Гэрлэн дохиог хиймэл оюун ухаанаар зохицуулна

Гэрлэн дохиог хиймэл оюун ухаанаар зохицуулна

Гэрлэн дохиог хиймэл оюун ухаанаар зохицуулна

Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штаб долоо хоног бүрийн амралтын өдөр хуралдаж байгаа. Хоёрдугаар сарын 1-ний хуралдаанаар хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн авто замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаант камерын системээр хянахаар болсон бөгөөд түгжрэлээс шалтгаалж гэрлэн дохиог зохицуулах боломж бүрдсэнийг онцоллоо.

Хотын даргын хэлснээр, шуурхай удирдлагын төв дээр нийслэлийн 176 уулзвар, 2600 гол гудамжуудыг нэгдсэн системд холбож дуусаад байна. Камерын нэгдсэн системийн онцлог нь хиймэл оюун ухаан суурилсан программ хангамжтай явж байгаа.

Өдөрт Улаанбаатарт 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд тус камерын системд бүхэлдээ хянагдаж, түгжрэлээс шалтгаалж уулзваруудын гэрлэн дохио  хиймэл оюун ухаанаар зохицуулах программ хангамжтай болсон гэдгийг онцолсон.

Нэг уулзвар дээр дунджаар 100 гаруй мянган зөрчил нэг өдөрт бүртгэгдэх тохиолдол гардаг байна. Тиймээс хиймэл оюун ухаанаар зөрчил шалган шийдвэрлэх харилцааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтыг холбогдох албаныхан гаргаад байгаа аж. Гэхдээ 2026 оны нэгдүгээр сар хүртэл хиймэл оюун ухааны тусламжтай бүртгэгдсэн зөрчлийг тухайн зөрчил гаргагч руу мэдээлж, сануулж, торгууль ногдуулахгүй байхаар төлөвлөжээ. Дэлхийн бусад хотууд хиймэл оюун ухаант систем бүхий камерын хяналтаар зөрчил болоод бусад асуудлыг илрүүлж, иргэдийг хариуцлагжуулдаг туршлагатай аж. Тиймээс энэ зохицуулалт нэг талдаа түгжрэл бууруулах, нөгөө талдаа жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцоход нөлөөлөх учир иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАРАА Л НИМГЭРЭХ НЬ 2025-02-03 66.181.190.160

Заа, зам дээр цагдаа зохицуулаад л эхэлвэл бөөн түгжирэл үүсдэг. Сүүлдээ машины нүргэлээн, сигналын дуунд манартан баларч аль талаа хэдэн удаа татсанаа мэдэхээ байдаг "тэр муу амьтан" түмний х****л идэх нь багасч буян нь дэлгэрэх цаг нь ирж мэдэш юм даа, хөөрхий.

Avatar

Зочин 2025-02-03 202.131.230.162

Уулзварын ачааллаас хамаарч нэвтрэх хугацааг алсаас зохицуулдаг болсон бна лээ. Энэ бол түгжрэлийг бууруулах хиймэл оюун ухаан мөн. Бас дээр нь дүрмээ барьдаггүй, дүрэм зөрчдөг жолооч нарыг илрүүлэх, хариуцлага тооцдог дэг журамд шилжиж байгаа нь сайн хэрэг. Талд бэлчиж яваа мал шигээ ханддаг Монголчуудын хандлага баяртай болж байгаа хэрэг. Баяр хүргэе. Хотын хөдөлгөөнд оролцоно гэдэг өндөр хариуцлага гэдгийг л хэлээд байгаа юм. Хотын даргыг хараадаг хүмүүст баяртай.

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.191.76

хэзээ? хэзээ? ямар ч тодорхой цаг хугацаа алга, хэзээ хийгдэж эхлэх, ажиллаж эхлэх юм? бүх юмаа үргэлж ирээдүй цаг дээр ярьж ажил хийж байгаа дүр эсгэдгээ хэзээ болих вэ?

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

)))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.40.255

Энэ нам төр-ийг өлөн хулгайч бузр зулбасгууд-с салгж авахгүй бол бнга бузр хог шаарнууд хулгайлж амьдр сан2тай. Гажиг л******д.

Avatar

И 2025-02-03 66.181.161.141

хэдэн арван тэрбумаар шинэ техники, технолийн тоног төхөөрөмж тавиад үр дүн алга. Автозамын дээр машин болгоныг хянадаг гэад баахан хар юм өлгөсөн, автобусны зам гээд бас баахан зураг өлгөсөн. Энэ өлгөсөн юм болгондоо шинэ шонгужд замын хажуугаар босгосон. Замаа үргэлж зураасаар тэмдэглэчихсэн. Мөнгө л үрээд баых, үр дүн 0.

Avatar

Нэргүй 2025-02-03 103.80.211.32

RFid гээд дэлхийд байхгүй юмаа хийгээд суурилуулчихсан, бидний хаана явааг алган дээрээ харсан мэт мэдэж байгаа. Тэр нь 13 тэрбумын үнэтэй

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.183.59

Нямбаа ах ч гацахгүй худал ярьсаар л…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж