Ч.Цэрэнпилжээд “Итгэл бэлэглэе”

Ч.Цэрэнпилжээд “Итгэл бэлэглэе”

Ч.Цэрэнпилжээд “Итгэл бэлэглэе”

Бидний анд найз Ч.Цэрэнпилжээ хүнд хэлбэрийн тархины хорт хавдартай гэсэн онош сонслоо. Хийж, бүтээх цэл залуухан насандаа ийнхүү хүнд өвчнөөр шаналж буй найз минь Монгол Улсдаа эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонссон тул яаралтай Энэтхэг улсыг зориод байна. Түүний Энэтхэгт хийлгэх мэс ажилбарт 300 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа тул анд нөхөд, нутаг ус, ажлын хамт олон нь хамтран “Итгэл бэлэглэе” хандивын тоглолтыг энэ пүрэв гарагт “UB Palace”-ийн концертын их танхимд зохион байгуулахаар боллоо.

Ч.Цэрэнпилжээ нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг төрийн албан хаагч юм.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийн оюун ухаан, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж яваа залуухан төрийн албан хаагчид, энхрий хоёр үрийн сайн аавд, эгэл жирийн монгол айлын нэгэн өрхийн тэргүүнд итгэл бэлэглэж, хандивын гараа сунгаж, нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач хэмээн түмэн олноосоо хандив хүсэж байна.

Хандивын данс: 5006336085   / Эхнэр Ганжаргал/

Холбогдох утас: 89113853, 99285558

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж