“Түлшинд ээж, дүү хоёр маань амиа алдсан, хариуцлагыг тэр хүлээх ёстой”

“Түлшинд ээж, дүү хоёр маань амиа алдсан, хариуцлагыг тэр хүлээх ёстой”

“Түлшинд ээж, дүү хоёр маань амиа алдсан, хариуцлагыг тэр хүлээх ёстой”

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2025.02.03/ агаарын бохирдлыг бууруулах хүрээнд  хэрэгжүүлж буй ажлын талаарх нээлттэй сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Сонсголд тал, талын төлөөлөл оролцож буй. Бид энэ удаад сайжруулсан түлшинд хордон гэр бүлийн хоёр хүнээ алдсан Ц.Ариунзаяагаас дараах тодруулгыг хийлээ.


-Та сонсголд ямар санал илэрхийлэхээр ирэв. Үр дүнг хэрхэн харж байна вэ. Гэр бүлийн хоёр хүн нь угаарын хийнд хордож амь насаа алдсан байна. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сонсголоос би үр дүн олж харахгүй байна.  Сайжруулсан түлш анх 2019 онд хэрэглээнд нэвтэрхэд манай ээж, дүү, хүргэн дүү гурав угаартсан. Угаартсан өдрөө буюу 2019 оны аравдугаар сарын 6-7-нд  шилжих шөнө бага дүү маань нас барсан. Хүргэн дүү маань ухаангүй байсан.  Ээж маань амьдрах 5-хан хувийн магадлалтай гэдэг оноштойгоор Хордлогын төвд ирсэн.

Бид нэг хэсэгтээ ажил явдал, нөгөө талдаа эмнэлэг гээд ухаангүй шахам байхад энэ талын мэдээлэл гаргаж задруулах юм бол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна, цаашлах юм бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн.

Задлан шинжилгээгээр дүүг угаарын хийн хордлогоор өнгөрсөн гэдэг дүгнэлт гарсан.  Ээж маань угаарын хийн хордлогоор тархины үхэлд орсон байсан. Тухайн үедээ эмч нар таjхины үхэл гэж бидэнд хэлээгүй. Хоёр жилийн дараа бид MR зургийг нь өөр эмнэлэгт үзүүлж байж, тархины үхэлд орсон гэдгийг нь мэдсэн.  Сайжруулсан түлшинд хордсоноосоо хойш нэг ч удаа ухаан ороогүй, нэг л удаа нүдээ нээсэн. Хэнийг ч таньдаггүй, идэж чаддаггүй, бие засаж чаддаггүй, ургамал шиг 4 жил гаруйн хугацаанд хэвтэрт байж байгаад өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд нас барсан. Манай ээжийг өвчний улмаас нас барсан гэдэг дүгнэлт гаргасан. Энэнд би гомдолтой байгаа. Угаарын хийн хордлогын улмаас нас барсан хүн шүү дээ.

Угаарын хийнд хордсон хүргэн дүү маань ажил хийх боломжгүй, группэд байдаг. Тархинд нь ямар нэг юм үлдсэн. эмчилгээ байнга хийлгэдэг. Таван жилийн эмчилгээний зардал, огт юу ч идэж чадахгүй гуурсаар нь уураг витамин хийхээс эхлээд эмчилгээний зардал зөндөө гарч байсан. Бүхэл бүтэн нэг айл сүйрээд нэг айл давхар асаргааны нэг  хүнтэй ажил хөдөлмөр хийх боломжгүйгээр амьдарч байсан. Бид иймэрхүү байдлаар таван жилийг өнгөрөөсөн.

Бид тухайн хугацаанд зүгээр суугаагүй. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын захирагч нарт хандаж байсан.

Би ээжийгээ жилдээ хоёр удаа эмнэлэгт хэвтүүлж, асруулдаг байя гэдэг өргөдлийг гаргаж байхад зөвшөөрөөгүй. Бусад нь хүлээж аваагүй. Ерөнхий сайдын зөвлөх билүү шүүхийн дагуу ханд гэсэн. Шүүхэд хоёр удаа өргөдөл гаргасан ч материал дутуу гэдгээр буцааж байсан.

Бид нарыг сонсдоггүй, хүлээж авдаггүй юм байна гэдэг үүднээс энэ газраас хариулт авч магадгүй гэдэг зорилгоор өнөөдрийн сонсголд оролцсон. Өнөөдөр ч сайжруулсан түлшинд хордон хүн үхэж байна.

Ээжийг эмнэлэгт байхад өдөр бүр угаарын хийнд хордон 1-2 хүн нас барж ирж байсан. Манай ээж эхэлж 14 хоног хэвтээд цаашлаад хоёр сар эмнэлгээр явж байсан. Өдөр болгон угаарын хийн хордлогоор 1-2 хүн үхэж байсан гэдэг бол маш их тоо. Тухайн үеийн мэргэжилтэн, дарга, цэрэг нийлсэн 40 гаруй хүн  “Жилдээ 40-50 хүн угаарын хийн хордлогоор нас бардаг. Бараг хэвийн үзэгдэл” гэх агуулгатай юм ярьсан. Түүнд нь би гомдолтой байдаг.

Тухайн үед сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ шуудай дээр нь “Бүх төрлийн зууханд түлж болно” гэдэг бичигтэйгээр худалдаалж байсан шүү дээ.

-Сайжруулсан түлшинд иргэд хордож амь насаа алдахад “Зуух нь стандарт хангаагүй эсвэл яндан нь стандарт хангаагүй гэх юм уу. Өрхөө битүүлсэн байсан гэдэг дүгнэлт гаргаж ирсэн. Танай хувьд ямар дүгнэлт гарч байсан бэ?

-Манайх байшинд байсан, ханан пийшинтэй. Дүгнэлт нь яндангийн хаалтаа хаасан байсан гэж гарсан. Гэхдээ намар болоод галлагаа эхэлж байсан тул яндангаа хөөлсөн байсан. Байшин баригдаад хоёр жил л болж байсан. Зуух яндан бүх юм шинээрээ байсан.

Гэр бүлийнхэн маань угаартсаны дараа мэргэжилтнүүд ирээд “Яндангийнх нь сувагнаас дээж авна гээд шууд л түлээнийх нь сүхийг барьж аваад зуух, янданг нь эвдээд эхэлсэн.

Тэр зургаа авчихаад ийм байсан учраас угаартсан гэдэг мэдээллийг Мэдээ.mn  билүү Шуурхай мn дээр мэдээлэл гаргасан байсан. Тэрэнд би гомдолтой байсан учраас залруулга гарга гээд өргөдөл өгсөн. Залруулга гаргасан ч эхнийх нь мэдэээллийг л хүмүүс уншсан. Хүнийг үхсэн хойно нь ч гэсэн тэгж хэлж болохгүй байсан гэж боддог.

-Монголчууд гэрт, байшинд ч байсан галлагаагаа хийгээд ирсэн ард түмэн. Гэтэл сайжруулсан түлш нэвтрүүлсэн цаг үеэс иргэд галлагаагаа буруу хийж байна. Яндан зуухны битүүмжлэл нь алдагдсан байсан гэдэг зүйл ярьж байгаатай та санал нийлэх үү?  

-Манай ээж малчин айлын хүүхэд. Аргалаас эхлээд түлш бүх л төрлийн түлш түлж ирсэн. Манай ээж яндангийн хаалтаа байнга хөдөлгөөд байдаг хүн байгаагүй. Спортын хүн байсан.

Байшингаа бариад өмнөх жилүүдэд нь зүгээр амьдарсан. Бүх юм хэвийн байхад танай буруу гээд тухайн хүн рүү, эсвэл нас барсан хүн үг хэлж чадах биш гэдэг байдлаар хандаж ирсэнд гомдолтой байгаа.

-Төр засгийн зүгээс сэтгэл санааын хохирол барагдуулах ажил хийсэн үү?

-2019 онд дүүгийн ажил явдлын мөнгийг улсаас даасан, 10 сая төгрөг болж байсан. Манай ээж Цэргийн госпиталд маш хүчтэй эм тариа хэрэглэдэг байсан учраас төлбөр нь 8 сая төгрөг гарсан байсан. Тэрийг улс өгсөн. Тэрнээс хойш маш олон өргөдөл гаргасан, нэгийг нь ч шийдэж өгөөгүй. Ээж маань бие засаж чаддаггүй байсан учраас дулаахан байранд байвал дээр юм гэж бодоод бид улсаас өгдөг орон сууцанд ээжийг маань хамруулаад өгөөч мөнгийг төлье гэж хэлсэн ч шийдэж өгөөгүй. Нийт  15, 16 өргөдөл өгсөн, архивт хадгалагддаг бол Төрийн ордонд манай дүү болон миний бичсэн өргөдөл байгаа л байх.

-Танд одоо ямар санал байна вэ. Хэн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа вэ?  

-“Сайжруулсан шахмал түлш маш сайн түлш” гэдэг сурталчилгаатайгаар хэрэглээнд нэвтрүүлж байсан. Гэвч энэ бүх асуудал сайжруулсан түлш гарснаас хойш бий болсон асуудал. Үүнд төр засаг  хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.Тухайн үед  энэ түлшний үйлдвэрийг хэн байгуулсан юм, түлшийг хэн норм, стандартын дагуу гэж баталсан юм. Хэн судалгаа шинжилгээг нь хийсэн юм. Энэ бүхэн шат дараалалтай.

Тухайн үед Ерөнхий сайд байсан, одоогийн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшийг маш сайн гэж магтаж байхыг би сонссон. Тэрний дараа сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үйлдвэр ч байгууллаа гэж бахархаж байсан.

Хүн болгон тэр хүнээр үнэхээр бахархаж байсан, тэрний ард хэчнээн хүн үхэж байсан бэ. Тийм олон амиар бахархал ирэх юм уу. Тийм бизд ээ. Энэ хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Хариуцлага нэхэх бол ордон дотроос л нэхнэ гэж бодож би энэ сонсголд ирсэн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 минутын өмнө 202.126.88.200

Урьд нь түүхий нүүрс түлээд хүмүүс угаартаж нас барж байгаагүй байх.

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 66.181.160.47

Угаартах өөрсдийн чинь арчааны асуудал

Avatar

Нэргүй 2 минутын өмнө 66.181.188.220

Гуц п**а,,,,,

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 59.153.115.85

Галлахдаа яндангийнхаа хаалтыг хаачихаад эсвэл өрхөө бүзтэчихээд угаартана, шүүхэд өргөдөл гаргахаараа материалыг нь дутуу бүрдүүлээд өгчихдөг гэнэ. Үгүй ээ ингэхэд хэний өмнөөс амьдарцгаагаад байнаа???

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.188.220

Гуцаад бай,,,,,, п**а,,,,,төр иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах ёстой юмаа,,,,,дебыль ээ,,,,,,

Avatar

Нэргүй 44 минутын өмнө 66.181.189.162

Ядуус хууль бусаар айлуудын орон сууцаар орж хулгай хийгээд байна. Ийм олон ажилгүй гэр хорооллынхон өглөө ажилтай юм шиг автобусанд сууж, бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар явдаг. Мөн айлууд хажуу айлыгаа ухдаг. Дэлхийд гэмт хэргийн тоогоор Монгол улс тэргүүлж байна. Монгол цагдаа нар орон сууцны хулгайг муу илчилдэг.

Avatar

Нэргүй 60 минутын өмнө 81.171.74.38

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж, татвар төлөгчдийн 2 их наяд төгрөгийг идэж уусан У.Хүрэлсүх болон түүний тавиулууд, шимэгчид хариуцлагаа үүрэх ёстой.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Ариунзаяа гэхээр л Жасрай дарга нэж бөйсны удмын, сайд даргын албанаас салдаггүй, сарлагийн үнээ шиг савагаа унжуулсан авгайг гэж бодлоо !

Avatar

Зочин 2 цагийн өмнө 64.119.29.46

Энэ хүүхэн зөв л юм ярьсан бна даа ер нь шахмал түлш анхнаасаа буруу бсан шүү дээ тэр еийн хүмүүс хариуцлага хүлээх естой шүү

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 173.255.250.199

Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж