Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ

Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ

Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл Олон улсын Прокуроруудын холбооноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор сонгогдсонтой холбогдуулан Олон улсын Прокуроруудын холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад Олон улсын Прокуроруудын холбооны талаас Ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер болон ерөнхий зөвлөх Шеназ Музаффер нар оролцов.

Олон улсын Прокуроруудын холбоо (IAP) нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага юм.

Олон улсын Прокуроруудын холбооны зүгээс Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн бага хурал нь бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэн уг бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээрх уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг 2025 оны зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахын хамт Олон улсын Прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-02-03 122.201.23.84

Хэлмэгдүүлэгсэд чуулах нь

Avatar

Нэргүй 2025-02-03 202.131.234.123

хахуулчин хог шаарын дунд ирж бузартаж байхаар гадааддаа байж бай хуульчидаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж