Ньюс хөтөч: Уяачдын холбооноос байр сууриа илэрхийлнэ

Ньюс хөтөч: Уяачдын холбооноос байр сууриа илэрхийлнэ

Ньюс хөтөч: Уяачдын холбооноос байр сууриа илэрхийлнэ

"NEWS" агентлаг өнөөдрийн /2025.02.03/ онцлох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт 

  • Хүүхэд хамгааллын тухай хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-ээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон. Улсын хэмжээнд 833 нийгмийн ажилтныг чадавхжжуулах, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт ГБХНХЯ-ны сургалтын танхимд эхэлнэ. Утас 8901-7101

11:00 цагт

  •  “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д блно. Утас: 99672029, 89854549

11:00 цагт

  •  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.

11:00-12:00 цагт

  •  Азийн Өвлийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол Монголын Үндэсний Олимпын Хорооны 407 тоот хурлын танхимд болно.

11:30 цагт

  •  GUYS хамтлагийн “GOOD LUCK” шоу тоглолт зургадугаар сарын 7-нд болох талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

12:00 цагт

  • Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооноос Хаврын уралдааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ. Утас: 99790206, 80190070
  • УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл’’ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд өнөөдөр, маргааш зохион байгуулна.
  • Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
  • Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Орон нутагт

  • Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэлсэн. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1 хүртэл  хуваарийн дагуу үргэлжилнэ.
  • Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” өнөөдөр дуусна.

Хилийн чанадад

  • Монгол хэл, бичгийн үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-03 202.126.91.131

Ер нь одоо морь сур хэнд хэрэгтэй юм.Өв соёлоо хадгалж,НҮБ д бүртгүүлээд тусгаар тогтнол,аюулгүй байдлаа хангана гэдэг үлгэр. одоо хүн хүчээр үздэг үе өнгөрлөө.Цахим хөгжилд онцгой анхаарах хэрэгтэй байна шүү.

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

🙂 Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Начин Дуламсүрэн гэдэг хачин этгээд Бөхийн холбоог тар аах гэж 20жил тэмцээд чадаагүй, Уяачдын холбоог устгах гэж бараг л 20 жил тэмцэж яваа, одоо Сурын холбоог сул руулах ажлаа эхэлчихсэн, өөрөө сур харвах гээд ердөө ОНОХГҮЙ үйлээ үзэж яваа амьтан доо !!!

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Энэ бол жинхэнэ Уяачдын холбоо нь биш, нэрий нь барьж сөрөг шуугиан тарьж явдаг, Дуламсүрэнгийн холбоо шүү !
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хууртах хэр
эггүйг анхаараарай !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж