"Монгол Улсын баг, тамирчдын ард төр засаг, гэр бүл, ард түмэн хамт зогсч байдаг"

"Монгол Улсын баг, тамирчдын ард төр засаг, гэр бүл, ард түмэн хамт зогсч байдаг"

"Монгол Улсын баг, тамирчдын ард төр засаг, гэр бүл, ард түмэн хамт зогсч байдаг"

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын /ССАЖЗ/-ын сайд Ч.Номин “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох – баг, тамирчдад Монгол Улсын далбааг гардуулж өглөө. БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын хөгжлийн сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ “Монголын баг тамирчид тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт гэсэн 4 спортын 7 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ бүрэн хангаад байна. Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол Улсын тамирчид кёрлингийн төрөлд анх удаа хүч үзэх гэж байгаа явдал юм. Та бүхэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, өөрсдийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитоор харуулахыг хүсье. Ямар ч үр дүн гарсан, та бүхэн эх орон, ард түмнийхээ бахархал хэвээр байх болно” гэж онцоллоо.

“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам нь 2025 оны 2-р сарын 7-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 34 орны 1,275 тамирчин 6 спортын 11 төрлөөр өрсөлдөж, 64 багц медалийн төлөө ур чадвараа сорих юм.

Монгол Улсын шигшээ багийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан ахалж, багийн ахлагчид Монгол Улсын төрийн далбааг ССАЖЗ-ын сайд Ч.Номин гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Э.АРИУНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж