Монгол Улсын Засгийн газрын /2025.01.29/өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл цахим өргөдөл гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, боловсролоос хоцрогдох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг дэвшилтэт шийдвэр байсан. Харамсалтай нь Засгийн газрын дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хамгаалах бүхий л арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудал хамаарах сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүссэн байна. Одоогийн байдлаар тус өргөдөлд 675 хүн дэмжсэн гарын үсэг зуржээ.
Тухайн өргөдлийг дэмжиж байгаа бол ЭНД дарж саналаа өгөх боломжтой.
Нэргүй 2025-02-03 66.181.187.163
робот унаач удахгүй
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
;))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Үхдэлүүд 2025-02-03 139.5.217.135
Хол очиж хуцацгаа!!! Удахгүй морьчгүй Эх орончгүй хошного царайлах гэж байж !!!
Нэргүй 2025-02-03 66.181.181.40
Энэ шийдвэр юу үөрчөөд байгаа юм?! Эохээ орон нутагт л ш лжүүлсэн байна. 5 сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахшүй, 12 нас хүртэл хүүхэд унуулахыг хориглосог байна. Болж л байна ш дээ.
Нэргүй 2025-02-03 66.181.188.37
Ийм сул ерөнхий сайд юу ч хийж чадахгүй, бөөрөнхийлсээр , харин олигархиуд даварч байна.
Зочин 2025-02-03 66.181.166.196
Оюук, Женко хоёроос улс орноо аврах хэрэг гарч байх шиг, данх толгойт арай л хэтэрхий байх шиг
иргэн 2025-02-03 192.82.66.11
OЮУН эрдэнэ засаг удирдаж чадахгүй бна
Нэргүй 2025-02-03 139.5.219.171
Жаахандаа уралдааны морь унаж өссөн миний хувьд лав жинхэнэ кайф авдаг уралдаан Өвлийн уралдаан ш дээ. Ямар чийгтэй байшин бүгсэн өт шавьж биш. Өвөг дээдэс маань өлчир тэсвэрээрээ бидэнд энэ сайхан орныг өвлүүлж, бид баяртай, наадамтай бас ч үгүй дураараа мэдэсхийрцгээж амьдарнам, бусад орныг хар, алга дарам газрын төлөө тайван ч унтаж чадахгүй байгааг
Нэргүй 2025-02-03 103.57.95.23
odoo tegeed unaad kaif avaach
Иргэн 2025-02-03 192.82.92.204
Б ЭРДЭНЭЗАЯА-д
1. Иргэд биш малчид /малчид бүх иргэдийг төлөөлөхгүй/
2. Санал авмаар байвал татгалзсан санал оруул
3. Уралдмаар байвал хүүхдээр биш өөрсдөө унаад уралд
ИРГЭН 2025-02-03 66.181.191.209
угаасаа ЗГ, МАН,,,,,,,Хүүхдэд ээлгүй , Ардчилсан тодотголтой л болохоос биш Хүүхдийн Эрхийг хамгийн зөрчсөн шийдвэрүүд гаргадаг шдээ,