"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид

"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид

"Давхар дээл"-тэй НИТХ-ын төлөөлөгчид
Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс эхнээсээ албан тушаалд томилогдож эхэллээ. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордонг, төлөөлөгч Л.Ариунтуяаг Соёлын төв өргөөг даргалахаар болжээ. Тэдний хувьд өмнө нь нийслэлийн харьяа байгууллага, агентлаг даргалж байсан туршлагатай. Харин энэ удаа бууриа сэлгэсэн байна. Ү.Оюунзулын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан бол Л.Ариунтуяагийн хувьд өмнө нь Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нь Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч юм. Түүний хувьд их сургуулиа төгсөөд шууд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж эхэлсэн нэгэн гэдэг.
Харин НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд "Орхон" Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрхзүйчээр бакалавр, МУИС-д магистраа хамгаалсан байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх 1996 онд МАХН-д  элсч улс төрд хөл тавьсан түүхтэй. Намд элсээд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн даргаар 2002-2014 он хүртэл ажилласан бөгөөд улс төрийн ажлыг анхан шатнаас нь хийж ирсэн" тухайгаа дурдсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар нэг сарын өмнө НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөнийг Монголын хөрөнгийн бирж ХК-ийн захирлаар томилсон юм. Энэ мэт иргэдийнхээ дуу хоолой болж, асуудлыг шийхээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид эхнээсээ "шагнал" хүртэж, давхар дээл өмсч эхэлсэн нь олны шүүмжлэл дагуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-02-03 103.71.100.83

чадваргүй хогнууд

Avatar

БЗД-ийн иргэн 2025-02-03 147.188.245.184

Энэ Оюунзул гэж сэтгэлгүй ур чадваргүй хүүхнийг яах гээд дандаа ТӨҮГ-ын даргаар тавьдаг юм бэ?

Avatar

Ц 2025-02-03 66.181.181.110

самрагчид зайл222

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

!!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Төрийн албан хаагч 2025-02-03 202.179.15.114

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

38 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.

/Энэ хэсгийн тайлбарыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

Avatar

Zochin 2025-02-03 59.153.115.132

Ямарч ажил хийж чаддаггүй хүнд албан тушаал өгөөд бхын яаж хөгжихийн цүнх барьж бие үнэлж л чвж бна зайлуул

Avatar

Хрь 2025-02-03 66.181.179.171

Сонгуулиа өгчихсөн бол ийм авгай нараар зарга шүүлгэхгүй байлаа яая гэхэв хохино гэе

Avatar

Зочин 2025-02-03 59.153.113.19

Бусдын хүндэтгэн үгийг сонсож, харьцаж чаддаггүй Оюунзулаар яадаг байнаа.

Avatar

зочин 2025-02-03 66.181.187.51

Их сургуулиа төгсөөд шууд намын байгууллагад орнр гэдэг чинь Цүнх баригчаас ажлын гараагаа эхэлсэн гэсэн үг .
Тэгэхээр ийм цүнх баригч нараас болж улсын хөгжиил байхгүй болсон.
МУ цүнх баригч нараа төрөөс зайлуулж байж хөгжинө.

Avatar

Нэргүй 2025-02-03 139.5.217.152

SEXSEER VANXANDI80955877ANUSN

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Их сургууль төгсөөд л шууд МАН-д элссэн гэдэг чинь улс төрийн мэдрэмж их муутай, санхүүгийн мэдрэмжтэй, мөн гөний үнэрт их сайн, цүнх баригчийн сонирхолтойг л илэр хийлж бна, тиймдээ ч өдий зэрэгтэй албанд явж бна доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж