Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ

Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2025.02.02/Алдар спорт хорооны зааланд боллоо.

Энэхүү барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр Ц.Бямба-Отгон Р.Пүрэвдавга, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар, Л.Лха-Очир Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном, Г.Бадрах улсын начин Б.Түвшинтөгс, Т.Дүгэрдорж, Э.Батмагнай, Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Д.Алтанцоож О.Наранбаатар, Н.Амгаланбаатар, цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн харцага Г.Гантулга,  ц/х Д.Төрбаяр, аймгийн начин Б.Гончигсүрэн тэргүүтэй  Батлан хамгаалах салбар, ЗХЖШ-н харьяа ангиуд, Төрийн цэргийн байгуулгын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх бөх оролцсон юм. 

Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр долоо даван түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Батмагнай нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Э.Баасанжав нар тус тус шалгарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 43 минутын өмнө 66.181.188.220

Зэвсэгт хүчний аврага шалгаруулах барилдааны оронд,,,, хэн, хямдхан сайн камиказе дрон хийх уралдаан зохиогоосой,,,,хэрэгтэй цагт,,,,энэ аврага,,,, ганц суманд л унана шүү дээ,,,,

Avatar

Зочин 1 цагийн өмнө 139.5.216.210

Уг нь зэвсэгт хүчин гахайн ферм биш баймаар, хэрэгтэй үе ирлээ гэхэд эдний хэрэг гэж байх юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж