"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид

Хуучирсан мэдээ: 2025.02.03-нд нийтлэгдсэн

"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид

"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид
Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс эхнээсээ албан тушаалд томилогдож эхэллээ. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордонг, төлөөлөгч Л.Ариунтуяаг Соёлын төв өргөөг даргалахаар болжээ. Тэдний хувьд өмнө нь нийслэлийн харьяа байгууллага, агентлаг даргалж байсан туршлагатай. Харин энэ удаа бууриа сэлгэсэн байна. Ү.Оюунзулын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан бол Л.Ариунтуяагийн хувьд өмнө нь Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нь Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч юм. Түүний хувьд их сургуулиа төгсөөд шууд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж эхэлсэн нэгэн гэдэг.
Харин НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд "Орхон" Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрхзүйчээр бакалавр, МУИС-д магистраа хамгаалсан байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх 1996 онд МАХН-д  элсч улс төрд хөл тавьсан түүхтэй. Намд элсээд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн даргаар 2002-2014 он хүртэл ажилласан бөгөөд улс төрийн ажлыг анхан шатнаас нь хийж ирсэн" тухайгаа дурдсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар нэг сарын өмнө НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөнийг Монголын хөрөнгийн бирж ХК-ийн захирлаар томилсон юм. Энэ мэт иргэдийнхээ дуу хоолой болж, асуудлыг шийхээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид эхнээсээ "шагнал" хүртэж, давхар дээл өмсч эхэлсэн нь олны шүүмжлэл дагуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж