G-Dragon бие даасан тоглолтоо хийхээр болжээ

G-Dragon бие даасан тоглолтоо хийхээр болжээ

G-Dragon бие даасан тоглолтоо хийхээр болжээ

"Kpop"-ийн нүүр царай G-Dragon өнгөрсөн Бямба гаригт хамтлагийн анд Taeyang-ийн тоглолтын үеэр олон жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх болсноо зарлаж шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Инчоны Ёнжон арлын "Inspire Arena"-д болсон Taeyang-ийн “2025 Tour The Light Year Encore” тоглолтод Bigbang хамтлагийн реппер G-Dragon, Daesung-тай нэгдэж гэнэтийн бэлэг барин гарч иржээ.

G-Dragon-ийн тоглолт хийх тухайг “Wings” бие даасан дуугаа дуулан тайзан дээр гарсан Daesung зарласан аж.

Тоглолт дууссаны дараа Daesung үзэгчидтэйгээ мэндчилж, удахгүй болох төлөвлөгөөний талаар цухуйлгав.

“Энэ жил маш олон гайхалтай зүйл тохиолдож байна. Taeyang-ийн тоглолт хоёрдугаар сард, G-Dragon-ийн тоглолт гуравдугаар сард болно. Тиймээс би ч бас удахгүй Солонгост анхны бие даасан тоглолтоо хийх байх. Хэрэв танд цаг зав, боломж байгаа бол ирж үзэхийг хүсэж байна” хэмээн тэрбээр хэлжээ. Түүний хэлсэн үг нь G-Dragon-ийн удаан хугацаанд хүлээж байсан тоглолтын төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулсан анхны тохиолдол юм.

Реппер G-Dragon 2017 онд “Act 3, M.O.T.T.E” дэлхийн аялан тоглолтоо хийснээс хойш бие даасан тоглолтоо хийгээгүй билээ.

Н.Наранбаяр

 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж