Тайванийн телевизийн "Солирын од" олон ангит киноны гол дүр Барби Сюй буюу монголчуудын нэрлэж заншсанаар Санцай 48 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2025.02.03/ албан ёсоор энэ мэдээг түгээв. Барби Сюй чухам хэзээ, хаана нас барсан нь тодорхойгүй байна.
Түүний дүү, Тайванийн телевизийн нэрт хөтлөгч Дий Сюй энэ тухай бичгээр мэдэгдэл гаргахдаа "Та бүхнийг анхаарал тавьж буйд талархлаа. Хятадын Хаврын баярын үеэр бид гэр бүлээрээ амрахаар Япон руу явсан. Гэвч хамгаас хайртай, сайхан сэтгэлтэй эгч Барби минь уушгины хатгалгаа тусч, биднийгээ харамсалтайгаар орхин одлоо. Энэ амьдралдаа түүний дүү болж төрөөд, олон жилийн турш бие биедээ анхаарал халамж тавьж явсандаа талархаж байна. Түүнд үргэлж талархахын зэрэгцээ санан дурсаж явах болно. Эгч минь амгалан нойрсоорой. Бид тандаа үүрд хайртай. Үүрд мөнх санан дурсана" гэжээ.
Барби Сюй нас барсан тухай мэдэгдлийн өмнөх өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Гадаадын иргэнтэй гэрлэсэн тайвань алдартан 48 насандаа нас баржээ" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Барби Сюй Өмнөд Солонгосын дуучин, дижэй, продюсер Кү Жүн-юптэй гэрлэсэн билээ. Барби Сюй өнгөрсөн сард Тайванийн телевийн продюсер Ван Вей-чунгийн охины хуриманд оролцож, эрүүл саруул харагдаж байсан тул хүмүүс эхэндээ энэ мэдээнд итгээгүй аж. Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 31-нд Барби, Күү нар хүмүүст шинэ жилийн мэнд хүргэсэн зургаа цахим сүлжээндээ оруулж байжээ.
Гэр бүлийнхнээс энэ мэдээ үнэн эсэхийг тодруулах гэхэд хариу өгөөгүй тул цуу яриа үнэн байж магадгүй болжээ. Түүнчлэн Барби Сюйгийн салсан нөхөр, Хятадын бизнес эрхлэгч Ван Шиаофей цахим хуудасныхаа нүүр зургийг хар өнгөтэй болгон сольсон нь гашуудлын шинж тэмдэг гэж хүмүүс үзсэн байна.
Барби Сюй, Ван Шиаофей нар 10 настай охин, найман настай хүү гээд хоёр хүүхэдтэй. Тэд 2021 онд салжээ. Салалтаас гурван сарын дараа Барби өмнө нь хайр дурлалын харилцаатай байсан Күүтэй эргэн нийлж, гэрлэсэн юм.
Нэргүй 2025-02-03 59.153.114.201
Зөвхөн улны монгол охид бүсгүйчүүд л хөгшин солонгостой суудаг болов уу гэж бодсон чинь баян тайванууд ч гэсэн хөгшин солонгостой суудаг юм байжээ.
Нэргүй 2025-02-03 66.181.179.19
Хогын ургамал байж 80 мянган ажилчинтай том компанийн ханхүүд тоогдоно гэдэг бол ховор аз шүү.
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-03 122.201.31.222
хөгжил гэж хүнд гай болж байгаан урьд хятад солонгосчууд нохойноос махаа идээд хатгаанд зовдоггүй бж одоо баяжаад нохойн махнаасаа ичдэг болж
Нэргүй 2025-02-03 103.212.117.217
Нохойны махаа идээд ээ? Хүүшээ ийм н**ш ярьдаг Монгол хүн бас байдгиймуу? Ёооо 🤮
Морь нохойгоо анд нөхөр гэж хайрладаг Монгол хүн лав чи биш. Хятадууд асар олноороо орж ирж Монголоор ярьж уншиж чаддаг болсон гэсэн, үнэн юм байна.
Нэргүй 2025-02-03 139.5.217.152
ANUSDI BOOBN XXNO80955877VANXANDI
Нэргүй 2025-02-03 202.21.109.20
Саяхан л урт хугацаанд хайр сэтгэлтэй байсан хүнтэйгээ нийлсэн гэж уншиж байсан. хөөрхий дөө.