"Монгол адуу замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг"

"Монгол адуу замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг"

"Монгол адуу замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг"

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос хаврын уралдааны талаар өнөөдөр /2025.02.03/ мэдээлэл хийлээ.


Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-Манай холбооны зүгээс монгол морио уядаг уяачдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хавар монгол мориороо уралддаг өв уламжлал байсан. Харин эрлийз монголоор нь сайн ялгах шаардлагатай байгаа юм. Тэгэхээр эрлийз монгол адууг ил тод бүртгэлжүүлж улмаар мэдээллийн сан үүсгэх хэрэгтэй байна.

Наадам болгон дээр сэрвээ хэмждэг ч энэ дандаа маргаан дагуулдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2022 онд шинэчлэн баталсан. 2022 оноос хойш Үндэсний их баяр наадамд нэг ч монгол адуу түрүүлээгүй

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд Монгол үйлдвэрийн адууны удмын санг хамгаалах цогц төлөвлөгөөг Засгийн газар баталж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Засгийн газар энэ ажлаа хийхгүй байна.

Бидний зүгээс холбогдох газруудад үе шаттай асуудлаа тавьж ирсэн. Өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэхгүй байна. Одоогийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ажлын хэсэг байгуулж, энэ хавартаа багтааж монгол үйлдвэрийн адууны стандартыг шинэчилж баяр наадмын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан монгол адуу уралдах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Засгийн газар болон холбогдох газрууд нь хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг хүсч шаардаж байна” гэлээ.

Тэрбээр, монгол адуу болон эрлийз адуу унаж уралдахад уралдаанч хүүхдэд гарах эрсдэл нь өөр өөр байдаг.

Тухайлбал монгол адуу эрсдэл учрахад газрын гадаргуу, замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг. Эрлийз адуу бол тэгш зам дээр уралддаг замын бартааг мэдэрдэггүй мөн гарааны хурд маш өндөр байдаг тиймээс хүүхэд гараан дээр унаж бэртэх асуудал их гардаг.

Тиймээс Үндэсний их баяр наадамд эрлийз монгол адууг хамт уралдуулж болохгүй. Манай зарим уяачид эрлийз насанд эрлийз морио уралдуулчхаад монгол морины уралдаанд бас давхар уралдуулаад байдаг. Тиймээс дээр хэлсэн хууль тогтоомжоо хэрэгжүүлмээр байна гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.184.61

ХУУХДИЙН АМЬ НАСААР ТОГЛОЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛИОЧЭЭ МЭРГЭЖЛИЙН МОРЬ УНАДАГ УНААЧТАЙ БОЛЖ МОРИО УРАЛДУУЛЖ БАЙГААЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-02-03 139.5.217.154

Хүссэн хүсээгүй бид монгол адууныхаа үндсэн шинжийг хадгалан хурд хүчийг нь бие галбирыг нь дэлхийн шилдэг үүлдрийн адууны хэмжээнд хүргэхийн тулд сайжруулах шаардлагатай нь амьдарлаар нотлогдож байна.Уралдах морьд,хонь мал хариулах харахдаа унадаг морьд, холын замд аян жинд унадаг морьд, бага насны хүүхэд морь унаж сургахад ачтай номхон морьд г.м нэг айлын адууны морьд ялгаатай. Иймд уралдах морьдыг хэрэгцээний нь дагуу эрлийзжүүлж сайжруулах нь зөв.Уралдахад монгол э****з гэж ялгах нь буруу

Avatar

Нэргүй 2025-02-03 202.131.225.242

Адуу гэдэг чинь ухаан юм. Суурь адуун дунд өлгийтэй хүүхэд тавихад гишгэдэггүй л гэж хууцчуул ярьдагсан. Хол газар морьтай явахад өдөр нь жоохон хашигнаад алхаа гишгээ нь эвлэж өгөхгүй байсан адуу орой харуй бүрий болоод ирэх үест хүзүү сунгаад хоёр чихээ солбилзуулаад гуухайтал хатирдагсан. Монгол морь монгол эр хүн хоёр өөрсдөөсөө өөр амьтан хүнгүй мэт хөгөлгөр хангайн зэвэргэн шөнө хоёр биесдээ найдах мэт зэгээн чулууг хагартал цээлийн усыг цалгитал хатируулах мөн ч сайхан даа.

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Үндэсний морин уралдааны холбоо гэж нэг нэрнээс цааш гүй, юу ч хийдэггүй, нэг ч уралдаан зохион байгуулж үзээг үй хэдэн юм бас хэрүүл хийх санаатай ч бараг чаддаггүй юмдоо ! Одоо бас чоно борооноор гэгчээр уяачдын араас ёворч үзэж бн оо !
Хавар уралдана тэхдээ монгол мориор гэнээ, одоо урал даад байгаа морьд чинь цөм л үүлдэр угсаагий нь сайжруулсан л монгол адуу ш дээ !

Avatar

ард түмэн 2025-02-03 202.21.125.66

ЯРИА ОЙЛГООД ХАРИУЛТ ӨГЧ э****з БИШ МОНГОЛ ГЭДЭГ МАНАЙ МОНГОЛ АДУУ ГЭЖ ХЭЛЧЭЭЧ, ИЙМ ЭЛИЙ НӨХДҮҮД ХЭНИЙ ТАВИУЛУУД ЮМ БОЛОО.

Avatar

Нэргүй 2025-02-03 59.153.115.83

өөрөө морио жна ац минь

Avatar

Нэргүй 2025-02-03 202.5.202.130

Чи өөрөө гүйж уралд

Avatar

Зочин 2025-02-03 66.181.190.150

Донтчихсон галзуу новшнууд юу ч гэж худлаа ярина шүү. Галзуурлаа болио донтонгууд минь. Цэвэр монгол морь уралдуулж харагдаач

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.188.220

Адуунаас долоон дор,,,,,ийи пяздаануудбайх юмдаа,,,,

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Чихчимсэн хошного шиг нүүртэй, энэ нэг хачин амьтан хааяа ингэж нэг өс хонзонгоо тайлах аяддаг юм доо !

Avatar

Монгол 2025-02-03 93.23.17.218

Төрийн наадамдаа хүртэл э****з морь уралдуулж байдаг тэгээд монгол морь гэх шиг удахгүй монгол морьгүй болно доо хөөрхий наад э****з адуугаа одоо боль

Avatar

Зочин 2025-02-03 66.181.185.220

зайлаа

Avatar

Нэргүй 2025-02-03 59.153.115.11

Малтай ижил сэтгэхүйтэй малан бомбо чинь харин хуцна биз. Малыг бид амьдрахын тул хэрэгтэй үедээ алж идээд уналга хэрэгцээндээ ашигладаг шүү. ухаантай гэж байхгүй моринд өшиглүүлээд зэрэмдэг болсон хүмүүс их шүү.

Avatar

Нэргүй 2025-02-03 43.228.129.131

Тэр ч байтугай сайн сургасан монгол морь эзэнээ унахад холдохгүй зогсож байдаг

Avatar

жаэ 2025-02-03 66.181.191.18

Сүүлийн үеп гарч ирсэн Алдарт уячид бүгд хулхи гарууд шүү. Дандаа э****з мориор түрүү авсан. Морин уячдын холбоо болон ерөнхийлөгч бусад албадууд нь нүдэн балай чихэн дүлий ичихч ч нүүргүй шагналыг нь өгч бдг.Энэ хахир хүйтэнд сайн дураараа би морь унамаар бн гэсэн эрүүл ухаантай хүүхэд бхгүй шүү. Амьдрал муу айлын хүүхдүүдийг мөнгөөр боолчилж бн та нараын уячид

Avatar

Нэргүй 2025-02-03 27.123.212.86

Монгол адууг Эрлийзжүүлэхийг хориглоод монгол наадамдаа монгол адуу уралдуулдаг байх нь зөв юм биш үү? Жинхэнэ сайхан хөдөөний малчин унаган морио уяад улсын наадамд оролцох боломжийг нь олговол яасан юм бэ дээ ер нь. Араб, англи адуунууд нь морин тойруулгатай болоод тэндээ жилийнхээ 4 улиралд уралдаж байвал яасан юм бол гэж бодох юм.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.40.10

Монгол морь бол хурдан, том биш ч гэсэн илүү ухаантай, хаанаас ч хоол хүнсээ олж идэж чаддаг, дээд зэргийн тэсвэртэй адуу юм. Ямар ч холын замд явахад зогсдоггүй, урагшилсаар л байдаг. Гадны морьд том, хурдан ч тэвчээр байхгүй, хоол хүнсийг нь хүн бэлтгэхгүй бол өөрсдөө олж идэж чаддаггүй амьтад байдаг. Монгол морины энэ шинж чанарыг алдагдуулахгүйгээр бид авч үлдэх ёстой. Хаврын уралдаан бол хэрэггүй, орхих нь дээр, баячууд яахаа өөрсдөө мэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж