ 175-380 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулжээ. Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байгаа юм байна.

Иргэдийн газрыг яг хэдэн төгрөгөөр үнэлж авч байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбаяраас тодруулахад, "Ерөнхийдөө газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон" гэх мэдээллийг өгсөн юм.

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДСАН 640 ОРЧИМ ИРГЭН ХОХИРСОН

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын явцад төсөл удааширч, иргэд орох оронгүй болсон асуудал нэлээд гарсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөд газраа өгч, байрных нь төсөл гацсаны улмаас орох оронгүй 10-аад жил болсон 24 өрхийн байрны асуудлыг нийслэлээс шийдвэрлэж өгчээ. Мөн Сүхбаатар дүүрэгт газраа чөлөөлөөд хохирч үлдсэн 75 өрх, Хан-Уул дүүрэгт 26 өрх байгаа аж. Энэ мэтчилэн газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг нийслэл хэрэгжүүлж байна.

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс тодруулснаар "Иргэдийн газрыг орон сууцаар солиход иргэд хохирох асуудал багагүй гардаг. Учир нь чөлөөлсөн газарт барилга барих зөвшөөрөл авсан компанийн төсөл удаашрах, царцах зэргээс үүдэж иргэд хохирч орон байргүй олон жил болох эрсдэл үүсдэг. Уг алдаа дутагдлыг засах, дахин давтахгүй байх үүднээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг сууцжуулах тухай хууль” баталсан. Газрыг чөлөөлөхдөө хуулийн дагуу бэлэн мөнгө эсвэл ашиглалтад орсон орон сууцад оруулах гэсэн зарчмын дагуу ажиллаж байгаа" гэв.

Чөлөөлсөн газрын 60 хувьд орон сууц, 40 хувьд ногоон байгууламж байхаар төлөвлөж байгаа юм байна. Мөн давхар дэд бүтцийг шийдэж өгөх гэнэ.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан 640 орчим иргэн хохирсон гэсэн судалгааг холбогдох газруудаас гаргажээ.

Тиймээс газраа чөлөөлсөн иргэдийг хохироохгүйн тулд дэд төвүүдээрээ дамжуулаад орон сууцжуулах бодлого барьж ажиллаж байгаа юм байна. Иргэдийн дийлэнх нь газраа бэлэн мөнгөөр солих сонирхолтой байдаг.

Гэхдээ цаашид Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор дараагийн ээлжийн айлуудын газрыг шууд орон сууцаар солихоор төлөвлөсөн байна.

Ямартай ч гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууц барих төслийг хэрэгжүүлэхдээ олон талын эх үүсвэрээс шийдэхээр төлөвлөжээ. Тухайлбал, гадаад, дотоодын бонд гаргах, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-04 66.181.189.57

төв замтай ойрхон бол. үйл ажиллагаа явуулах байр бариад ашиглах хэрхгтэй

Avatar

Нэргүй 2025-02-04 139.5.219.240

за зайлаа өлөн хулгайчуудын мөнгө идэх бас л нэг арга уу

Avatar

ххх 2025-02-04 202.9.46.86

ДАХИЖ ИЙМ ЛУЙВАР ЗАЛИЛАН ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. МӨРДӨЖ МӨШГӨӨД АЛХАМ БҮРИЙГ НЬ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ. ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. БИ ЛАВ ХАЛДСАН ТОХИОЛДОЛД НАСААР НЬ ЗАЛХААЖ БАЙГААД ШОРОНД СУУЛГАНА ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЗҮЙЛ ГАРГУУЛАХГҮЙ

Avatar

зочин 2025-02-04 103.71.100.83

төмөртөөмөө гэж хоосон толгойтод зориулж компани байгуулна гэж юу грэсэн үг вэ дэндүү байна шүү, наадах чинь дахиад л хулгайлна, тэгсэн дор НОСК-д нэг хэлтэс нэмж байгуулаад л болно ш дээ

Avatar

ххх 2025-02-04 202.9.46.86

ТӨМӨРТӨМӨӨ Г БҮГД АРД НИЙТЭЭРЭЭ НЯХАЛТ ХИЙВЭЛ ЯАСАН ЮМ

Avatar

иргэн 2025-02-04 202.9.46.32

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ ЦЭВЭР ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ, ХУЛГАЙ МӨН…… ТӨР ЗАСАГ ҮНИЙГ БОДИТ ХӨРСӨН ДЭЭР БУУЛГАХАД АНХААРАХ ЁСТОЙ. БОДИТ ҮНЭ 1М2 НЬ 2,5 САЯ БАЙГАА ШҮҮ…………..ИРГЭД ҮНИЙН ДАРАМТАНД БНА…..

Avatar

- Nartaid xsgyi CJN XT, \ dardag mexanikuig= lyibarchin ABTMAt JIN goojin; # # # 6 (yil ajilgaa yabyyldgyi) OC||||||? 2025-02-04 132.194.13.93

keni ? XT davragch zaxryy tejleet bus service,o/n, trambai achaalluin bys,

worker NAZIBAEM XOT baliar Bolgoj gyilagchnui 1-3 davxar BALIAraa XIISEEr, BZ -;

– yrdnuux ni TUGS.

Avatar

Нэргүй 2025-02-04 45.117.34.139

мань ТӨМӨРТӨМӨӨД мөнгө үнэртэж дээ, жинхэнэ төлгөн ЛУЙВАРЧИН даа

Avatar

bagsh 2025-02-04 202.9.46.32

суис төгссөн хоосон толгойт…………..

Avatar

Нэргүй 2025-02-04 203.98.76.30

Ene gazar ch ajil hiihee boliod udsan doo. Zahirlaar ni mergejliin hun taviachee. dandaa l ulstorchid ochood yu ch hiihgui yum !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж