Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй. Азаар өвлийн сар урт биш тулдаа л өнтэй, угаартаж, хордож нас бараагүйдээ уулга алдах шахам хаврыг угтдаг. Харин 2025 онд агаар бохирдлыг бууруулах гээд ч бардаггүй асуудлынхаа гаргалгааг олохоор иргэдийн санал дээр тулгуурлан нийтийн нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Мөн хяналтын сонсголын хоёр хугацаанд базаж дуусахгүй мэдээллийг гурван удаагийн хэлэлцүүлгээр албаныхан, иргэд, төрийн бус байгууллагынхан, мэргэжилтнүүдтэйгээ солилцсон. Гэвч хэлэлцүүлгүүд дуусаад л маргааш нь тэнгэр цэлмэнэ гэвэл үгүй.
Өнгөрсөн хугацаанд зарцуулсан зөвхөн агаарын бохирдол бууруулах ажлуудын мөнгөн дүнг базаж үзвэл тооны машин дээр 12 тэгтэй тоо гарч байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн утааны сонсголын нээлттэй хэлэлцүүлгээр албаныхны дурдсан статистик.
Иргэд утааг бууруулах төсөв санхүүжилтийн мэдээллийг дээрх шиг нээлттэй байдлаар авч байсан нь тун цөөн. Тиймээс утааны асуудлаарх гурав дахь удаагийн буюу “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон илтгэлүүдэд дурдсан төсвийн задаргааг нөхөн танилцуулж байна.
УТААГҮЙ ТҮЛШ БУЮУ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ҮЙЛДВЭРЛЭХЭД 1.4 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛААД БАЙНА
"Тавантолгой түлш" ХХК Монгол Улсын Засгийн газрын агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол болон Засгийн газрын 2018 оны "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Монгол" ХХК-иудад Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнийг ашиглан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай чиглэл 18 дугаар тэмдэглэлээр өгөгдсөний дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 23 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан байдаг.
Цар тахлын хугацаанд буюу 2019-2021 онд багагүй зөрчил дутагдал үүссэн бөгөөд тухайнд үед бараа материалын зардал, элэгдлийн зардал тусгаагүй зэрэг зөрчил гарсан талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа мэдээлсэн.
Харин 2022 оноос хэвийн үйл ажиллагаатай ажилласан тус компани 2018-2024 онд нийт 1.4 их наяд төгрөгийг шахмал түлш үйлдвэрлэлд зарцуулсан байна. Задалж үзвэл:
- Цалин, нийгмийн даатгалын шимтгэлд- 400.6 тэрбум,
- барьцалдуулагч- 321 тэрбум,
- мидлинг тээвэр- 226.3 тэрбум,
- ашиглалт, засвар сэлбэг, бусад- 139 тэрбум,
- эргэлтийн хөрөнгө- 117.3 тэрбум төгрөг зарцуулжээ.
ЦАХИЛГААНИЙН ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ БУСАД ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ 288 ТЭРБУМЫГ АШИГЛАСАН БАЙНА
Эрчим хүчний яамны түлшний бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэнгийн танилцуулснаар, Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд 2017-2019 онд дараах ажлуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь улсын төсөв бөгөөд нийт 86.4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн юм. Хийгдсэн эхний ажлын тухайд:
- 309 дэд өртөөний трансформаторын чадлыг 28.1 МВт-ын суурилагдсан чадлыг шинээр бий болгосон,
- Айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх төсөл /110 кВ-ын нэг ком дэд станц, 35 кВ-ын нэг ком дэд станц зэрэг/,
Хоёрдугаар ажил нь халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон. Тус төсөл 2017-2021 2021 онд хэрэгжсэн бөгөөд улсын төсвийн 43.5 тэрбум хөрөнгөөр нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажлыг хийсэн байна.
Гуравдугаарт, цахилгаан эрчим хүчний шөнийн шөнийн тарифын хөнгөлөлт. Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол, 2020 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хороолын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын дагуу хөнгөлөлт үзүүлжээ.
2017-2024 ОНД НИЙТ 340.4 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН БӨГӨӨД 275.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ГАРЧЭЭ
Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүд нэгээр тогтохгүй олон бий. Анх 1997 онд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг баталсан байдаг.
Утааны асуудлаарх гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлснээр, Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлээс харахад 2017-2024 онд нийт 340.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 275.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ.
Энэхүү гүйцэтгэлтэй холбоотой нийт хийсэн ажлууд болон төсвийн задаргааг салбарын сайд нь дэлгэрэнгүй танилцуулсан.
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ 2.3 ИХ НАЯДЫН 7 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Сангийн яамнаас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд улсын төсвөөс болон гадаадын зээл, тусламж санхүүжилтээр хэрэгжсэн, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан. Нийт зарцуулсан, тусгасан төсвийн мэдээллийг доорх зурагт задлан харууллаа.
Нэргүй 6 минутын өмнө 202.9.40.255
Зэвхий царилсн сэжгийн манж х***а зулбасгуудыг нам төр-с зовлгдн нь мэдрүүлж зайл2л. Гажиг шаарууд хүн биш.
Нэргүй 15 минутын өмнө 202.9.40.255
х***а манж хулгайч адгийн шаар хогуудыг зовлогдн нь мэдрүүлж далд ор2л.
mgl 2 цагийн өмнө 103.57.94.25
Ene ih mongoor 5cahilgaan stanc 100 myngan ailiin oron suuc barih baijee