Хүүхдийн урлан бүтээх төв 2024-2025 оны хичээлийн жилд сүрэл сүлжмэл, наамал хүүхэлдэй, билэг дурсгал, арьсан урлал гэх мэт 20 гаруй төрлийн дугуйланд элсэлт авсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбоотойгоор ирц буурч, дахин элсэлт авч байгаа талаар өнгөрсөн сард мэдээлсэн. Тэгвэл хичээл эхэлсэн энэ үед дугуйлангийн сурагчдын ирц хэвийн болсон эсэхийг тодрууллаа.
Хүүхдийн урлан бүтээх төвөөс өгч байгаа мэдээллээр, саяхнаас хүүхдүүд жигдэрч байна. Долоо хоногийн дөрвөн өдөр хоёр ээлжээр манай дугуйлангууд хичээллэж байгаа. Саяхнаас менингококкт халдварт өвчин гарсантай холбоотой эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дугуйланд явуулахгүй байгаа гэв.
Өглөөний ээлж 09:00-11:00 цагийн хооронд, оройн ээлж 14:00-16:00 цагийн хооронд бөгөөд нэг ээлжид 10-15 хүүхдийн анги дүүргэлттэй Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтууд ордог байна. Сургалтад бүртгүүлэх хүүхдүүд 9977-5707 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Нэг хувь цээж зураг
- Хүүхдийн төрсний гэрчилгээ.
Н.Наранбаяр
Холбоотой мэдээ