Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Газын зурвасын асуудлыг хэлэлцэхээр Ням гаригт Вашингтоныг зорьлоо. Энэхүү уулзалт нь Трампийн хувьд Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш гадаадын удирдагчтай уулзаж буй анхны тохиолдол болж байна. Нетаньяхугийн нэрлэснээр бат бэх нөхөрлөлийн баталгаа болсон уг улзалтыг Мягмар гаригт товложээ.
Израиль, Хамасын талууд өнгөрсөн сард гурван үе шаттай гал зогсоох хэлэлцээрийг эцэслэн баталсан билээ. Энэхүү хэлэлцээрийн хоёр дахь үе шат Израилийн удирдагчид Трампийн Ойрхи Дорнод дахь төлөөлөгч Стив Виткоффтой уулзсанаар өнөөдрөөс /2025.02.03/ эхэлж байна.
Айлчлалынхаа талаар Нетаньяху цахим хуудсандаа "Бид Израиль болон бүс нутагт тулгараад буй чухал, ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд, Хамасыг ялах, барьцаалагдсан бүх хүнийг суллах, Ираны терроризмын тэнхлэгийн эсрэг арга хэмжээ авах багтана. Өнөөг хүртэл гаргасан шийдвэрүүд Ойрхи Дорнодын дүр төрхийг хэдийнэ өөрчилсөн. Бидний шийдвэр болон цэргүүдийн зүрх зориг газрын зургийг дахин зурсан. Ерөнхийлөгч Трамптай ойр ажилласнаар бид газрын зургийг улам сайнаар дахин зурж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Нэргүй 52 минутын өмнө 78.246.36.242
Зарим хүн яагаад иваны …… г долоодог бна аа.Монгол улс оросуудын дарамт дээрэнгүй байдалд хаалт боолт дор хөгжих гэж тэмцээд хамаг чухал том төсөл бүтээн байгуулалтыг хойд хөрш зогсоож өөрсдөөсөө дээш гаргахгүй биe даалгасугай бхад чичрээд долоогоод бхюм аа.Орос задарч манайх олон улстай хиллэх маш сонголт гарч ирэхээр бхад
Зочин 2 цагийн өмнө 66.181.185.220
No war-ийхан хаана байна. газрын зураг шинээр зураад эхэлсэн байгаа биз дээ энэ 2 мал
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.220
Чиний бөгспутины зурсан газрын зураг гэж байна уу,,,,гях,,,гяхх,,,,гяхх,,,,,,,,финланд натод элсчихсэн,,,армен приденистер абхаз гүрж сирээс хөөгдчихсөн юм бишүү,,,дебыль ээ,,
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.162
Наалдах нь ээ.