ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилж, цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Энэ талаар түүнээс тодруулахад "Шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүх маргааш /2025.02.04/ болно" гэсэн юм.
Өмнөх шүүх хурлаар прокуророос Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ХӨСҮТ-д нийлүүлэх, түүгээр эмчилгээ, оношилгоо хийх болсон шалтгаан нөхцөл нь Монгол Улсад коронавируст халдварт цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох шаардлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, сайд “ДУБ” ХХК-ийн дээрх компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын аппаратыг тус төвд шилжүүлж суурилуулсан байна.
Энэхүү хэлцэлд Д.Нямхүү нь оролцоогүй, харин Эрүүл мэндийн яам “ДУБ” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардал, өртөгт 400 сая төгрөгийг тус компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрчээ.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардлын төлбөрийг “ДУБ” ХХК-нд шилжүүлсэн нь цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн гэж үзэв.
Тодруулбал, Д.Нямхүү, Д.Бархүү нар шууд гэрээ байгуулж худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Д.Нямхүү нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн юм.
зочин 2025-02-03 103.71.100.83
хайр найргүй идсэн дээ хулгайчууд
Хотын уугуул иргэн 2025-02-03 66.181.178.19
Ганц Нямхүү ч биш байхаа. Цар тахлыг далимдуулж тэр үед Эрүүл мэндийн сайд байсан. "Саран ээж" Сарангэрэл, Шадар сайд Амарсайхан гээд урт жагсаалт гарна. Хүмүүсийн айдаг хүүдсийг далимдуулж амны маскийг 1 ш.-г 20.000 төгргөгөөр үнэлж шууд худалдан авч байсныг таслан зогсоосон биздээ. "Саран ээж" гэх нэртэй дуу хүртэл зохиосон байсныг хүмүүс санаж байгаа болов уу.
zochin 2025-02-03 76.130.42.82
Mash sain emch baisan.tamiin togoondoo chireed l oruulchihsan gej boddog.Tsagaadaasai gej husch bna.
Irgen 2025-02-03 66.181.161.166
ter yeiin saiduud ni yagaad ymar ch gemgyi yvaad bgaa yum bol.jinhen ideh shig bolsiishd.sarangerliin nuhuriinh ni kompani ter yedee hamgiin ih ashig olson
Нэргүй 2025-02-03 66.181.189.100
энэ нэг ковид далимдуулж идцэн сдааг хажууд нь байгаад идэж чадаагүй сдакууд нь чангаагаад байна гэж ойлгов… зөвүү?
Нэргүй 2025-02-03 158.59.146.30
ene hun erduu l aula hiisen emch hun shd, ene hun gargasan shiidveruudiig heregjuulj ajillasan, getel erh barigchid, shiidver gargagchid ene dunig roligt garage geed uzchih yumaa,
Зочин 2025-02-03 66.181.190.24
Үрийн шингэнээс нь хүртэл ковид илэрч байна гээд иргэдийн айдсаар тоглох шиг болж байсан даа, новшийн хулгайч.
Нэргүй 2025-02-03 178.174.229.45
ENE MUU BUZARIIN LUIVARCHING 25 JILEER SHOROND HIIH HTEI
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-03 66.181.178.123
Энэ муу Нямхүү Корона вирус дэгдээд ид бужигнаж сандарч байх тэр хүнд хэцүү цагт мэргэжлийн эмнэлгийг удирдаж, хүн ардынхаа эрүү мэнд, амь насны төлөө чадах ядахаараа л зүтгэснийг монголчууд бүгд мэднэ дээ?!! Тэвдсэн, бачимдсан цагт алдаа эндэгдэл гаргасан бол хорон санаагаар биш, санамсаргүй л алдсан байх??? Тэрийг заавал ингэж хатуурхаад яах нь вэ дээ?! Ямар хувьдаа мөнгө аваад идчихсэн биш?!!
Нэргүй 2025-02-03 139.5.217.152
ANUSDI80955877
Zochin 2025-02-03 202.126.88.112
Zailuulaachh haha