Австрали: 6 сарын турш орох хэмжээний бороо 3 өдөрт оржээ

Австрали: 6 сарын турш орох хэмжээний бороо 3 өдөрт оржээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Австрали: 6 сарын турш орох хэмжээний бороо 3 өдөрт оржээ

Австралийн Квинсленд мужид Бямба гаригаас хойш үргэлжлэн орсон борооны улмаас үерийн аюул нүүрлээд байна. Энэ хугацаанд хур тунадасны хэмжээ 1.3 метр хүрсэн учир олон хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Австралийн Цаг уурын товчооноос мэдээлснээр гурван өдрийн дотор зургаан сарын хугацаанд ордогтой тэнцэх их хэмжээний бороо оржээ.

Үерийн улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд байшингууд тог цахилгаангүй болж, томоохон хурдны замууд эвдэрч урсав. Хур тунадас цаашид ч үргэлжлэн орж, 2000 орчим байшин усанд автах төлөвтэй байгааг албаныхан анхаарууллаа. Мужийн өмнөд хэсгээс 1673 км зайд орших Брюс хурдны зам хамгийн их эвдэрч гэмтсэн нь аврах ажиллагаанд саад учруулж байна.

Квинсленд мужийн Таунсвилл, Ингам, Кардвелл хотын оршин суугчид хамгийн их хохирол амсаад байна. Эдгээр хотын 400 орчим хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна. Ингам хотын Херберт голын усны түвшин нэмэгдэж үерлэвэл сүүлийн 60 жилд байгаагүй аюул нүүрлэх ажээ. Гол усны түвшин нэмэгдэхийг дагалдаад иргэд матраас болгоомжлох шаардлагатай болжээ.

Халуун орны бүсэд оршдог хойд Квинсленд муж нь циклон шуурга, үерт өртөмтгий байдаг. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад ойр ойрхон хүчтэй бороо орох нөхцөл улам ихээр бүрдэх болсныг эрдэмтэд анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.151

queensland tednii hamag tom nuursnii orduud baidag muj. nuursnii une usuh n dee.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.170

нүүрсний уурхайнууд нь усанд автахаар Монголд ашигтай болдог

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.46

нүүрсний уурхай хаагдвал оросууд баярлах байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж