Сүүлийн 1 сард угаарын хийн хордлогоор 7 хүн нас барсан

LiveСүүлийн 1 сард угаарын хийн хордлогоор 7 хүн нас барсан

Сүүлийн 1 сард угаарын хийн хордлогоор 7 хүн нас барсан

Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг  УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдах гэж байна.


 

17 : 00
2025-2-3

472781832_3911095422502519_967822515360190302_n

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

-Бид чамгүй их хугацаанд иргэд болоод ТББ-ын төлөөллүүд асуулт асууж хариулт авах боломж олгож өнгөрөөлөө. Эхний өдрийн ерөнхий сонсгол нэлээд асуудал хөндсөн, бодитой зүйлүүдийг ярьсан сонсгол боллоо. Ялангуяа иргэдээс хэлсэн эрүүл мэндийн шалтгаантай, хүний амь настай холбоотой том асуудлуудад шийдэл хайсан сонсгол боллоо. Мөн хариуцах эзэнтэй байлгах гэдэг маш чухал байна. Үүний тулд өнгөрсөн хугацаанд яасан бэ гэдэг дээр хариуцлага нэхэж байх зайлшгүй шаардлагатай. Үүн дээр гишүүд болоод олон нийттэй санал нэг байна. УИХ-ын гишүүдэд олгосон том эрх бол хянан шалгах үйл ажиллагаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор гишүүд бүр хянан шалгах түр хороо байгуулах, гарын үсэг цуглуулах, жинхэнэ нотлох баримттай, гэрчээр дуудах, хариуцлага нэхэн тогтолцоо руу шилжих нь чухал гэдэг нь харагдаж байна. Ингээд бид маргааш /2025.02.03/ ерөнхий хяналтын сонсголоо үргэлжлүүлнэ. Маргаашийн сэдэв "Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдвээр болно. 

15 : 26
2025-2-3

Манайд бүх стандарт буруу байна

475430426_584383411250933_5349768093140685015_n

БОУАӨЯ-ны сайд С.Одонтуяа:

-Манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо иргэдийг төөрөгдүүлээд байдаг мэдээллүүдийг нэг мөсөн цэглэе гээд байгаа. Стандартууд маш буруу бий болчихсон. Тэгээд түлшийг шинжилгээнд өгөхөөр хэвийн стандартын дагуу гэж гардаг. Энэ бол өөрөө маш буруу, хүний эрүүл мэндэд асар их хортой. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гурван албан даалгавар гаргасан. Нэгдүгээрт гадаад орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд БОУАӨЯ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Дотоод орчны агаарын бохирдлыг ЭМЯ хариуцан ажиллаж байгаа. Мөн түлшний стандартыг өөрчлөхийг Эрчим хүчний яам хариуцаж байгаа гэдгийг хэлье. 

Энэ стандартуудаа хүний биед аюулгүй зөв гаргаж байж, дараа дараагийн ажлууд зөв явна. Хоёрдугаарт PM10 тоосонцрын асуудлын агаар,мн сайтаас харахаар 100 бол хэвийн гэж гарч байгаа. Энэ бол маш буруу. Тайланд улсад 106-д хүрэхэд бүх сургуулиа хаасан, метрогоо бүгдийг нь үнэгүй болгосон. Гэтэл манайх 100-г хэвийн гээд явж байгаа нь ДЭМБ-ийн зөвлөмжөөс хол, далий байгаа юм. Тиймээс манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо эдгээр тоог бодит болгоё гэж байгаа. Мэдээж дэлхийд энэ тоо аймшигтай сонсогдоно. Гэхдээ бодит үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Дайны байдалд авч үзэх хэрэгтэй. 

Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бүх нийтийн хамтын хүч хэрэгтэй. Үүнийг ганц яамны сайд ганцаараа шийдэж хүчрэхгүй. Ард иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй. Дулаалгаа яаж зөв хийх үү, яаж галаа зөв түлэх үү, яаж ипотекийн зээлээ хөөцөлдөх үү гэдгээс эхлээд том ажил байна. Тэгэхээр энэ сонсгол болж байгаа нь маш зөв. Олон санал санаачилга гарлаа гэж үзэж байна. 

15 : 02
2025-2-3

Сүүлийн 1 сарын хугацаанд угаарын хийн хордлогоор 7 хүн нас барсан

018a61da-2ddf-4935-8e86-2eea8c5d1ae1

ЭМЯ-ны төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат: 

-2007-20204 оны хооронд нийт 11786 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралтын тоо 137 байна. Орон нутагт 21 хүн, хаяг нь тодорхойгүй 5 хүн байна. Энэ мэдээлэл бол эрүүл мэндийн байгууллагат үйлчлүүлж, эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо. Өөр нэг эх сурвалж буюу цагдаагийн байгууллага, болон шүүх шинжилгээний төв дээрээс гарсан мэдээллээс тооны хувьд зөрдөг гэдгийг хэлмээр байна. 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдрийг хүртэлх тоон мэдээгээр 368 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тодруулбал, 322 хүн эмнэлгийн тусламж аваад буцсан, 32 хүн хэвтэн эмчлүүлээд гарсан, одоо хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүн байна. Нэгдүгээр сарын 1-31-ныг хүртэлх хугацаанд 7 хүн нас барсан гэсэн ийм мэдээ байна. Нэг иргэнд ногдох ДНБ-тэй харьцуулахад дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн төсөв зургаан хувьтай байдаг. Монгол Улсад 3.7 хувьтай байгаа. Цаашдаа нэг хүнд ногдох ДНБ-д эзлэх хувийг зургаан хувьд хүргэж өгөөч. 

Дараагийн асуудал бол хүүхдийн ургийн эндэгдлийн талаар асуудал байна. Ер нь утааны улиралд жирэмслэлтийн тоо цөөрдөг. Дээрээс нь агаарын бохирдлоос шалтгаалан жирэмсэн эхчүүд болоод урагт нөлөөлдөг байдлууд гарч байгаа. Зүрх нь цоорхойтой, өсөлт багатай, хүүхэд нь өөрөө амьсгалын болон зүрхний гажгийн өвчлөлтэй төрж байна.  

13 : 58
2025-2-3

НОСК ачааллаа дийлэхээ больсон учраас шинэ компани байгуулсан

475214237_8889266964505188_441797917116210668_n

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Орон сууцжуулалтын асуудалд нийслэл энэ жил 20 мянган айлын орон сууцжуулалтыг хийхээр төлөвлөсөн. Тендерээ өнөө маргаашгүй зарлана. Энэ жил бид Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн ажилд анхаарч байна. Мөн Ханын материалд үргэлжлүүлэн ажиллана. Хохирсон иргэдийн асуудал өмнө нь НОСК дээр байдаг байсан. Гэсэн ч ачааллаа дийлэхээ больсон учраас "Улаанбаатар орон сууцжуулалт" компанийг нийслэл дээр сарын өмнө байгуулсан. Тус компани Нарантуяа гишүүний хэлсэн асуудлуудыг шийдвэрлээд явна. Мөн Ногоон нуур болон Шинэ яармаг дээр нийт 1548 айлын газрыг нийслэл худалдан авч байгаа. Үүн дээр мөн тус компани анхаарч ажиллана. 

13 : 28
2025-2-3

Хотын дарга яагаад байхгүй байгаа юм бэ

475195699_3504767033159818_3179514837184094807_n

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Өнөөдрийн сонсголд оролцож байгаа иргэд утааны хор хохирлыг өөрийнхөө амьдралаар туулаад явж байна. Иргэдийн хохиролд төр засаг хариуцлага хүлээдэггүй учраас өнөөдөр иргэд бүхий л зовлонгоо өөрсдөө туулж байна. Энэ хүмүүс бухимдах нь аргагүй. Хамгийн гол нь дараа жилийн энэ үед утааг хэдэн хувиар бууруулсан байх вэ, утаагүй болсон байх юм уу, энэ эзэн биегүй утааны асуудлыг шийдэхэд гаргах зардлыг цаашид яах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Мөн утааны улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох журмыг тогтоох хэрэгтэй. Хоёр жилийн өмнөх утааны сонсголын үр дүн хаана байна. Бид дараа нь иргэдэд үлдэх шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй байн байн сонсгол хийх утгагүй. Дээрээс нь хотын дарга Х.Нямбаатар хаана байна вэ, яагаад сонсголд оролцохгүй байна вэ? заавал байх ёстой шүү дээ. 

Надад хотын дахин төлөвлөлттэй холбоотойгоор хохирсон олон зуун иргэний өргөдөл, гомдол байна. Үүнд хариулт авмаар байна. 

12 : 58
2025-2-3

Утааны сонсгол зүгээр дүр эсгэсэн байдалтай өнгөрч болохгүй

475448812_888091726587535_1776062505557980270_n

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой дүгнэлтийн агуулгад танхимд суусан оролцогчид бухимдаж, ерөнхий хяналтын сонсголын даргалагч УИХ-гишүүн Ж.Чинбүрэн сонсголд оролцогчдыг дэгтэй байхыг сануулав. Үргэлжлүүлэн ерөнхий хяналтын сонсолд оролцогчид нэрсийн дарааллаар өөрийн байр сууриа гурван минутад багтааж танилцуулна. 

Б.Мөнгөнхишиг: 

-Та бүхэн өнөөдрийн сонсголд оролцогчдын хариу үйлдлээс харж байгаа байх, утааны сонсгол бол зүгээр л нэг дүр эсгэсэн, баахан мэдээлэл илтгэлүүдээр дүүрсэн үйл ажиллагаа болоод өнгөрөх нь ээ. Гэтэл энэ 71 мянган иргэн гарын үсэг зурахдаа юу гэж найдаж, юу гэж итгэж зурсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнгөрсөнд гаргасан алдаануудаа бүгдээрээ хүлээн зөвшөөрье. Өнгөрсөн хэлэлцүүлгүүд ч тэр өнөөдөр ч тэр та бүхний тавьж байгаа илтгэлүүдээс ерөөсөө тийм зүйл харагдахгүй байна. Бид цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулъя, агаарын бохирдлыг бууруулъя, дараа өвөл арай цэвэрхэн агаараар амьсгалъя гэвэл өмнө нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Эрчим хүчний салбар, УЦУОШГ, байгаль орчин, эрүүл мэндийн салбар, боловсрол гээд бүх салбарууд, эдгээрийг хооронд нь уяж байгаа засгийн газрын тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч байж бид энэ асуудлыг шийдэж чадна. Тэгэхгүйгээр нэгнээсээ айсан, санаа зовсон байдлаар өмнө нь дандаа сайхан байсан, болж байсан юм шиг мэдээллүүдийг өгч байна. Энэ чинь эргээд бухимдлыг бий болгоно. Буцаад үл итгэсэн байдал руу биднийг хөтөлнө. Тиймээс үнэн шударга мэдээллүүдийг авмаар байна. Мөн гаргаж байгаа хөтөлбөрүүдээ гадаад дотоодын мэргэжилтнүүд дунд хэлэлцүүлдэг баймаар байна. Тэгэхгүй нэг дарга нэг төлөвлөгөө боловсруулаад өөрийгөө мундаг, лаг гэж тодорхойлоод явж болохгүй. Бид сайжруулсан зуух, сайжруулсан түлш, одоо хий ашиглах гэж байна. Гэтэл нөгөө талд үүнийг судалсан, мэргэжилтнүүд зөвхөн дулаалгын асуудал ярьж байна шүү дээ. Гэтэл өнөөдрийн гарч буй төлөвлөгөө өөр нэг хэрэглээний л тухай байна" гэв. 

12 : 30
2025-2-3

Түлшийг солих зайлшгүй шаардлагатай

475784165_617730620952920_4541301768323983546_n

“Утааны асуудал: Стандарт, хяналт "Зуух, түлшний технологи" сэдэвт хэлэлцүүлэгт хийсэн шинжээчдийн дүгнэлтийн танилцуулав. 

ШУ-ны доктор С.Нарангэрэл:

-Улаанбаатар хотод сүүлийн таван жилд Багануурын хүрэн нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр орлуулсан нь тодорхой үр дүн гаргаж байгаа нь дотоод, гадаадын судалгаануудаар нотлогдсон. Сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрстэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай боловч цаашид түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсээр байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Иймд түлшийг солих зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн автомашины тоо нэмэгдсэн нь агаарын бохирдлын нэг шалтгаан болж байна. Автомашины утаанаас шалтгаалан гэр хорооллын агаарын бохирдлын эзлэх хувь хэмжээ бага зэрэг буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. 

Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эдэд хийсэн дүгнэлт: 

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн дүгнэлт: 

 

12 : 05
2025-2-3

“Утааны асуудал: Стандарт, хяналт "Зуух, түлшний технологи" сэдэвт хэлэлцүүлгийн талаар танилцуулав

475779788_1348109676451297_7154275629562526177_n

“Утааны асуудал: Стандарт, хяналт "Зуух, түлшний технологи" сэдэвт хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийн талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан танилцууллаа. 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал:Стандарт, хяналт. зуух түлшний технологи сэдвийн хүрээнд хоёр дахь хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбат “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанар” сэдвээр илтгэл тавьж, тус компанийн үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний чанар, хяналтын талаар танилцуулсан. 

Уг илтгэлд MNS 3818, MNS 5679-2019, MNS 5679-2022 гэсэн стандартын шаардлагыг хангасан хатуу түлшийг хэрэглэж ирснийг дурдаад түүхий нүүрснээс эрчим хүчний нүүрс буюу шахмал түлшрүү шилжих болсон шалтгааныг тайлбарласан.

Тодруулбал, түүхий нүүрстэй эрчим хүчний нүүрсийг харьцуулахад чийглэг нь 6 хувь, дэгдэмхий бодис нь 26 хувь, илчлэг нь 5500 ккал/кг байна. Өөрөөр хэлбэл, түлшний чийглэг бага байх тусам утаа бага гарах, дэгдэмхий бодисын хувь бага байвал тоосонцрын хэмжээ багасах, илчлэг нь өндөр байх тусам өрхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээс хамаарч агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан  үр дүнг үзүүлж байна".

 

11 : 43
2025-2-3

11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан

475684944_960983179435810_3201689741468940059_n

Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд:

-Өнөөдрийн байдлаар 11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэсэн мэдээг ЭМЯ-наас өгсөн. Тиймээс түлшний өөрчлөлтийг хийхдээ хэрэглэгчдийн зан үйл, ахуйн нөхцөлийг судлах, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Бид зөвхөн нэг бохирдуулагчийг бууруулах тухай биш, бүх бохирдуулагчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнд чиглэсэн цогц бодлого хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг дахин давтан хийх шаардлагагүй. Тэрний оронд хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, арга хэмжээ чинь өртгийн үр ашгийн хувьд оновчтой байх хэрэгтэй. Зарим арга хэмжээнүүд өртөг өндөртэй, үр ашиг багатай байж болно эсвэл өртөг багатай үр ашиг өндөртэй байж болно. Тэгэхээр ийм чиглэлийн судалгаануудыг хийж, бодлогын үйл ажиллагааг судалгаанд ашиглан сонгооч гэж хэлмээр байна. Мөн цаашдаа хяналт үнэлгээ хийх нөөц болон, санхүүжилтийг тавьж өгөөч гэж хүсч байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач, үүнийг бид бүгд харж хянамаар байна. Хамгийн гол нь ямар нэг судалгаа хийж, бичиг баримт хөөцөлдөх биш үйлдэл рүү хандсан үйл ажиллагаа хэрэгжүүлээч гэж хүсч байна. 

10 : 39
2025-2-3

ЭМЯ утаатай холбоотой нарийн судалгааг яаралтай хийх хэрэгтэй

474263505_584677311216380_5397529179282915578_n

“Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд "Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" нэг дэх хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулж байна. 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд

-Ажлын хэсэг, ерөнхий сонсголыг зохион байгуулах хүрээнд өнгөрсөн долоо хоногуудад дөрвөн цуврал хэлэлцүүлэг хийсэн. Асуудал дээрээ долгионоо тааруулах, бүтээмжтэй байлгах, үнэнтэй нүүр тулах, бодит заналхийллийг тодорхойлж хариу арга хэмжээ авах хүрээнд ажлын хэсгүүд өөр өөр үүрэгтэй, хөтөлбөртэй ажилласан. Эхний хэлэлцүүлэг “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд "Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" сэдвээр /2025.01.15/ болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, эрдэмтэд, ТББ, иргэдийн төлөөлөл нийт 96 хүн оролцсон. Би тухайн хэлэлцүүлгийн тоймыг тавьж байгаа учраас тухайн өдөр эрүүл мэндийн байгууллагын танилцуулсан тоон мэдээллүүдээс дурдъя

Бид асуудлаа том зургаар нь харах юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэх байгууллага 8 удаа өөрчлөгдсөн. Үүнээс харахад тухайн асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн байгаа. Үүнээс гадна салбар дундын ойлголцол, харилцан хүлээлт ойлгомжгүй байна. Тухайлбал БОУАБЯ-ны өмнөх түүхүүдийг харвал ЭМЯ-тай нарийн мэдээллээ солилцдоггүй. Цаашлаад нийслэлтэйгээ ойлголцоогүй байдал ажиглагдаж байна. Түүнчлэн ЭМЯ-ны төсөв олон улсад 6 хувьтай байдаг бол Монгол Улсад гурван хувь хүрэхгүй байна. Эдгээр төсвүүд ихэвчлэн барилгын салбарт явж байна. ЭМЯ утааны асуудлаар тодорхой судалгаа хийе гэхээр төсөв, санхүү муу байдаг гэсэн жишээнүүд байна. Утаатай холбоотой Цагдаагийн байгууллагын мэдээлэл, ЭМЯ-ны мэдээлэл зөрүүтэй байдаг. Тиймээс цаашид ЭМЯ-тай олон талаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Салбар гээд хойш суухгүйгээр маш яаралтай утаатай холбоотой судалгаа хийх шаарлагатай.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу "Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага" гэсэн стандартыг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Түүнчлэн агаарын чанарын бүс рүү зөвшөөрөлгүй түүхий нүүрс оруулахгүй байх уг ажлын хэрэгжилтийг долоо хоног бүр танилцуулах зэрэг шийдвэрийг гаргаад явж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. 

Хүний эрхийн үндэсний комисс хүний амьд явах эрх болон утаатай холбоотой асуудлаар хэлэлцсэн. 

Түүнчлэн эрдэмтэн, судлаачдын маш ноцтой дүгнэлтүүд гарсан. Монгол Улсад иргэн болж төрөх ёстой хэдэн мянган амь утаанаас болж сүйдэж байна. Энэ бол нөхөж болшгүй гарз. Агаарын бохирдол уушгины хорт хавдраас гадна, элэгний хорт хавдрын өвчлөлд нөлөөлж байна. 

Түүний нүүрсний асуудлаа ярьж байгаа ч гэсэн, сайжруулсан шахмал түлшнээс болж угаартсан, амь хохирсон хүмүүсийн мэдээллийг ил болгохоос айж байна. Амь хохирсон хүмүүсийн талаар статистик байгаа ч гэсэн үүн дээр чанга дугарах зоригтой хүн байхгүй байна" гэв.  

10 : 20
2025-2-3

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын ирц бүрдсэн тул сонсголыг эхлүүллээ

472781832_3911095422502519_967822515360190302_n

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ.

Өнөөдрийн сонсголд “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд "Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" нэг дэх хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, “Утааны асуудал: Стандарт, хяналт "Зуух, түлшний технологи" сэдэвт хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар тус тус танилцуулна.  

Хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж байна. Тэрбээр сонсголд оролцогчдод сонсголын хөтөлбөр, дэг, дарааллыг танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

-“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын ирц бүрдсэн тул /2025.02.03/ өдрийн сонсгол нээснийг мэдэгдье. Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна, ТББ-ын төлөөлөл зургаан хүн, иргэдийн төлөөлөл 94 хүн, шууд дамжуулан ажиллаж байгаа хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс ТББ төлөөлөл 64, иргэдийн төлөөлөл 46 хүн сонсголын хоёр өдөрт хуваагдан оролцож байна. Мөн Монгол Улсын УИХ-ын Дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 4-т "Ерөнхий сонсголыг нээлттэй, хаалттай зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудалд сонсголыг хаалттай явуулахыг хориглоно" гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсголыг шууд дамжуулан ажиллаж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.47.56

одоо зүгээр л гал түлэхгүй баймаар байна утаанаас залхаж байна, хүмүүс өвдөж байна.

нараар халдаг байшин барихад л гэр хороолол сайхан болно

Avatar

Зочин 2025-02-03 122.201.31.51

Яг үнэндээ манай, миний гэх стандарт Монголд байхгүй. Бид стандарт тогтоож тэрийгээ дагаж мөрддөг ард түмэн биш. Бид үйлдэрлэдэггүй. Дөнгөж хэрэглэж л сурч байгаа ард түмэн. Эхлээд Хятад, дараа нь Орос стандартад суралцсан. Одоо барууны стандарттай танилцаж байна. Бидний юм болгон бусдынх. Бидний юм гэвэл сүүлийн үеийн орон сууцны хороололдоо хагас нүүдэлчин маягаар амьдрах гэж зүтгэх л байх шив дээ. Татвар, хулгай, утааны тухай ярих гэтэл хавраар морь уралдуулдаг болох тухай яриад унана.

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

;)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Ахмад 2025-02-03 202.9.40.170

Утааг багасгах нь зайлшгүй шаардлагатай нь үнэн . Гудамжны утааны хамгийн аюултай үнэртэй нь машины яндангийн үмхий үнэртэй утаа бна шүү Эрхэмүү дээ. Жаахан удаан түгжрэлтэй замаар явахад муужрах дөхөж байна. Гэртээ угаартах нь тухайн хувь хүний өөрийн арчааагүй, хариуцлагагүйн асуудал шүү дээ.. Тийм эндэгдэглээр шоу хийгээд хэрэггүй ээ. Зөв гарцаа л олох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.131.225.242

хэхэ монголд ямар юмны стандарт байдаг юм. ганц стандарт мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьдаг МХЕГ ыг нь татан буулгасан шүү дээ. Бас л хортой бодлого шүү.

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.184.251

Одоо л нэг СТАНДАРТЫН ТУХАЙ ДУУГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.178.243

НОСК, УБОК энэ тэрээ больж банк, хувийн хэвшлээр бариулаа авилгачдаа.

Avatar

Нэргүй 2025-02-03 103.168.34.136

Боржуур НЯНГАР зуухаа шахаж чадаагүй учир энд ирсэнгүй дээ

Avatar

Cochin 2025-02-03 47.230.49.158

Zasgiin gazriig shuuhed ogye! Utaagaar ugaartuulj ui oooh humuusiig havdraar ovchluulj baigaa.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.9.40.255

Ардын намыг хулгайч хувхай л*****н манж х***а шаар хогууд-с үтр түргн цэврлэж салга. Хувхай хулгайч х***а манж л******д нам төриыг хулгай хийх багж хэргсл болгож эзлцн хулгайч шааж нам нэр барьж жүжиг шааж!

Avatar

зочин 2025-02-03 66.181.189.226

Жинхэнэ хулгайч луйварчид,гадны хөлсний этгээдүүд,Украины нацистүүд мэт харгис зэрлэг хүмүүс АН болон бусад нөм бүлгүүд дотор л бий, Тэд тэнд үүссэн,тэнд үрждэг,тэнд үүрлэдэг, Нийгмийг хордуулах,бусдыг гөрдөж гүтгэх, нэр төрийг харлуулах,эх оронч дүр эөгэн, иргэдийн төлөө бүхнээ зориулдаг баатар болж жүжиглэх, иргэдийг хуурч мэхлэх муу аргаар төрийн эрхэнд гарч нийгмийн өмчид гараа дүрэх, гэдсээ цүдийлгэх бохир санааг тэд агуулдаг, Олон удаа хууртаж амьдралаараа хохисоноо бүү март,

Avatar

Нэргүй 2025-02-03 202.126.89.36

Ардын намыг хулгайч хувхай л*****н манж х***а шаар хогууд-с үтр түргн цэврлэж салга. Хувхай хулгайч х***а манж л******д нам төриыг хулгай хийх багж хэргсл болгож эзлцн хулгайч шааж нам нэр барьж жүжиг шааж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж