Хийцгүйрсэн гишүүдийг эгүүлэн татъя!

Хийцгүйрсэн гишүүдийг эгүүлэн татъя!

Хийцгүйрсэн гишүүдийг эгүүлэн татъя!

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” ,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “126 Parliament” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгтэй болжээ. 126 гишүүнээ нэг, нэгээр нь урьж, ярилцах бололтой юм. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын хөтөлсөн ярилцлагад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөтөлсөн ярилцлагад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар оролцов. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Gishune vlog" хөтөлдөг болов.

Ерөнхий сайд асан С.Баяр нэг хэсэг “Баяртай ярилцлага” контент хөтөлж олныг цэнхэр дэлгэцийн өмнө уясан. “Баяртай ярилцлага”-ын зочид нь ховор хүмүүс тул үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг байлаа.  Түүн шиг л бултаар нь хуйлруулна гэж санасан бололтой юм.

Угтаа бол экс сайд С.Баяр тэтгэвэртээ сууж буй хүн, юугаа хийх нь тэр хүний асуудал. Харин УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд үндсэн ажилдаа л анхаарах ёстой. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдийг судалхад асар их цаг хугацаа шаардлагатай. Унтах нойроо ч хумсална гэсэн үг. Романаас ч том, хэдэн арван зузаан материал орж ирэхэд тэр бүгдтэй танилцаж, судалж, ус шүүсийг нь шахах ёстой.  Дээр нь тойргийнхонтойгоо эргэх холбоотой ажиллах ёстой. Харамсалтай нь, дээрх гишүүдийн хувьд энэ ажлуудаа хойш тавиад байна уу, аль эсвэл туслах, зөвлөхүүддээ даатгадаг уу. Нэг л их зав зайтай улсууд ярилцлага хөтөлж суух юм.  УИХ-ын гишүүн ярилцлага хөтлөхөөр түүнд нь мөн УИХ-ын гишүүн оролцохоор аминдаа “алаад байна” л гэж бодож байх шиг. Үгүй шүү дээ. Танхим дотроо ярилцсан зүйлээ биенээсээ асуугаад яриад суухаар үзэгчдэд итгэл үнэмшил төрүүлэхээсээ илүү тархи угаах гэж байна гэдэг ойлголт л төрүүлж буй.

Тийм ч учраас олон нийт үндсэн ажлаа хаячихаад ярилцлага хийгээд сууж байгаа гишүүдийг эгүүлэн татаж, ажил хийх хүнийг УИХ-д сонгоё гэх нь аргагүй юм.

Хийх юмаа олж ядаж байгаа гишүүдэд сануулахад, нэг бол УИХ-ын гишүүний ажлаа хий, эс бол бүрэн эрхээсээ түдгэлзэнэ үү дээ. УИХ гэдэг хийцгүйрсэн гишүүдийн цаг нөгцөөдөг газар биш шүү.

Сэтгүүлчийн ажил ч бас үндсэн ажлынхаа хажуугаар бусдад таалагдах гэж хийдэг ажил биш. Ярилцлага хийх бол тухайн хүнээ судална, асуултаа боловсруулна. Асуултаа боловсруулахын тулд бас л их зүйл уншина, судална.  Үндсэндээ бол сэтгүүлчийн ажил цаг наргүй хийж, ард нь гардаг ажил юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.177.136

УИХ-ын гишүүний ажил ачаалал багатай учир давхар дээл өмсөхөөр барахгүй нэмж бас ТВ нэвтрүүлэг хийж мөнгө олж байна. Тиймээс гишүүдийн тоог цөөлж, тохирсон ачаалалтай болгох хэрэгтэй! Мөн үндсэн ажил болох хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй! Тэд зөвхөн гишүүний халдашгүй эрх, дархын төлөө л сонгогдсон болох нь тодорхой байна. УИХ-ыг цэвэрлэх хэрэгтэй! Улсынхаа төлөө юм хийдэг нь үлдэг!

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.166.134

муу лаалрууд аа, үндсэн ажлаа хийгээч ээ? тэнэг оркууд эсвэл зайлаарай. хэлэх ч үг олдохгүй нь, яахаараа ийм өөдгүй сэтгэлгүй, ажилгүй бдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

)))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.183.59

Иргэд бид ийм тэнэгүүдийг сонгодог

Avatar

Нэргүй 2025-02-03 202.126.90.112

Одоо Шинжлэх ухааны академийн бага чуулганд төрийн төлөөллийн тоо ихэссэн гээд баахан дарга нар хуучин намын ажил хийж явсан нөхөд оржээ. Тэд үнэхээр эрдмийн ажилд санаа тавьдаг бол дарга алба сонгох ёсгүй л юм байгаан Дарга нарыг долдойддог эрдэм муут академичид олширлоо

Avatar

Нэргүй 2025-02-03 124.158.123.244

1990-ээд онд Академи драм болж, Драмын театр академио болов гэг үг гарч байсан даа… Тэр үе үргэлжилсээр байгаа юм байна…

Avatar

Уншигч 2025-02-03 202.131.225.197

Батнайрамдал үтэр түргэн байж болох ч цус шинэчлэн орж ирсэн гишүүний байр байдал, чадварыг түр харъяа гэсэн бодол байна шүү.
Иймэрхүү хий амбиц ихтэй, хэнийг бялдуучлахаа сайн мэддэг тал бий гэхдээ сайн зүйл хийхийг хүлээе. Нийгэмд танигдах гэсэн дутуугийн мэдрэмжээрээ нийтийн орчинд элдэв хийх гэлэг эсвэл түүгээрээ мөнгө ч олох зорилготой нэгэн ч бий

Avatar

ган 2025-02-03 59.153.87.21

Угаасаа хийх ажилгүй дээр нь хийчих сэтгэлгүй бодолгүй, чадваргүй баахан амьтан татвар төлөлгчдийн мөнгөөр тэжээж суудаг нь бидний өөосдийн л буруу

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.160.51

Энэ УИХ ба ЗГ чинь НЭГ л БИШ ЭЭ , ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ … ??? Та УЯАЧИЙГ нь уяачаар нь – ХӨТЛӨГЧДЫГ нь хөтлөгчийн курст нь суралцуулаач ээ , төрийн түшээд Тань арай л ТАНХАЙРЧ байгаа юм биш үү … ???????

Avatar

Уншигч 2025-02-03 139.5.218.173

Эднийг Хөтлөгчийн ажилд нь дэвшүүлж УИХ-ын гишүүнээс нь татвал ямар вэ? Хөөрхийс дуртай ажлаа хийж аргалтай амьдрагдаа, Зориг гишүүн луугаа?

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.183.75

Архичид

Avatar

Нэргүй 2025-02-03 203.17.23.177

ТЭГВЭЛ ЦООХОР ДЭЭЛТ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЯВНА БИЗ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-03 103.168.34.18

S bayar hulgaich shorongoos ih hurdan garsan gaihaal baigaa ter hulgaich nasaraa sugad ch tolj barahgui luivarchin orosiin shee sh hu

Avatar

Сонгогч 2025-02-03 202.126.89.89

Манай Ховд зан шүү дээ онцгойрох өвчтэй хүмүүс ш дээ.Наад 2 чинь угаасаа Тх хуралд хэрэггүй Поп гарууд ш дээ

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.40.255

Үтр түргн.

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Яг ойрад кэлээр бичиж ! Үтэр түргэн~ үтр түргн.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.40.255

Чи муу х***а манж шаар надад заахуу эндүрвэ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж